Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхлэв

Aдмин / Хууль

Багахангай-Улаанбаатар чиглэлд эхний автобус цагийн хуваарийн үйлчилгээнд явж эхэллээ.

Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.

Энэ талаар Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд, “Манай дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээг хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэж байсан. Эрэлт их, хүртээмжгүй байгаа талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, нийтийн Тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Иргэдийг ая тухтай, аюулгүй автобусаар үйлчлүүлэх боломжийг олгож, олон улсын стандартыг хангасан автобус үйлчилж эхэлсэнд баяртай байна” гэв.

Ташрамд дурдахад, “ZK6117H” загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камер, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000