ЦАГ АГААР: Улаанбаатарт 20 градус дулаан байна

Aдмин / Нүүр

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Тавдугаар сарын 12-нд нутгийн хойд хагаст бага зэрэг сэрүүсэж, бороо нойтон цас орно.

2025 оны тавдугаар сарын 12-ны 20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +12…+17 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +15…+20 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +25...+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр. Өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшиж, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +16…+18 градус дулаан байна.

2025 оны тавдугаар сарын 13-наас 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи тавдугаар сарын 13, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000