Хонгилын үзүүр харанхуй, хойтон жил...

Aдмин / Нүүр

1990-ээд оноос хойш ХОНГИЛ гэдэг үг манай улс төр, эдийн засгийн үгсийн санд хүч түрэн орж ирсэн. Дээхэн үед байсан нэг ерөнхий сайд маань гадны зээл тусламж орж ирэх сураг сонсоод баярлаад “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гээд хэлчихсэн юм уу даа. Бодит байдлыг л хэлсэн, гэхдээ эдийн засгийн хонгилыг хэлсэн хэрэг. Манайд улс төрийн хонгил ч бас бий, бүр манаачтай, түлхүүртэй байдаг талаар цөөнгүй улс төрчид тодорхой ярьдаг бөгөөд энэ нь тусдаа сэдэв. Эдийн засаг, хөгжлийн хувьд улс маань төгсгөл нь үл харагдах давчуу бүүдгэр хонгилоор хаа хүрэхээ ч мэдэхгүй бүдчин алхсаар яваа нь үнэн. Хонгилын үзүүрт гэрэл нэг харагдаж, анивчиж, бүдгэрсээр одоо бүр алга болсон бололтой, тас харанхуй байна.

Хонгилд өнгөрөөсөн 30 гаруй жилд манай улс нийт зургаан удаа дампуурал зарлахдаа тулж зургаан удаа ОУВС-гийн “АВРАЛ”-ын программд хамрагдаж нэмэлт зээл авч аврагдсан. Хэн ч, ямар ч Засгийн газар эдийн засгийг дампуурлын ирмэгт аваачаад байгаа асуудлыг шийдээгүй, шийдэхийг ч хүсээгүй, зүгээр л өрөө улам нэмж төлбөрийг хойшлуулсаар ирсэн. Өдгөө улсын өрийн хэмжээ дэлбэ татах чинээндээ тулжээ.

2023 оны хоёрдугаар хагаст, магадгүй наана нь Монгол Улс долоо дахь удаагаа дампууралтай нүүр тулна. Учир нь Монгол Улс ойролцоогоор 10 их наяд, магадгүй түүнээс ч их төгрөгийн өр төлөх хэрэгтэй болох ба манай улсын төсвийн бараг 60 шахам хувьтай тэнцэх энэ их төлбөрийг хийх боломж, хүчин чадал манай засгийн газарт үгүй. Энэ бол зүгээр л сүйрэл дагуулах ноцтой асуудал бөгөөд аврал хайрладаг гэх ОУВС ч туслахгүй, тусалж чадахгүй нөхцөл бий юм. Манай эрх баригчид асуудлыг эртнээс харж нөгөө чаддаг ганц зүйл болох өрийн төлбөрийг хойшлуулах эсвэл нэмж зээл авах талаар зээл олгосон эзэдтэй тохиролцох оролдлого хийсээр ирсэн ч төдийлөн бүтэлтэй болохгүй байна.

Гадаад өр бол улсын эдийн засагт нүүрлээд буй ноцтой хүндрэлүүдийн зөвхөн нэг хэсэг. Бодитоор тооцвол эдийн засгийн гол үзүүлэлтүүд болох, төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханш, инфляц, ядуурал, ажилгүйдэл гээд бүгд улс маань эдийн засгийн гүнзгий хямралд орсоныг зааж байна. Төлбөрийн тэнцэл нь сүүлийн үед байнга шахуу томоохон дүнгийн алдагдалтай гарах болсон ба одоогийн байдлаар - 2.2 тэрбум ам.доллар, үүн дундаа урсгал данс нь - 500 сая ам.долларын алдагдалтай байгаа нь байгалийн баялгийн экспортад тулгуурласан авсаархан 13 тэрбум долларын эдийн засагтай энэ улсын хувьд ноцтой асуудал буйг илтгэж буй. Оны эхэнд 2850 төгрөг байсан доллар өнөөдөр 3560 төгрөгт хүрч төгрөгийн ханш 25 хувиар уналаа.

Миний мэдэхийн сүүлийн 10 гаруй жил ядуурал тогтмол 28-29 хувь байлаа. Эдийн засаг хямарч хасах руугаа орсон (2020 онд -5 хувь) үед ч хэвээр, эдийн засаг өссөн үед ч хэвээр, огт өөрчлөгддөггүй. Үнэмшил муутай статистик. Өдгөө эдийн засгийн уналтыг “Хэт их халамж”-аас болсон гэх гүтгэлгийн шинжтэй, бурууг ард түмэндээ тохох компанит ажил амжилттай өрнөж байна. Манай улсын хувьд ДНБ-ийхээ 4-5 хувийг халамжид (Ковидын үеийн тусламж, онцгой нөхцөлд өгч буй хүүхдийн мөнгө халамжид тооцогдохгүй) зарцуулж байгаа нь дэлхийн дундаж болох 10-12 хувиас 2-3 дахин бага байгаа бөгөөд албан мэдээгээр 29 хувь ядууралтай (бодит байдал дээр 40-50 хувь), 14 хувь ажилгүйдэлтэй (бодит байдал дээр 20-30 хувь) улсад бол хэвийн, харин ч бага талдаа дүн юм.

Тэгэхээр халамж хэтэрсэн гэж үзэж байгаа бол тэр нь халамжийг хууль бусаар олгож байна гэсэн үг. Тиймээс нийгмийн халамжийг мэдэж захиран зарцуулж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамныхан халамжийн асуудлаар попорсон, сенсацалсан, дутмаг, буруу ойлголт өгөх зорилготой гэмээр мэдээлэл тараах биш бодитой, үндэслэлтэй, шинжлэх ухаанч, харьцуулсан дүгнэлт бүхий хариу тайлбар гаргах хэрэгтэй. “Халамжаар амьдрагчид”-ыг буруушаах нь нийгэмд тун тааламжтай сонсогдох, хэн ч буруушааж чадахгүй гоё сэдэв. Тийм учраас энэ удаад халамж гэх сэдэв нь зарим нөхдөд попрох, эх оронч, ажил хэрэгч, бүтээлч, хөдөлмөрч хүн болж харагдах боломжийг олгосон бололтой.

Албан мэдээнд 17-18 хувь гэж зарлаж буй ч үнэндээ 30 хувь давсан инфляц жирийн иргэдийг буюу дээдсийнхний нэрлэж заншсанаар ул, хөлнийхөнд,, өлөнгүүдэд илүү хүндээр тусч тэднийг үнэндээ туйлдуулж байна. Ер нь эдийн засгийн хямрал аарцаг, ац, бүсэлхий, цээжнийхэн гэж байдаг бол тэдэнд арай гайгүй, суганыханд бол бараг хамаагүй, эрүү, ам, хүзүү, зулайныханд бол үнэндээ огт хүртээлгүй байгаа.

Өдгөө эдийн засгийн бүх үзүүлэлтүүд гүнзгий хямралыг зааж байдал цаашид улам хүндрэх төлөвтэй байна. Хонгил харанхуй байна, 2023 онд бид 10 их наяд, магадгүй түүнээс ч их өр төлнө. Эрх баригчид хагас хугасыг нь ч болтугай аргалья гэж оролдоод л байгаа бололтой. Хэдэн ч удаа гуйж гувшиж төлбөрийн хугацаагаа хойшлуулсан юм, ичмээр юм. Одоо харин зээл олгосон эзэд “NO” гээд байгаа аж, тэгэх ч үндэслэлтэй бололтой. Өр, зээлийн барьцаанд орсон Засгийн газар маань яах юм бол доо. Хэдий “ул”-ныхан гэж гоочлогддог ч ард түмэн ухаантай. Тэд өр, зээлийг авсан үрсэн нөхдүүдээр өөрсдөөр нь төлүүлэхийг шаардаж байна. Tэд газар нутгаа, байгалийн баялгаа тухайлбал Эрдэнэс Таван Толгой, Оюу Толгой, Эрдэнэт гээд бусад ордыг өрөнд өгөхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэд засгийн газрыг ил тод, шударга байхыг шаардаж байгаа, тэд Монголыг дараачийн Шри Ланк, Тажикстанд, Зимбабве болгохыг хүсэхгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ЗОЧИН [150.129.143.124] 2022-10-13 06:14:19

ҮНЭНИЙГ ЗӨВ БИЧСЭН БНА,НӨГӨӨ ӨӨРСДИЙГЭЭ ТОМ ЭЗ-чид ГЭЭД TV-ЭЭР БАЙНГА ДОНГОДДОГ НӨХДИЙГ БОДВОЛ ЭНЭ НӨХӨР ХАРИН Ч ТОДОРХОЙ,ҮНЭН ТОО БАРИМТТАЙ, УЧИР НАЧРЫГ НЬ ЗӨВ ТОМЬЁОЛЖ БИЧДЭГ НӨХӨР ШҮҮ,ДЭМЖИНЭ.

Зочин [119.40.103.6] 2022-10-11 03:45:31

Уг нь хонгилын үзүүрт гэрэл харагдаад байх шиг байна. Том том арга хэмжээ авч байна, удахгүй үр дүн харагдах байх гэж найдаж байна. Манай засаг авлигатай маш муу тэмцэж байна. Авлига авлигын хэргийг бол ёстой толгойг нь илээд байна. Бүх хөрөнгийг хураагаад гадагшаа явах эрхийг хасах хэрэгтэй. Эс тэгвээс авлигачид цөм гадагшаа гарна. Эс тэгвээс дампуурахаас өөр гарцгүй..

зочин [59.153.86.85] 2022-10-09 14:07:52

төр улсаас хулгайлж хумсалж худал ярьж авилга гаарч түүнийгээ нууцалж байсны гор нь хойд Орос улсад илэрч дэлхийд шившиг болж байна . тэд Укрианыг дарж авна гээд түрэмгийлж дайн хийсэн эцэст нь Оросын арми бүх шатандаа авилга хулгайд идэгдсэн нь ил болж байлдах чадваргүй ялагдаж байна .оросын тусгал монгол шүү дээ бид бүх шатандаа авилга хулгай луйвар нүүрлэсэн улс .төр засгийн эрх мэдлийг оросод сурч төгссөн эрхэм улс төрчид ээлж дараалан барьсан эцэст нь монголчууд бид өрөө дарж чадахгүй дампуурч шившиг болох нь

ЗОЧИН [202.131.229.246] 2022-10-09 06:45:34

ЛЕВ ТОЛОСТОЙ ДАЙН ТИЙМ Ч МУУ ЮМ БИШ НИЙГЭМ ЦЭВЭРШДЭГ ГЭЖ ХЭЛСЭН БАЙДАГ БИД ЦЭВЭРШИХ БАЙХ АА ГЭЖ ГОРЬДОЖ СУУНА

Зочин [202.126.89.137] 2022-10-09 03:14:01

Nam, songuuli, erh barigchdiin avilga

Зочин [192.82.82.182] 2022-10-08 05:20:07

Юуч үйлдвэрлэхгүй мөртлөө том том жийп унаад давхиад байгаа нэг өдөр дампуурал нь ирэлгүй дээ. Дампууралаас айгаад яахав дээ нийгэмд өөрчлөлт гарах нэг боломж гэж харж байна.

ард [202.9.46.165] 2022-10-08 04:26:08

энэ наи дагаж зээл авсан өлөг хулгаачууд өөрсдөөө зээлэээ төлөөрэй хулгаачуудаааа монголчууд тэнэг үе өнгөрч байгаашүү хорхойнуудаааа

Зочин [202.126.89.165] 2022-10-08 04:12:07

songuuliin omno tiim yim hiihgui biz. ulsaa lombardand tavij baigaad ch boltugai MAN yalna

Зочин [64.119.18.90] 2022-10-07 13:23:36

Энэ нэг хачин өрвийсөн их мэдэгч хаанаас гараад ирвээ бас...Ккк.

Зочин [139.5.219.173] 2022-10-09 01:21:00

НАМ,НАМ,НАМ,, ХУЛГАЙЧ НАРЫН ҮҮР

Зочин [192.82.74.219] 2022-10-08 01:22:16

Гөлөг минь чамаас л түрүүлж харсан байна даг.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000