АТГ: Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 863 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.
Сэтгэгдэл