Монголбанк уур амьсгалын сценари шинжилгээний анхны үр дүнгээ танилцууллаа

Aдмин / Эдийн засаг

Монголбанк уур амьсгалын сценари шинжилгээний (CSA) анхны үр дүнг танилцуулах семинарыг өчигдөр буюу 2025 оны тавдугаар сарын 6-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү шинжилгээг Монголбанк НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-той хамтран, NDC Partnership-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төв банкийг ногоон болгоход бэлэн байдлын дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд гүйцэтгэсэн бөгөөд төслийн зорилго нь уур амьсгалын эрсдэл, нөлөөллийг Монголбанкны бодлого, үйл ажиллагаанд тусган, тэсвэртэй санхүүгийн тогтолцоог бий болгоход оршино.

Туршилтын сценари шинжилгээнд системийн хувьд ач холбогдолтой таван банк болон сайн дураар оролцсон нэг банк гээд нийт зургаан банк хамрагдсан. Энэхүү шинжилгээгээр ган, зуд, үер ус зэрэг байгалийн гамшгаас үүдэх хоёр төрлийн биет эрсдэл, мөн гурван өөр хувилбараар ногоон шилжилтээс үүсэх шилжилтийн эрсдэлийг үнэлж тооцсон.

Уур амьсгалын эрсдэл нэмэгдэж буй энэ үед Монгол Улсын санхүүгийн салбарыг Үндэсний уур амьсгалын зорилт, олон улсын тогтвортой хөгжлийн стандарттай уялдуулах чухал суурийг тавьж байгаагаараа энэхүү шинжилгээ нь өндөр ач холбогдолтой.

Семинарын үеэр Монголбанкны болон бусад банкнуудын туршлага, тэдэнд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх алхмуудын талаар ч тусгайлан хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Төсөөллийн хэлтсийн захирал Н. Ургамалсувд “Энэхүү уур амьсгалын анхны сценари шинжилгээ нь цаашид илүү олон банк, санхүүгийн байгууллагуудын оролцоотойгоор өргөжин хийгдэж, уур амьсгалын санхүүгийн эрсдэлийг илүү бодитоор үнэлж тооцох дараа, дараагийн алхмуудын үүд хаалгыг нээж өглөө” хэмээн онцолсон.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Макро эдийн засгийн бодлого ба хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга хатагтай Субатирай Сивакумаран “Энэхүү шинжилгээ нь уур амьсгалын эрсдэлийг санхүүгийн бодлогод тусгах, эдийн засгийн тэсвэртэй байдлыг хангах чиглэлд ажиллаж буй далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үлгэр жишээ болохуйц санаачилга боллоо" хэмээн онцолж байв.

Арга хэмжээнд Монголбанк, арилжааны банкнууд, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (MSFA), Цаг уур орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий гзар, Монголын ипотекийн корпорац, олон улсын хөгжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000