УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

НЭМЭЛТ: УИХ-ын чуулганы Пүрэв гаргийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы ирцийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:
1. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ.
2. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх
3. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гурван гишүүн 2025.03.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх
4. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Э.Батшугар 2024.12.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг
5. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл