О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэн, УИХ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцсэн талаар мэдээлэв. Тодруулбал, нэгдүгээрт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлаарх 24 дүгээр илтгэлийг ХЭҮК-оос танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан байна.

Хоёрт, ардчилсан улс орнууд дижитал байдлаар иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгаа талаар бүлгийн албаны хийсэн судалгаагаар цахим сайт ажиллуулах тухай хэлэлцжээ.

Гуравдугаарт, Үндсэн хуулийн Цэц дээр иргэдийн сонгох эрхийг зөрчиж байгаа мандатын тоотой тэнцүү дугуйлах ёстой гэдэг заалтыг хэлэлцсэн байна.

Дөрөвдүгээрт, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа хэрхэн байр сууриа илэрхийлж, парламентат ёсыг үгүйсгэсэн асуудлаар мэдээлэл сонсч, тодорхой шийдвэр гаргажээ.

Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын бүлгийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 1-ний чуулганы хуралдаан болох өдрийг хүртэл ард түмэн, УИХ-аас, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас өөрийнхөө амаар уучлалт гуйх ёстой. Энэ нь эцсийн эцэст ард түмэн, тэдний төлөөллөөс уучлалт гуйж байгаа хэрэг. Энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш.

Ард түмний төлөөллийг хэн нэгэн хүний төлөөлөл мэтээр УИХ-ын индэр дээрээс мэдээлж байгаа нь үнэхээр зарчимгүй үйлдэл. Ерөнхий сайд гэдэг хүнийг УИХ-аас томилдог. Гэтэл УИХ-ынхаа дээр гарч суугаад, УИХ-ын гишүүдээ доромжилж байгаа нь биш юм.

Ардчилсан намын бүлэг тавдугаар сарын 1-ний өдөр хуралдаж, Ерөнхий сайд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эсэх талаар тодорхой байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэв уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна" гэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин хэлэхдээ "Өнгөрсөн баасан гаригт УИХ дээр Ерөнхий сайд мэдээлэл өгсөн. Тэр үйл явцтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг уншиж танилцуулж байсан. Төгсгөлд нь Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Засгийн газрын суртал ухуулгын цаг болсон байна.

Ерөнхий сайд юу ярих, ямар мэдээлэл өгөхийг өөрөө мэддэг болсон нь УИХ-ын Үндсэн хуулиар хуваарилсан эрх мэдлийн зарчмуудыг бүдгэрүүлж байна.

Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Засгийн газарт хариуцлага тооцох эрх мэдэлтэй байгууллага. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг албан тушаалтан бөгөөд УИХ-аас томилогддог. УИХ-ын талбарыг Засгийн газрын суртал ухуулгын талбар болгохоос гадна тэр өдөр УИХ-ын гишүүдийг доромжилдог цаг болгон хувиргасан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үйлдэлдээ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас чуулганы хуралдааны үеэр уучлалт гуйх ёстой. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ ажлыг хариуцаж хийх ёстой. Эмэгтэй хүнийг доромжилж харьцаж болохгүй.

Парламентын дарга тухайн үед арга хэмжээ авч чадаагүй бол одоо уучлалт гуйлгах хэрэгтэй. УИХ-ын толгой дээр гарч суудаг Ерөнхий сайдын суудлыг доош буулгах хэрэгтэй. Парламентын ардчиллыг бэхжүүлж, УИХ-ыг УИХ шиг байлгах ёстой.

УИХ-д Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдгээ болих ёстой. Ерөнхий сайд эсрэгээрээ тайлбар мэдээлэл өгдөг болъё. Ерөнхий сайд нь хүртэл худлаа ярьдаг асуудалд хариуцлага тооцдог байх ёстой. Худал ярьж байгаа бол нийтийн албанаас чөлөөлж, хариуцлага тооцдог байх ёстой. Ингэснээр парламент мэтгэлцээний талбар болно" гэсэн юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.192] 2025-04-28 17:49:34

Чи болоод та нар ард түмний саналаар сонгогдслн. Тиймээс ажилаа хаях эсэхэн ард түмгээм санад асжжж байж шийднэ шүү

ЗОЧИН [66.181.178.32] 2025-04-28 17:44:09

ЦОГТГЭРЭЛ МАШ ЗӨВ ШААРДЛАГА ТАВЬЛАА. "БООЛЫН ЗАЯАТАЙ ХҮНД ХААНЫ ЭРХ, ЯМБА ОЛГОВООС УЛС ҮНДЭСТЭНГ МӨХӨӨНӨ" гэж АГУУ ХҮН МӨН МЭРГЭН ХЭЛСЭН БАЙГАА ЮМ ШҮҮ. БООЛЫН БООЛ, БОСГОНЫ ШОРОО ЯВСАН ХҮНИЙГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛЧИХСАН АРД ТҮМЭНД ЮУ ХЭЛЭХ ВЭ ДЭЭ. ТҮҮНД ДАРЛУУЛААД, ДОРОМЖЛУУЛААД, ЭНЭ СОЁЛТ ЕРТӨНЦИЙН ХҮНИЙ АДАГУУД БОЛООД ЯВЖ БАЙХААС АРД БИД ӨӨР ЯАХ ЮМ, ИЙМ ЕС-тай АРД ТҮМЭН.

Иргэн [139.5.217.232] 2025-04-28 16:33:33

Хэтийдсэн олон гишүүдийг сонгохдоо жагсаалт гэдэг юм оруулж ирсэний балаг нь энэ болой . Хийх ажил нь багасаж хэрүүл хийх нь ихсэв бололтой . Өмөөрөх үйлдэл төрийн албаны хүнд байтугай хүүхдэд ч олон үзүүлэх зохимжгүй л байдаг доо. Болтугай гэж .

Зочин [202.126.90.57] 2025-04-28 16:32:54

ЭЛБЭГДОРЖИЙН УЯАНЫ ЖИНГЭРҮҮД

Иргэн [66.181.186.163] 2025-04-28 15:50:35

Хэнтийн 3 тэнэг Монголйн толгойд гарсан байгаа Говьалтайн цэхэр хажууд нь шадарлаж байна. Төрийн албаныханы цалмн хангамж хэрээс хэтэрсэн 10 сая цалин 5 сая тэтгэвэр авдаг боллоо. Яаж хувийнхэвшил хөгжих юм. Одоо эрх чөлөө үнэртэхээ больсон Бзгдийг худаопаж авсан Зүгээр хараад л суух уу . Энэ галч англиар ярьж чапах бодов уу Инплант гээд суугаа этгээд дээ

Зочин [59.153.86.197] 2025-04-28 16:22:03

Орон гаран галзуу хүн л иймэрхүү юм бичдэг дээ

Зочин [86.85.55.114] 2025-04-28 16:21:07

Наад тэнгүүдээ төрөөс буулгаачээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000