Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 61 дүгээр цэцэрлэгийн барилгын их засвар бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Их засварын хүрээнд цэцэрлэгийн дээвэр, гадна фасад, цонх, хаалга, шал, тааз, хана, гал тогооны өрөөний агааржуулалт, цэвэр болон бохир усны системийг иж бүрнээр нь шинэчилсэн юм. Ингэснээр хүүхдүүд орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог орчинд сурч хөгжих боломжтой боллоо.
Төслийн зураг төслийг “Зуун найм” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Хүслийн дээж” ХХК ажилласан бол нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. Тус цэцэрлэгийн их засварын ажлыг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Ажлын амжилт, сайн сайхныг хүсье. [66.181.160.47] 2025-04-24 12:00:10
Микрт байдаг ёстой сайн цэцэрлэгдээ. Сайхан орчинтэй, багш удирдлага нь хүүхдийн төлөө шаардлагатай бүхнийг хийдэг, мэргэжлийн, ажилдаа сэтгэлтэй. Манай хүүхэд 1998-2001 онд энэ цэцэрлэгт явж байсан. Засвар ГОЁ болжээ. Та бүхэнд ажлын ажлын амжилт хүсье!