120 мянгат, 19 дүгээр хороололд хэрэглээний хүйтэн ус хязгаарлана

Ус сувгийн удирдах газраас графикт засварын ажилтай холбоотойгоор тавдугаар сарын 16-ны орой 21:00 цагаас тавдугаар сарын 17-ны үүрийн 04:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 1, 2, 15, 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний хүйтэн усыг хязгаарлах тул иргэд та бүхэн унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна.
Ус хязгаарлах байршил:
- 120 мянгат
- 19 дүгээр хороолол
- Наадам центр
- Нархан хотхон
- Жаргалант хотхон
- Хурд хотхон
- Гэгээнтэн хотхон
- Төв цэнгэлдэх
- Оргил рашаан сувилал орчим юм байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл