Францын иргэнтэй нэгдүгээр хавьтлын 126 иргэний COVID-19 шинжилгээний хариу бүгд халдваргүй гарчээ
COVID 19 халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа билээ.
Дээрх иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч, хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулсан юм.
Эдгээр иргэдийн шинжилгээний хариу гуравдугаар сарын 10-ны оройн 23.45 цагийн орчимд түрүүчээсээ тодорхой болсон.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр "2020 оны гуравдугаар сарын 10-нд шинэ коронавирусний халдвар авсан ирэнтэй ойрын нэгдүгээр зэргийн хавьталд орсон 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Урьдчилсан байдлаар 23 иргэний лабораторийн хариу гарсан. Эдгээр иргэдээс шинэ коронавирусний халдвар илрээгүй" гэсэн мэдээллийг өгч байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас "Франц иргэнтэй нэгдүгээр хавьтлын 126 иргэний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа" гэлээ.
Эдгээр иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, журмын дагуу 14 хоног ажиглалтад байлгах юм.
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хамгийн итгэлт түнш байх болно
Ж.Энхбаяр: УИХ Монгол Улсын түүхэнд хараар бичигдэх хуулийг баталлаа
Каяа Каллас: Путин үүнийг хийж зүрхлэхгүй
Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
Р.Сэддорж: Говь руу ус татах төслүүдээ эрчим хүчний асуудалтай хамт шийдвэрлэж байж мега төслүүд урагшилна
Л.Оюун-Эрдэнэ: Том төслийг хөдөлгөнө гэдэг бол том эрх ашгийг хөндөнө, том сорилттой нүүр тулна гэсэн үг
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
Согтуурч, мансуурсан үедээ машин жолоодсон хэрэг 2.5 дахин өсчээ
Б.Дэлгэрсайхан: Үндэсний компаниуд, монгол инженерүүд ямар ч төмөр замын төслийг бие дааж гүйцэтгэх чадамжтай болсон