Зохиолч, сэтгүүлч Бямбын Сарантуяа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

VII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
“Алтан-Өд” шагналт, Зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ
Түүнийг уншигчид "Сорхугтани" романы зохиолч гэдгээр нь сайн мэдэх билээ.
Тэрбээр 1973 онд Өвөрхангай аймгийн Арвайхээрт төрсөн бөгөөд 1995 онд УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг зохиолч, утга зохиолын ажилтан мэргэжлээр дүүргэсэн. Монгол телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажиллаж байгаад 1990 оноос уран зохиол бичиж эхэлсэн аж.
2012 онд “Сорхугтани” роман, “2014” онд “Сайн хаан Бат”, 2017 онд “Самар хатан” роман, 2019 онд “Сэтгэл залгигч хот”, 2020 онд “Тогосны цөс” романуудыг хэвлүүлсэн. Одоо Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
МҮБХ: Нийтийн сүлжээнд Үндэсний бөхийг гутаан доромжилсон нэр бүхий этгээдүүдийн үйлдлийг шалгуулна
Орос, Украины дайны асуудал нэг талдаа гарав
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хамгийн итгэлт түнш байх болно
Малчид: Төр засгийнхан минь хэдэн малчдынхаа амьдрал руу ормооргүй байна аа, арай дэндлээ
Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
Р.Сэддорж: Говь руу ус татах төслүүдээ эрчим хүчний асуудалтай хамт шийдвэрлэж байж мега төслүүд урагшилна
Туркийн уулзалтад Д.Трамп оролцохыг дэмжив
294 суманд 795 ариун цэврийн байгууламжийг барихаар төлөвлөжээ
Каяа Каллас: Путин үүнийг хийж зүрхлэхгүй
Нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ