Ж.Энхбаяр: УИХ Монгол Улсын түүхэнд хараар бичигдэх хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.16/ нэгдсэн хуралдаанаар "Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төсөл"-ийг УИХ дэмжилгүй унагав.
Тэгвэл энэ талаар ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр "УИХ Монгол Улсын түүхэнд хараар бичигдэх хуулийг баталлаа. Монгол улс улаанбуудай, үр тариан үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэдэг бодлого гаргаж байна.
"Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төсөл"-ийг унагаасан нь үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой харш шийдвэр гэж салбарын сайдын хувьд үзэж байна. Энэ шийдвэрийг гаргахад УИХ-ын дарга өөрийн санаачилгаар унагаах ажлыг зохион байгуулж байгаад туйлын сэтгэл хангалуун бус байна.
Газар тариалангийн үйлдвэрлэл, хаврын тариалалт ид явж байгаа цаг үед улаанбуудай тариалах, гурил үйлдвэрлэх шаардлагагүй импортоор хангана гэдэг бодлогыг баталж байна.
Өнгөрсөн парламентаар баталсан энэ хуулийн үр дүнд газар тариалангийн талбарын тариалалт эрс унаж, гурил үйлдвэрлэл эрс багассан. Олон сая доллараар бид гаднаас бэлэн гурил, малын тэжээл авдаг болчхоод байна. Энийг засъя, залруулъя гэснийг өнөөдөр УИХ дэмжсэнгүй" гэв.
Сэтгэгдэл
Зочин [103.168.34.23] 2025-05-16 15:52:43
ene hulgaich uuruu selenged gazar tarialan, aj ahiutai. terniigee l uud ni tatah yum hiij bgaa shd ee, tuunees ulsiin tuluu zutgeh hun bish ee, sain aaviin neriig ih l muuhaigaar ashiglaj baigaa hun dee
иргэн [93.152.212.52] 2025-05-16 14:53:29
УИХ-ын дарга хуулийн төслийг унагаах ажлыг зохион байгуулж байгаа нь ямар учир шалтгаантай байж болохыг сайд Энхбаяр сайхан тайлбарлаад өгөх хэрэгтэй юм. Ингэвэл олон нийт талархах бо. Ингэвэл Та ажлаа хийсэн бо.
үглээ өвгөн [66.181.178.132] 2025-05-16 14:32:55
монгол ОРОСЫН дагуул улс байсан. үүний хор уршиг арилахгүй.байна.
Mongol [213.142.97.32] 2025-05-16 14:22:50
Shuud oilgomjtoi baigaa yum bishuu? Mongol hezee ch uildwerlegch oron bolohgui yagaad geheer turd baigaa humuus n bugd Hulgaich bas huchindegch bar! Hen ch garsan uursdiiguu bodno ene n ugaasaa heden zuun jileer Zusandaa baidag
энхбаяр [202.9.47.47] 2025-05-16 14:22:29
УИХ маш зөв шийдвэр гаргасан байна. Олон мянган га газар бараг дээрэмдэж авсан улсын хамаг хөнгөлөлтийг үеийн үед авч луйвардаж сурсан нөхдүүд одоо болно.
энхбаярт [66.181.191.101] 2025-05-16 14:08:48
төрийн яамыг өөрийн өчүүхэн хувийн эрх ашигт зориулж өөрийн компанид ойртуулж тэндээсээ компаниа удирдаж төрийн ажил хийсэн нэрээр хувиа бодож нүүлгэдэг навсаан бандь чиний компани ашиг олж байвал бусад иргэд хамаагүй юу????Нүгэл нүдээрээ гарна шүүдээ
Зочин [202.179.24.197] 2025-05-16 13:58:41
ИТПОРТЫН ТАТВАР ТЭГЛЭХ НЬ НЭГ ТАЛЫН АСУУДАЛ... НӨГӨӨТЭЙГҮҮР ЗАСГЫН ГАЗАРЫН ГИШҮҮН ХҮН ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА БОЛОХ УИХ-ЫГ ИНГЭЖ ХАРЖ ОЙЛГОЖ ДҮГНЭЖ , ОЛОН НИЙТЭД ЗАРЛААД СУУЖ БАЙГАА НЬ. ... МОНГОЛЫН ТӨР УИХ БҮРЭН ЧАДАМЖГҮЙ БОЛСНЫ ИЛРЭЛ. ... УИХ ШУУД ДУУДАЖ ИРҮҮЛЭЭД УРДАА СУУЛГАЖ БАЙГААД ХӨӨЖ ЯВУУЛДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ШД.... АЛЬ НЬ МОНГОЛЫН ТӨР ЮМ ВЭ.... МОНГОЛЫН ТӨРӨӨС ТОМ ТОМ САЙД НАРТАЙ БОЛЖ БАЙГАА ИЛРЭЛ ШД. ... МОНГОЛЫН ТӨР ШИЙДВЭРЭЭ ГАРГААД ӨГӨХӨӨР ИЙМ ЮМ ЯРЬЖ БАЙГАА БОЛ .... ТӨР ЭНЭ САЙДТАЙ ХАРИУЦЛАГА ЯРЬДАГГҮЙ ЮМ УУ