Улсын хэмжээнд ой, хээрийн 82 түймэр бүртгэгджээ

Улсын хэмжээнд он гарснаас хойш тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 12 аймгийн 56 сум нийслэлийн 3 дүүрэгт нийт 82 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Түймрийн эрсдэл бүхий 6 аймгийн 15 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах 16 хөдөлгөөнт бүлэгт 125 алба хаагч, 25 автомашинтайгаар ажиллаж, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж байгаа.
Н.НЭРГҮЙ
Сэтгэгдэл