Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооноос дөрвөн хүний гавлын яс олджээ

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дөрөвдүгээр сарын 28-ны өдөр байшингийн суурь ухах явцад дөрвөн хүний толгойн гавлын яс олдсон байна.
ЦЕГ "Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дөрвөн хүний гавлын яс олдлоо гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгаж үзэхэд хуучирч, өгөрч муудсан дөрвөн хүний гавлын яс байсан.
Тус гавлын ясыг байшингийн суурь ухах явцад гарч ирсэн, түүнийг нь хүүхдүүд тоглож байх явцдаа олсон байсан. Эл хэргийг цааш судлан ямар хүмүүсийн гавлын яг болох, хэзээ нас барсан байх боломжтой талаар бид үргэлжлүүлэн шалгалтын ажил явуулна" гэв.
Эх сурвалж: eguur.mn
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.153] 2025-05-01 15:46:37
НОМТОЙБАЯР ГИШҮҮНИЙ АЛЖ НУУСАН ХҮМҮҮСИЙНХ ЭНЭ ТЭНДЭЭС ГАРЧ ИРЭХ БОЛООГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА...???
Зочин [202.9.47.26] 2025-05-01 19:00:10
хуц
Зочин [66.181.188.167] 2025-05-01 17:38:19
Harin thh
Зочин [202.126.90.88] 2025-05-01 16:45:14
Teneg sda