Л.Мөнх-Эрдэнэ: Миний бие профессорын ажлын байраа огт орхиогүй, ажлаа хийж байгаа тул чөлөө авах ёсгүй

Aдмин / Боловсрол

МУИС-ийн профессор Л.Мөнх-Эрдэнийг тус сургуулийн удирдлагууд чөлөө авахыг шаардаж, цалинг нь гуравдугаар сарын 1-нээс хойш олгохгүй байгаа ажээ. Тэрбээр энэ талаар мэдээлэхдээ "МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулиас миний зааж буй хичээлүүдийг 2025 oны гуравдугаар сарын 18-нд цуцалж, цалинг гуравдугаар сарын 1-нээс хойш олгохгүй байгаа болно.

Улмаар 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нд доорх мэдэгдлийг ирүүлж, намайг “албан ёсны чөлөө авалгүйгээр” “ажлын байрыг дур мэдэн орхиж явсан” гэж буруутгасан болно.

Миний бие өөрийн ажлын байрыг дур мэдэн орхиж явсан бүү хэл ажлын байраа орхисон зүйл огт үгүй. МУИС-ийн дүрэм, журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан профессорын “ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүрэг”-ийг, МУИС-ийн дүрэм, журамд заасан “хэлбэрээр” бүрэн дүүрэн гүйцэтгэж байна. Тиймээс чөлөө авах учиргүй юм.

Мөн МУИС-ийн захиргаанаас миний биеийг “2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн ажлын байрандаа биечлэн ... ирж ажиллаагүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлийг албан ёсоор хүргүүлж байна” гэж мэдэгдсэн.

Миний бие МУИС-ийн дүрэм, журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан профессорын ажлын байрандаа ямагт биечлэн байж, профессорын ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил, үүргээ тогтмол биелүүлж байгаа болно. Тиймээс миний бие “2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор ажлын байрандаа биечлэн ажиллах” тухай асуудал байхгүй болно.

Үүнийг мэдэгдэхийн хамт МУИС-ийн захиргааны явуулсан 4 зүйлт мэдэгдэл тус бүрд өгсөн хариултаа зүйл бүрийн дор ХАРИУЛТ хэмээн дугаарлан бичлээ. Та бүхэн болгоон толилно уу.

МУИС-ийн захиргааны мэдэгдэл 1: МУИС-ийн профессорын албан тушаалд ажиллаж байгаа Л.Мөнх-Эрдэнэ Та гадаадад 8 жил гаруй амьдарч байгаад тухайн үеийн МУИС-ийн ректор асан Д.Бадарчийн тусгай цохолтын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн B/718 тоот тушаалаар ажилд орсон.

Түүнээс хойш сар гаруйн дараа тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн удирдлагад мэдэгдэж, албан ёсны чөлөө авалгүйгээр ХБНГУ-д явах болсон тухайгаа цахим захидалд дурдсан төдийгөөр гадаад оронд зорчсоноос хойш өнөө хүртэл ажлын байрандаа ирээгүй байна.

Таны энэ үйлдэл нь МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 17.2 дахь хэсэгт заасан “Багш, ажилтны хүсэлтийг харгалзан харьяалах тэнхим, бүрэлдэхүүн/салбар сургууль, нэгжийн удирдах ажилтны зөвшөөрлийг үндэслэн чөлөө олгоно”, 17.6-д заасан “Багш, ажилтан тэтгэлэгт төсөл, хөтөлбөр, сургалтад хамрагдах, гадаадад зочин багш, зочин судлаачаар ажиллах тохиолдолд цалинтай чөлөө олгохгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлөхгүй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн хэрэг болно.

Түүнчлэн ажил олгогч чөлөө олгох эсэх албан ёсны шийдвэр гараагүй байхад ажлын байрыг дур мэдэн орхиж явсан нь энэхүү журмын 17.7 дахь заалтыг зөрчсөн байна" гэжээ.

ХАРИУЛТ:

Миний бие “МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журам” 4.2 “Сургалтын хөтөлбөрийг танхим, цахим болон холимог хэлбэрээр, мөн монгол эсвэл гадаад хэлээр хэрэгжүүлж болно” гэсний дагуу цахим хэлбэрээр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж ажлаа хийж байгаа тул чөлөө авах учиргүй юм. Тиймээс:

    1. МУИС-ийн захиргаа МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журмыг зөрчиж байна.
    2. МУИС цахим хэлбэрээр сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлж ажлаа хийж байгаа бүх багш нарыг чөлөө авахыг шаарддаггүй, чөлөө олгодоггүй. Тиймээс намайг чөлөө авах ёстой гэж буй нь хэрэг дээрээ МУИС-ийн захиргаа МУИС-ийн журмыг зөрчиж буй төдийгүй ялгаварлан гадуурхах үйлдэл хийж байгаа болно.
  1. “МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн” “Багшийн дагаж мөрдөх тусгай хэм хэмжээний” 7.1-д “Багш нь энэ дүрмийн 6.1-6.3-д заасан үүргээ дор дурдсан тохиолдолд зөрчсөн гэж үзнэ: 7.1.1 хичээлийн хуваарь, цагийг баримтлаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл таслах, эрт тараах, хичээлийн цагаар танхим болон цахим сургалтын системийг орхих” гэж хичээлийн хэлбэрийг мөн заасан байна. Харин хичээлийн бус цагаар судалгааны ажлаа хаана хийх нь профессор багш нарын сонголтын асуудал билээ. Профессор, багш нарын үндсэн үйл ажиллагааг хөтөлбөрийн үйл ажиллагаагаар (curriculаr activities) тодорхойлох, хэмжих нь их сургуулийн үндсэн үйл ажиллагаанаас урган тогтсон өвөрмөц соёл болно. Сургалт нь профессор багш нарын нэг үндсэн үйл ажиллагаа бөгөөд сургалтыг хичээлийн “танхим болон цахим сургалтын системээр” хэрэгжүүлэх нь МУИС-ийн журам, тогтсон жишиг. Чухам дээрх журам, дүрмийн зохицуулалт болон их сургуулийн тогтсон соёлын дагуу миний бие профессорын ажил үүргээ биелүүлж байгаа болно.
  2. Миний бие өөрийн ажлын байрыг дур мэдэн орхиж явсан бүү хэл ажлын байраа орхисон зүйл огт байхгүй. Би бээр МУИС-ийн профессорын ажлын байран дээрээ ямагт байж, “гүйцэтгэх ажил, үүргээ” бүрэн дүүрэн биелүүлж байгаа болно. “МУИС-д профессор багш ажиллуулах журам” (2024 он хүртэл хүчин төгөлдөр байсан, 9.4.), “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам” (5.4.) ёсоор МУИС-ийн профессор, багш нар ажлын байр нь “албан тушаалын зэрэглэлээс хамаарч хичээлийн жилд багшийн гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээ болон бусад ажил багц цагийн хэмжээтэй” гээд хүснэгтээр

Албан тушаалын зэрэглэл

Сургалт

“А”

Эрдэм шинжилгээ

“Б”

Бусад ажил “В”

Нийт

Профессор

12

10

4

26

профессорын Сургалтын “А” цаг 12, эрдэм шинжилгээ “Б” цаг 10, бусад ажил “В” цаг 4, нийт 26 багц цаг гэж тогтоосон. Мөн миний хөдөлмөрийн гэрээний “1.3. Ажлын байрны нэр буюу гүйцэтгэж ажил, үүрэг: Профессор” бөгөөд, “гүйцэтгэх ажил, үүрэг нь” “1.1. МУИС-ийн багш нь дараах үндсэн гурван төрлийн ажлыг гүйцэтгэнэ. Албан тушаалын зэрэглэлээс хамаарч хичээлийн жилд багшийн гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээ болон бусад ажил дараах багц цагийн хэмжээтэй байна” гээд хүснэгтээр

Албан тушаалын зэрэглэл

Сургалт

“А”

Эрдэм шинжилгээ

“Б”

Бусад ажил “В”

Нийт

Профессор

12

10

4

26

гэж профессорын албан тушаалын зэрэглэлд сургалт 12, эрдэм шинжилгээ 10, бусад 4, нийт 26 багц цаг гээд “Багш энэхүү гэрээний 1.3-д дурдсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийг гүйцэтгэнэ /Ажлын байрны. Тодорхойлолт, дагалдах тусгайлсан гэрээ нь энэхүү хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг байна/” заасан байна.

Миний бие дээрх журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан профессорын “ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийг” бүрэн дүүрэн гүйцэтгэж байгаа. Миний бие 2023-2024 оны хичээлийн жил 5 өөр хичээл цахимаар зааж, профессорын хувьд гүйцэтгэх сургалтын “А” цаг 12 багц цаг байхаас 13.5-ыг, эрдэм шинжилгээ “Б” цаг 10 багц цаг байхаас 167.80-ыг, бусад ажил 4 байхаас 5.5 цаг биелүүлж тооцуулсан байна. Суралцагчдын сэтгэл хангамжийн үнэлгээ 4.53, 4.95, 4.97, 5.0 байсан. 2024-2025 оны хичээлийн жилд тус бүр 3 багц цаг бүхий 4 өөр хичээл зааж буй нь миний гүйцэтгэвэл зохих сургалтын А -д хамаарах 12 багц цаг болно. Миний бие нэг ч удаа хичээлээс хоцорч, эсвэл хичээлийг эрт тарааж, эсвэл тасалж байгаагүй. Харин миний хичээл илүү цагаар үргэлжлэх нь түгээмэл байдаг. Эрдэм шинжилгээний болон бусад ажлаа бүрэн дүүрэн биелүүлж байгаа болно. Тиймээс миний бие ажлын байрандаа байж журам болон хөдөлмөрийн гэрээний “1.3-д дурдсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргээ” буюу “гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээ болон бусад ажлаа” бүрэн дүүрэн биелүүлж байгаа болно.

МУИС-ийн захиргааны мэдэгдэл 2: Л.Мөнх-Эрдэнэ Та тэнхимийн эрхлэгчээс үүрэг болгосон бакалаврын хичээл заах тухай хуваарилалтыг эрс эсэргүүцэж сургалтын технологи зөрчсөн, хоёр жил шахам хугацаанд "би зөвхөн цахимаар хичээл зааж цалингаа авна" гэх хувийн эрх ашгийн хэт сонирхлыг тулгах болсон зэрэг нь МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан "2.1.1 Ажил олгогч багш ажилтан харилцан хүндэтгэлтэй хандах, 2.1.2 Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх" гэсэн үндсэн зарчмыг үл тоомсорлосон, зөвхөн өөрийн байр суурийг хамгаалсан ёс зүйгүй үйлдэл юм.

ХАРИУЛТ:

  1. “МУИС-д профессор багш ажиллуулах журам” (2024 он хүртэл хүчин төгөлдөр байсан, 9.4.), “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам” (5.4.) ёсоор МУИС-ийн профессор, багш нарын 1) гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээ болон бусад ажил багц цагийн хэмжээтэй. Профессорын сургалтын “А” цаг 12, эрдэм шинжилгээний “Б” цаг 10, бусад ажил “В” цаг 4 багц цаг. Миний хөдөлмөрийн гэрээн дээр заасан гүйцэтгэх багц цагийн хэмжээ ч энэ. Миний бие тус бүр 3 багц цаг бүхий 4 өөр хичээл зааж буй нь нийт 12 багц цаг болно. Тиймээс миний бие журмаар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж байгаа.
  2. Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон 12 багц цагаас илүү хичээл заах эсэх нь миний сонголтын асуудал. Энэ талаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 91-д заасан байх ба хөдөлмөрийн гэрээтэй ажилтныг илүү цагаар ажиллуулах онцгой нөхцөл байхыг шаарддаг тохиолдлын аль нь ч үүсээгүй болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй байна.[1] Тиймээс Антропологи-Археологийн тэнхимийн эрхлэгч надад илүү цагаар хичээл заах үүрэг өгөх эрхгүй төдийгүй тэгж байгаа нь “Хөдөлмөрийн тухай” хууль, “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”, болон миний хөдөлмөрийн гэрээг зөрчиж байгаа болно.
  3. Би бээр шинэ мэдлэг бүтээхийг эрхэмлэдэг учир илүү цагаар хичээл заах сонирхол бага. Бакалаврын төвшний удиртгалын шинжтэй хичээл заахын оронд магистр, докторын төвшний хичээл заах, магистр, докторын төвшний оюутнуудтай ажиллахыг илүү эрхэмд үздэг болно. Олон улсын төвшний судалгаа хийдэг цөөхөн профессорууддаа аль болох эрдэм шинжилгээний ажил хийх нөхцөл, боломж бүрдүүлэх, ахисан төвшний оюутнуудад чанартай хичээл заах боломж бүрдүүлэх нь МУИС-ийн судалгааны их сургууль болох зорилтод ч нийцнэ гэж би үзэж байна.
  4. Профессор, багш бүр өөрсдийн заадаг хичээлтэй. Хэн, ямар хичээл заах нь багш нарын мэргэшил, судалгааны чиглэл, эрдэм шинжилгээний туршлагатай шууд холбоотой зүйл. Миний хичээлүүдийг заах өөр багш тэнхимд байхгүй. 2024 оны 09-р сарын 30-нд хуралдсан тэнхимийн хурал ч дээрх хичээлүүдийг намайг заах шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн болно.

МУИС-ийн захиргааны мэдэгдэл 3: МУИС-ийн Археологи-антропологийн тэнхимийн удирдлагын зүгээс Таныг ажлын байрандаа байж үүргээ гүйцэтгэх, бусад багшийн адил МУИС-ийн профессорын эрхээ эдлэхийг сануулсан цахим захидлыг илгээж байсан боловч үл тоомсорлосноор аргагүйн эрхэнд ахисан түвшний хичээлийг цуцалж, цалин олгох үйл ажиллагааг 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс түр зогсоох болсны дараа цахим сүлжээгээр байгууллагын нэр хүндэд илт халдсан мэдээллийг тасралтгүй түгээж, МУИС-ийн холбогдох дүрэм журмыг өөрийн дураар мушгин тайлбарласаар байна.

ХАРИУЛТ:

  1. 2025 оны 3-р сарын 18-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн захиргаа Антропологи Археологийн тэнхимийн профессор Л. Мөнх-Эрдэнэ миний зааж буй хичээлүүдийг надад мэдэгдэлгүйгээр цуцалсан нь “Дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаандаа “5.1. Эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх”; Суралцагч “13.6. Хичээлийн хөтөлбөр болон багшийг сонгох; 13.7. Суралцах хугацааг төлөвлөх” зэрэг “Дээд боловсролын тухай” хуулийг, “4.2 Сургалтын хөтөлбөрийг … цахим … хэлбэрээр … хэрэгжүүлж болно” гэсэн “МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журмыг” зөрчиж МУИС-ийн үндсэн үйл ажиллагаа, нэр төрд халдсан үйлдэл болно.
  2. Шүүхийн хүчин төгөлдөр, эсвэл Хөдөлмөрийн хуульд нийцсэн үндэслэл, шийдвэргүйгээр миний 2025 оны 3-р сарын цалинг одоо болтол тавиагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн “104.7. Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн нөхцөл байдал үүссэн байна.

МУИС-ийн захиргааны мэдэгдэл 4: Та МУИС-ийн үндсэн орон тоонд ажилладаг бусад багшийн адил ажлын байрандаа байж хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцох үүргээ биелүүлэхгүй байна. МУИС-ийн дүрэм журамд үндсэн профессор багш зөвхөн цахимаар ахисан түвшний хичээл заагаад 100 хувийн цалинг авах эрх зүйн зохицуулалт байхгүй. Таны энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.15 дахь хэсэгт заасан “...ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээх” заалтыг зөрчсөөр байна.

Иймд МУИС-ийн захиргаанаас профессор Мөнх-Эрдэнэ Таныг 2025 оны 05 дүгээр сарын 01-ний өдрийн дотор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн ажлын байрандаа биечлэн ажиллаж, цагийн тооцооны хуудсанд ажлын цагийн бүртгэл баталгаажсан тохиолдолд гүйцэтгэлийг үндэслэн цалинг бүрэн олгох, дээрх хугацаанд ирж ажиллаагүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлийг албан ёсоор хүргүүлж байна.

ХАРИУЛТ:

  1. Миний бие “МУИС-д профессор багш ажиллуулах журам” (2024 он хүртэл хүчин төгөлдөр байсан, 9.4.), “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам” (5.4.), миний хөдөлмөрийн гэрээнд заасан МУИС-ийн профессорын ажлын байран дээрээ ямагт байж “гүйцэтгэх ажил, үүргээ” бүрэн дүүрэн биелүүлж байгаа болно. Мэдэгдлийн 1-р зүйлийн 3-р хариултыг харна уу.
  1. Их сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын ажил, ялангуяа, профессорын ажил хэн нэгний, түүний дотор “ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор” гүйцэтгэдэг ажил биш. Эрдмийн хэрэг (эрдэм шинжилгээ, сургалт) нь эрдмийн эрх чөлөө болон эрдэмтдийн өөрсдийн санаачилга, удирдлагаар явагддаг, тиймээс бие даасан байдлыг шаарддаг учир “Дээд боловсролын тухай” хуульд “Дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг”

“5.1.1 эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх;

5.1.2. оюуны бүтээл, судалгааны ёс зүйг дээдлэх;

5.1.3. дээд боловсролын байгууллагын бие даасан байдлыг дэмжсэн байх;

5.1.4. хамтын удирдлага, улс төр, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэж хуульчилсан болно. Хичээл бүр, судалгаа бүр профессорын оюуны, эрдмийн бүтээл, эрдмийн эрх чөлөөгөөр хамгаалагддаг, эрдмийн, судалгааны ёс зүйгээр зохицуулагддаг зүйл. Тиймээс хэн ч, түүний дотор төр, захиргаа, сургуулийн захиргаа, бизнесийн эрх ашиг, сонирхол энэ хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй. Эрдмийн хэрэг нь эрдэмтдийн хэрэг учир эрдэмтэд эрдмийн хэргээ эрдмийн ёс зүйн дагуу өөрсдөө удирддаг, удирдах ч ёстой. Тийм ч учир их сургуульд хамтын удирдлага (Shared Governance) байх бөгөөд энэ нь профессор багш нар их сургуулийн эрдмийн хэргийг өөрсдөө удирдана гэсэн үг. Чухам эл учир дээрх бүх зарчим Дээд боловсролын тухай хуулиар хуульчлагдсан бөгөөд эдгээр нь “ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор” байхын эсрэг юм. Чухам тийм учир ч “Дээд боловсролын тухай” хууль ёсоор “дээд боловсролын сургалтын байгууллагын багш” “17.1.3. судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, орчин, нөхцөлөөр хангагдах” хуультай болно.

  1. “2025 оны 05 дүгээр сарын 01-ний өдрийн дотор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн ажлын байрандаа биечлэн ажиллаж, цагийн тооцооны хуудсанд ажлын цагийн бүртгэл баталгаажсан тохиолдолд гүйцэтгэлийг үндэслэн цалинг бүрэн олгох” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн “10. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхийг хориглох”, тухайлбал “10.1.Ажил олгогч … ажилтнаас мөнгө … барьцаалахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар “91.2.1.улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх; 91.2.2.гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах; 91.2.3.нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, зам тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах; 91.2.4. урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх зэрэг “ажилтныг илүү цагаар ажиллуулж болох” “тохиолдол” ( 91.2.) болно" гэв.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Уншигч [103.57.95.29] 2025-04-25 18:59:35

Зөв тэмц!

багш [157.15.7.109] 2025-04-25 15:56:09

мөнх эрдэнээ чамайг тоож байгаа хүн бараг алга болж байна даа. судлаач ухаантайн бол хүмүүс нээх сэтгэгдэл бичихгүй байгааг эрх биш анзаарч байгаа биздээ. учир нь гадаадаас ажлаа хийгээд зүгээр цалин авах санаатай луйварчин бичээд байгааг хүмүүс мэдчихээд тоохгүй байнаа гэсэн үг. одоо больчихоо өмнөөс чинь бөгс улайгаад байхын яасан ч салж өгдөггүй нойтон хамуу шиг дурак вэ чи. энэ бичсэнээ эргээд өөрөө унш даа. би би л гэхээс өөр юу ч алга. холоос ажиллаж байгаагаа өөрөө ч хүртэл баталсан байна шүү дээ. тэгээд 6 7 саяыг германаас онлайнаар заасан нэртэй сар бүр аваад байх ариун явдал уу. хүүхдээ сургах гээд зээл аваад өгсөн мөнгийг нь чи иймэрхүү байдлаар аваад байх ариун явдал уу. баклаврын оюутанд хичээл заа гэхээр намайг доромжиллоо гэдэг чинь ариун явдал уу. одоо болнээ мөөгий тэнэг сда юмдаа чи

kk [43.228.129.91] 2025-04-25 09:44:43

ирээд ажлаа хийчихгүй ингэж гоншигноол зовцын бэ, бүх багш нар онлайндсан гээд цалингаа аваад гоё газар амьдармаар л бн шдэ, хэт даварчихсан юм бэ

Зочин [59.153.112.89] 2025-04-24 19:33:59

Хамгийн гол нь энэ Мөнх Эрдэнэ гээч хэн бэ Заяаббатартайгаа хүзүү толгойгоороо холбдогдсон хуйвалдагч л байсан ш дээ. Бэртэгчин бүлэглэн хуйвалдагч. Энэ новшийг шударга гэж огт итгэхгүйм байна. Одоо дүрэм хжурмаа зөрчөөд дайраад байгаа юм байна лээ. Гадаадад бүтээлээ хэвлүүлдэг нь тэндээ л биз. Хүний хувьд ёс зүйгүй дээрэлхүү онигроо сагсуу шаар ш дээ. Энэ хогийн шаарыг МУИС аас зайлаасай гэж би боддог

Зочин [122.201.31.147] 2025-04-25 08:49:12

Иймэрхүү өөрийн чадлаараа амьдарч чадахгүй, даргыг тойрон хүрээлж амьдардаг, багш нэртэй бэртэгчин нар олонх болчихоор ямар элэнцэгиынх нь их сургууль байхав

Зочин [139.5.218.162] 2025-04-24 21:44:46

МУИС аас зайлаасай гэж боддог бол МУИС ын нөгөө цүнх баригч манкуртуудын нэг байх нь! Атаархал ч хэцүү юм даа.

Зочин [139.5.218.162] 2025-04-24 21:39:50

Шаа

Зочин [157.15.7.106] 2025-04-24 18:26:35

китчэн бро ямар хариу өгөх бол сонин байна. Одоо байгаа шигээ маанагтвал тэгээд МУИС сөнөх зам руугаа орох байхаа. МУИС гэчхээд судлаач, багш нарынхаа чадварыг үнэлэхгүй, бүгдийг нь нэг зиндаанд тавьчихаад тушааж дарамталж байгаа байдлаа өөрчлөх хэрэгтэй шүү_

Зочин [64.119.29.142] 2025-04-24 17:38:40

Одоо болио. Журмынхаа дагуу л шийдэх ёстой. Харин чамайг МУИС их эрхлүүлж. Хуучин захирал Бадарч Мөнх-Эрдэнэтэй нэг нутгийнх болохоор ажилд авч дээ. Гадаадад гарсан болгон гайхамшиг биш шүү. Харин ч сургуулийн нэрийг барьж гадаадаар их зугаалжээ. Одоо хөрсөн дээрээ буу. Монголдоо ирж багшлах хар бор ажилтайгаа нүүр тул. Эс бөгөөс наанаа үлдэж харла.

Зочин [145.53.68.69] 2025-04-25 01:55:27

Зөв хэллээ. Англи хэлтэй л болохоос биш, үндсэн мэргэжилдээ хоцрогдсон хуучны орос школатай л юм байна лээ ш дээ. Орос школа гэдэг нь арван есдүгээр зууны европийн школаг тэр чигээр нь хадгалсан сургууль онол. Маш хоцрогдсон школа.

Зочин [66.181.188.247] 2025-04-24 17:23:53

Бүх зүйлийг бүх багш нарыг ижил журмаар цагийн ачаалал тооцдог нь өөрөө том алдаа. Манай их сургуулийн багш нар өөр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай болсон. Л. Мөнх-Эрдэнэ профессор шиг дэлхийн энтэй нь ч бий, дэлхий битгий хэл дунд сургуульд ч гологдох нөхөд цөөнгүй бий. Их сургуулийн нэрийг олон улсад өргөж яваа ийм профессоруудад тусдаа журам үйлчлэх ёстой. Л. Мөнх-Эрдэнэ профессорыг эрхэлж байна гэх юм. Ийм профессор эрхэлж байх эрхтэй ч ёстой юм байгаан. Энэ хүний бичсэн бүтээлүүд их сургуулийн эрэмбийг хэд дахин урагшлуулж байгаа. Харин мөрөөрөө хичээлээ заагаад Монголдоо л том гарууд бол хэцүү ш дээ. Гадагшаа гарлаа хэл байхгүй, харилцаа байхгүй. Таних мэдэх хүн хайна. Монголдоо гадныхантай уулзахгүй зугтана. Үнэхээр Л. Мөнх-Эрдэнэ шиг профессор манай нийгэм, хүмүүнлэгийн салбарт байхгүйг бүгд л мэдэж байгаа. Тиймээс тэрийг алдаж болохгүй, зүгээр л эрхлүүл, барьцаад байгаа багш нар наад хүн шигээ дэлхийд танигдаад, хэвлүүлээд тэгээд барьц л даа.

Зочин [157.15.7.109] 2025-04-25 16:00:18

Нэртэйгээр нь орой дээрээ залья гэж хэл. нэртэйгээр нь Зуун лангийн жороо луусандаа зураг болсон Мөнх Эрдэнийгээ залья гээд дуулья гээч хаха

Зочин [59.153.112.89] 2025-04-24 23:53:00

Зүгээр хуц Юу ч мэдэхгүй байж амны зоргоор хуцаад

хүннү [202.9.47.74] 2025-04-24 16:48:51

Онлайнаар хичээл заана гэж юу байсан юм? Одоо бүх их дээд сургуулиуд хилийн цаанаас онлайнаар хичээл заадгаа докторууддаа чөлөө өгч явуул. Сургалт танхимаар явагдах ёстой. Үүнээс чинь болж оюутнууд юу ч сурахгүй байна. Та нар хүүхдийн хувь заяагаар тоголож байна. Эцэст нь улс оронд хортой.

Зочин [203.98.76.230] 2025-04-24 15:34:39

Китчен бро хөөе! Өөрөө оюутнуудынхаа өмнө толгой гудайж уучлал гуйгаач! Ёс зүйгүй ичгэвтэр бдлаараа муу үлгэр үзүүлж бас бүлэг фракц болгож МУИСыг ялзруулж байгаа байж! Гайгүй профессороо явуулж бгаа бүлэг харанхуй бүдүүлэг байх ёстой стандартыг зөрчсөнд шүү дээ. Мөнхэрдэнэ професорын хийсэн бүтээл шиг бүтээл аийж чадах хүн танай бүлэгт байхгүй болохоор

Иргэн [202.126.90.108] 2025-04-24 15:22:13

Хаврын хурц үе нь эхэлсэн ийм хүмүүст хэвлэлийн орон зай гаргаж өгөөд танайх ч дампуурчээ хэхэ

Зочин [66.181.161.214] 2025-04-24 15:19:36

Заяабаатарын троллууд бичиж өгч байх шив.

Зочин [66.181.168.8] 2025-04-24 15:02:43

Энэ нөхөр одоо болих хэрэгтэй. Анзаараад байхад энэ нөхрийн буруу юм биш үү

бөбө [103.212.116.173] 2025-04-24 14:59:44

тэнэг пиздууу вэ. чи тэгээд германаас онлайн хичээл заана гэж солиорч байхаар ажлаасаа гарсан дээрш дэ. ажлын байран дээрээ байхгүй гадаадад байгаа чинь үнэн шдэ

Үзэгч [202.126.88.68] 2025-04-24 14:56:21

Наранбаяр огцор, эсхүл ХҮН Монголын боловсролоос савраа тат

Хувийн асуудлаа шүүхээр шийдүүлээч. [66.181.160.47] 2025-04-24 11:48:10

Энэ нэг утгагүй маргаанаа ШҮҮХЭД очиж шийдүүлээчээ. Энэ чинь нийтийн сонин хэвлэлээр шийдэгддэг асуудал БИШ. Олон нийтийг энэ ХУВИЙН маргаандаа яах гэж ТАТАН оролцуулаад байгаа юм бэ? Энэ профессор гэдэг хүн үүний учрыг олоогүй юм уу? Эсхүл санаатайгаар ингэж НОВШРООД, олон түмнийг үймүүлэх гэж ийм нийтлэлүүд тавиад байгаа юм уу? Ойлгогдохгүй л байна шүү.

багш [66.181.177.149] 2025-04-24 11:30:25

Олон жил бүх хичээлээ цахимаар зааж цалингаа бүтэн авах нь ёсзүйн хувьд буруу шүү. Оюутнуудтайгаа амьд харилцаа үүсгэж ажиллахгүй хаа холоос хичээл заадаг явдлыг хориглосон заалт МУИС-ийн журамд оруулах хэрэгтэй. Мөнхэрдэнэтэй төсөөтэй хэдэн жил гадаадаас хичээл заагаад явж байгаа профессор гэсэн орон тоон дээр ажилладаг багш нарт чөлөө өгөх хэрэгтэй

Зочин [66.181.189.229] 2025-04-24 09:50:40

МУИС н удирдлагыг бүгдийг солиод шинэ шатанд гаргаасай. СЭЗИС тохой илүү гарсан байдаг. Шинэчлэл хийх шаардлага үүссэн нь үүдээр орохоос мэдрэгддэг.

Зочин [66.181.168.8] 2025-04-24 15:00:31

СЭЗИС яаж МУИС-с илүү байхав дээ. Төгсөгч нар нь нэг л бишэээ

Зочин [202.126.89.33] 2025-04-24 14:44:17

Яг үнэн. Мафижсан бүлэглэл бүр хэтрээд хайран сургуулийг сүйрүүлж байна

Зочин [202.9.46.43] 2025-04-24 09:47:29

МУИС-ийн удирдлагбг солих хэрэгтэй .Хэрвээ сольж чадахгүй бол Наранбаярыг огцоруул

Зочин [64.119.31.40] 2025-04-24 14:45:30

Зөв бичиж сурмаар байна

болд [43.242.241.154] 2025-04-24 08:29:14

нэртэй эрдэмтэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн л хүн байна. Монголд амьдрал хэцүү, судалгаа шинжилгээ хийх нөхцөл муу, боломжоор нь дэмжээд зөвшилцөөд байж болох л бздээ. Монгол хүн монгол хүнээ хайрлаж дэмжиж байж л хамтдаа урагшилна. МУИС-ЫН УДИРДЛАГА БОДООЧ

Зочин [66.181.161.214] 2025-04-24 15:30:54

МУИС удирдалга үнэндээ л болохоо байсан.

Зочин [103.212.117.102] 2025-04-24 08:12:49

Баахан юм бичнэ яаах гээд байгаа нь ...


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000