Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартогийн урилгаар энэ сарын 24-26-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайдын түвшинд 1978 оноос хойш буюу 47 жилийн дараа монголын талаас хэрэгжиж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-тай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.
Монгол Улс, Унгар Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд дипломат харилцааны 75 жилийн ой тохиож байна.
Э.ЭШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [202.179.26.12] 2025-04-25 13:01:37
Очсон улс орныхоо тухай, тухайн чуулга уулзалт, хрлуудын утга учрыг ч сайн ойлгохгүй ирдэг энэ боловсролгүй авгайд төр ямар өртэй юм бэ. Хэвлэлийн компанид нь үнэт цааснаас эхлээд аль мөнгө ихтэй бүх тендерээ өгнө. Үнэхээр сонин. Саран гэрэл ахайтан бол УИ- д олон жил суусан улс төрч хүн. харин энэ авгай МАН луу орж ирсэнээсээ эхлээд баклавар хүн магистрт улсын зээлээр явсан. дараа нь эрх бүхий бүх албын 10*- д жил хашиж байна. Энэ хүнийг тэтгэвэрт гартал нь харж үзэж байх шив.
Ер нь гадаад хэлээр чөлөөтэй ярьчихдаг хүмүүс байдаг. [66.181.183.203] 2025-04-25 15:47:14
Ямар Сарангэрэл вэ? Хаанаас гараад ирэв ээ? Ер нь урьд өмнөх Гадаад хэргийн сайд нар тийм сүрхий гадаад хэл мэддэг байсан юм уу? Миний мэдэхийн сүүлийн үеийнхнээс Гомбосүрэн сайд орос хэлтэй, Эрдэнэчулуун, МөнхОргил, Энхболд, Алтангэрэль Оюун, Болд, Цогтбаатар сайд нар орос, англи хэлтэй байсан. Батцэцэг сайд орос хэл сайн сурсан, англиар бол бусдын ярьсныг болон уншсанаа ойлгочихдог хүн. Иймд хүнийг мэдэхгүй байж элдвээр гүжирдэж болохгүй, муухай ш дээ.
Сайд хоосон, зугаалах гэж яваагүй байх ёстой. [66.181.160.47] 2025-04-24 12:09:10
Унгаруудтай уулзах цаг нь болсон. Унгар чинь Европын Холбоонд өөрийн гэсэн тусгаар байр суурьтай, Орос-Украйны дайнд аль нэг талыг баримтлаагүй, Европруу Ойрд Дорнодоос үй олон цагаач орж ирж байхад хилээ хааж чадсан мундаг бодлоготой улс байгаа юм. Батцэцэг сайд эдний Засгийн газрын үйл ажиллагааг сайн ажиглаж, эднийхаас юм суралцах хэрэгтэй.
Irgen [202.9.41.110] 2025-04-24 08:08:40
Ard tumnii tatvar bol ene avgain gadaad tomilgoo.tetgeveriin evgen hugshidiig.gadaadad tomildog.tedniig tatvariin mungeer tejeedeg tiim l ajil hj bn.Ugiin bolovsrol muu.mgl heleeree ch sain yridaggui humuus uogaa zuvleh be.Gadaad yamnii oron too tsalin hulsiig 50% hurtel buuruul.Olon dagaldagchtai gadaad aylal hetsuudlee.MUIS.Humuunlegiin gadaad hariltsaani angi tugssen chadvarlag huuhduud ajilgui.tatuulah hungui l bol ajil oldohgui.