БАЙНГЫН ХОРОО: Гурил, улаанбуудайд гаалийн татвар тогтоох хуулийн төслийг хэлэлцэнэ


УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдах товтой. Тус Байнгын хороодоор дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:
10.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хороо
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
- УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын хариуг сонсоно
13.30 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл