Говийн бүсийн зөвлөл хуралдана

Aдмин / Эдийн засаг

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан найм хоногийн дараа болох юм. Энэ талаар Говийн бүсийн зөвлөлийн дарга О.Батжаргал мэдээлэхдээ "Улс эх орныхоо эдийн засаг, эрдэс баялгийн салбарт оруулж буй хувь нэмрээр говийн бүс тэргүүлсээр байна.

Биднийг байгаль цаг уурын нөхцөл, газарзүйн байршил, зам харилцаа, дэд бүтэц гээд олон зүйл нэгтгэдэг ч оюун санааны хувьд бид боржигин соёлоор зангидагддаг нэгэн цул хүмүүс юм.

Аж үйлдвэрийн хөгжлийн төв болохын төлөө Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд хүчээ нэгтгэн ажиллаж байна.

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болоход найман хоног үлдлээ. Та бүхэн анхаарал тавин идэвхтэй оролцоорой! Говь цаашид хэрхэн хөгжих гол шийдлүүд энэ хуралдаанаас гарах болно" гэв.

Б.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000