“Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсантай холбогдуулан мэдэгдэл гаргав

Aдмин / Эдийн засаг

Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас, “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсан мэдэгдэл гаргав.

Тус мэдэгдэлд "Монгол Улсын хууль, тогтоомж, түүний зүйл, заалтыг ягштал мөрдөн хэрэгжүүлж яваа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санаатайгаар харлуулах, мушгин гуйвуулах, худал мэдээлэл тараах, зохион байгуулалттайгаар гүтгэлэг, дайралтыг цахим орчинд явуулах нь улам даамжирч, газар авч байна.

Үүгээр зогсохгүй ажил үүргээ гүйцэтгэж яваа хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд халдах явдал удаа дараа давтагдах болов. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсан нь дээрх байдал улам ноцтой болсны илрэл юм.

Уг үйл явдалд холбогдох хууль хяналтын байгууллага арга хэмжээ авахыг шаардаж байна. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэснээр цаашид эл хууль бус үйл явдал давтагдах эрсдэлийг хаах, бусдын нэр төр, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд учрах эрсдэлээс сэргийлнэ гэж найдаж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгуур уул уурхайн салбар нь экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 35 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тус салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 75,000 гаруй ажлын байр бий болгож, улсын хөгжлийн төлөө зогсох эрхгүй ажиллаж ирсэн.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гишүүн компаниуд Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, хариуцлагатай уул уурхайн олон улсын жишиг стандартыг ханган ажиллаж, цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжиж байгааг мэдэгдье.

Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө төр, засгийн байгууллагууд, хувийн хэвшилтэй цаашид нягт хамтран ажиллах болно.МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ. 2025 оны 04-р сарын 22" гэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [145.53.68.69] 2025-04-25 01:56:18

Шаагаад бай

Зочин [66.181.177.106] 2025-04-24 21:59:41

Монголын нутгийн нэг хэсэг хордчихвол бид ХАРИУЦЛАГыг хүлээнэ гэж уул уурхай үндэсний ассоциоциас хЭлэх болов уу .ҮГҮЙ л болов уу даа . Та нарын мэдэгдэл шаардлага монголын улсын ард түмний хүсэл эрмэлзлэлээс тэс өөр л сонсогдоод байна даа . Уран ухахаасаа өмнө ( 35 жил ашиглуулаад 3 тэрбум ) одоо гаргаж байгаа баялагаа боловсруулаад баяжуулаад гаргавал олон хүн ажил орлоготой , сонгооын төсөв уран ухаж нутгаа хордуулснаас илүүтэй орлого олох боломж байгаа шүү .Наад хамгаалөх гээд байгаа францтайгаа зайлцгаа .

Зочин [86.85.55.114] 2025-04-25 16:44:07

Монгол нутаг уранаар хордох мөчөөс Монгол улс устах түүх эхэлнэ. Энийг яагаад ойлгодоггүй вэ? Тэр мөнгө баялгийг чинь хэрэглэх монгол хүн байхгүй болно, монгол нутаг хоосон хортой бүс болно

Зочин [202.9.47.81] 2025-04-23 19:13:50

Энэ бол эрүүгиин гэмт хэрэг.Гуравдагч орны нөлөө оролцсон бол бүр ч ноцтой хэрэг.Ямартай ч монголын нэр хүндииг юман чинээч тоодоггүй дээрээс нь зэрлэг танхай этгээд байна.Үзэл бодлоо илэрхиилэх эсэргүүцлээ илэрхиилэх бол монгол хүнд хуулиар нээлттэй байгаа.Тэгэхдээ ингэж биш.Үүнииг хуулиинхан яавч зүгээр өнгөрүүлж болохгүй.

Иргэн [124.158.106.18] 2025-04-25 07:45:55

Таны сэтгэгдэлтэй санал нийлж байна.

Хариулт [66.181.177.106] 2025-04-24 22:06:34

Бага далдагна . Уран бол тоглоом биш .

zochin [202.126.88.195] 2025-04-23 19:03:53

Gomo Angli .gomo ijil huitenteigee yavalddag Frants bol Delhiin hamgiin sejgiin zevuun Aluurchid. Iln ornuudtai Mongol Uls oirton nohorlovol ertnii ov ulamjlalt Mongol uls baihgui bolno shuu.

irgen [103.10.23.128] 2025-04-23 19:03:25

Gadaadiin hurungu oruulaltiig urgeegeed busad ulsuud uranaa olborloj bolood baihad manaih yagaad ingej eserguutseed baidag ym be

Зочин [66.181.187.172] 2025-04-23 13:37:18

зөвлөлтийн үед ураныг зөндөө л ухаж зөөсөн дөө, тэр үед Монголчууд бид үнэхээр л хонь байж дээ

Зочин [202.126.91.109] 2025-04-22 22:58:40

Уранаар хордуулсан,газар нутаг,ус,ан амьтан ,хүн ардын жрүүл мэндийн нөхөж баршгүй хохиролоо төл .Тэгээд зайл

А [202.126.91.77] 2025-04-23 19:12:04

Зөв.Оросууд мэдвэл украйны араас орно.Хөөж гарга

Зочин [103.57.92.136] 2025-04-23 09:24:03

Zuv zuv

зочин [202.126.91.60] 2025-04-22 22:31:38

май шүү новшнуудаа уран бол хор хөнөөл үхэл

Зочин [103.212.117.60] 2025-04-22 21:21:48

З дахь улс Монголд хөрөнгө оруулахыг, монгол улс хөгжихийг манай 2 хөрш үнэхэхр хүсэхгүй бгаа, үүнийгээ ч хэрэгжүүлж чадаж бгаа. Илрэл нь энэ явдал.

Зочин [202.55.188.105] 2025-04-22 23:32:44

Яг тийм

Зочин [110.233.207.252] 2025-04-22 21:25:39

Яг тийм шүү

Зочин [66.181.168.131] 2025-04-22 18:52:26

Engiin l oilgolt sh dee gazar nutgaa l umguulj hamgaalj baigaa ard tumen l baina sh dee yund ni hudlaa uls turjuuleed baigaa...

Зочин [66.181.161.49] 2025-04-22 17:33:12

Энэ тэмцэгчид эх орондоо хайртай даа ингээд байгаа юм биш болтой. Үндсэн зорилго нь гадаадын 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтыг зогсоох. Мөнгөтэй зохион байгуулалттай нь илт мэдрэгдэж байна. Хууль төртэй л улс бол ил гараад байгаа солиотонгуудыг нь бас зохион байгуулагчдыг нь яаралтай илрүүлж хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Манай цагдаа нар Учралыг буудна гэсэн хүнийг хэдхэн цагийн дотор дайчлан баривчилж сараар хорьдог мөртлөө эх орны аюулгүй байдалтай энэ асуудлаар таг байгаа нь гайхалтай.

Зочин [66.181.177.185] 2025-04-23 06:42:59

Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт нь үнэн гамшгийн бна шүү дээ.

Зочин [59.153.113.199] 2025-04-22 18:45:55

Яг үнэн

Зочин [66.181.191.193] 2025-04-22 17:14:41

За зайлаа новшийн Францчууд хаа байсан газраасаа хөөгдөж байгаа бус уу

Иргэн [66.181.161.162] 2025-04-22 16:43:15

Зөв. Тийм бүдүүлэг байж болохгүй.

Зочин [66.181.177.185] 2025-04-23 06:44:33

Ард нийт нь эсэргүүцээд байхад нутг дээр нь дураар тонгичох нь бүр ч илүү бүдүүлэг биш үү?

Зочин [202.126.89.91] 2025-04-22 16:39:16

Монгол улсын сайл, дарга нар гадаадад явах бүрдээ мөнгө гуйдаг. Оронд барих юм нь ганцхан газрын баялаг. Хуулиараа гадаадын компанууд монголд хайгуул хийгээд олсон ордоо олборлох эрхтэй. Иймээс тэд орж ирдэг. Монголыг хуулийн дагуу л ажилладаг. Үйл ажиллагааг нь зогсооё гэж байгаа бол тэр хүчин, тэр хүмүүс төлбөрийг гаргах ёстой.

Зочин [66.181.160.33] 2025-04-22 20:07:36

Монгол уул уурхайгаар хөгжсөн юм алга харинч цөлжиж ,мал аж ахуйн бэлчээрийн газаргүй болж хүнсний аюулгүй байдал , малчидын амьдрах орчин алдагдаж бна шүү.

Иргнг [66.181.186.163] 2025-04-22 16:28:13

Оросууд жёнко урвагчийн гаоаар гйүцэтгэж байгаа Тагнуул нь Ажлаа хтйх ёстой Илэрхий имй ажлууд хийгдэж уоан ,төмөртзам ,усан сан гээд байхад энэ тагнуулын байгуулагаигэгч нь юу харж суудаг вэ Өчнөбн миөнгө хангамж авдаг бүүр тусгай ажил гүйцэтгэнэ гээд зарлагаа тайлагнах албагүй хэдэн арван саяар нь энэ тагнуулын байгуулагынмажилтнууд схр бүр авч аэрэглэдэг

Зочин [202.126.90.33] 2025-04-22 14:09:36

аливаа зүйлд яриа хэлцэл харилцан ойлголт байдаг юм. Нударга зангидаж асуудлыг шийднэ гэдэг байхгүй. Ялангуяа хууль дүрмээр шийдэгдсэн асуудалд бүдүүлгээр хандаж байгаа нь аль нэгэн авторитар дэглэмтэй улсын явуулга гэж хардахаар байна. Энэ хэрэг тун ноцтой асуудал. Сайн шалгаж гар хөл болсон хүмүүсийг монгол улсын хуулийн дагуу хатуу шийтгэх ёстой...

Зочин [66.181.177.106] 2025-04-24 22:03:12

БИТГИЙ ДАЛДАГНААД БАЙ.35 ЖИЛД 3 ТЭРБУМ ДОЛЛАР ..БАЙГАЛЬ ХОРТОЙ УЛС НЬ ӨРТЭЙ ҮЛДЭНЭ . УРАН УХАХГҮЙ БОЛ ӨЛСӨЖ ҮХЧИХ ГЭЭД БАЙГАА ӨЛӨНГҮҮДЭД ЦАЦРАГТАЙ ХҮХРИЙН ХҮЧИЛТЭЙ УСНААС ӨГЧ БҮГДИЙГ ЯАХ НЬ ГЭХИЙГ ХАРАХ ЮМ САН

Иргэн [192.82.66.181] 2025-04-22 12:46:10

Монголчуудыг хордуулж,байгаль,мал амьтан ,хүн үхэж үрэгдэж байгаа байдалд хэн хяналт тавьж,мэдэгдэл,шаардлага гаргах юм бэ?

Зочин [59.153.86.52] 2025-04-22 15:30:11

Iq чинь хүрэхгүй байна уу

Зочин [122.201.31.53] 2025-04-22 15:05:50

Хуультай улс оронд хэн нэгэн уурандаа хүнии биeд халдах нь хуулиин хариуцлага хүлээнэ тэмцэгч нэртэй хэдэн хүн бусдаас мөнгө авч бусармаг үйлдэл гаргах нь хууль бус...


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000