Бямба гаригт болох дугуйтай парадын үеэр дараах замуудыг хэсэгчлэн хаана

“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон-2025” арга хэмжээг тавдугаар сарын 10-ны бямба гарагт болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах аж.
Сүхбаатар дүүрэг:
Соёлын төв өргөөний урдаас гараа гарч Централ тауэрын уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл;
Чингэлтэй дүүрэг:
Төв шуудангийн уулзвар-Цэцэг төвийн уулзвар-Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойшоо эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл;
Чингэлтэй, Баянзүрх дүүрэг:
Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэл;
Баянзүрх дүүрэг:
Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвараас урагшаа “Монгол бөхийн өргөө”-ний уулзвар хүртэл;
Баянзүрх, Сүхбаатар дүүрэг:
Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш “Централ тоуэр”-ын уулзвар-Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.
Түүнчлэн “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийн хүрээнд 20 км-ийн засмал замын уралдаан 06:00-18:00 цагийн хооронд болно.
Баянзүрх, Сүхбаатар дүүрэг:
Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урдаас гараа гарч “Галлериа Улаанбаатар” уулзварыг хойшоо өнгөрөөд Монгол Улсын их сургуулийн I байрны уулзвар хүртэл;
Сүхбаатар дүүрэг:
Монгол Улсын их сургуулийн I байрны уулзвараас зүүн тийш Чингис хааны музейн уулзвар хүртэл;
Чингис хааны музейн зүүн талын уулзвараас хойшоо эргээд Метромолл их дэлгүүрийн уулзвар хүртэл;
Бага тойруу чиглэлд:
Метромолл их дэлгүүрийн уулзвараас зүүн тийш баруун эргээд Новотел зочид буудлын уулзвар хүртэл;
Новотел зочид буудлын уулзвараас баруун тийш урагш эргэж Монгол Улсын их сургуулийн I байр, “Галлериа Улаанбаатар” дэлгүүрийн баруун талын уулзваруудыг дамжин Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.
Сэтгэгдэл