Кажа Каллас: АНУ өөрийн боломжийг ашиглахгүй байна

Aдмин / Гадаад мэдээ

Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Каллас АНУ-ыг Украинд гал зогсоохын төлөөх тэмцэлд байгаа арга, боломжоо ашиглахгүй байна гэж буруутгав.

Европын Холбооны дипломатын тэргүүн энэ сарын 22-ны мягмар гаригт AFP агентлагт ярилцлага өгөхдөө “АНУ-д Орост дарамт үзүүлэх боломж бүрэн бий. Харин тэд эдгээр боломжоо ашиглаагүй.

Иймээс Орос өөрийн “тоглоом”-ыг үргэлжлүүлэн тоглож, цаг хугацаа хожиж байгаа бөгөөд үнэндээ тэд энх тайвныг хүсэхгүй байна. Трамп энэ сарын 18-нд Орос, Украин хоёрыг хурдан эвлэрэхгүй бол зуучлалын хүчин чармайлтаа зогсооно гэж анхааруулсан.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зарласан Улаан өндөгний баярын 30 цагийн гал зогсоох хэлэлцээр нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг аргалах гэсэн башир арга байсан” гэж хэлжээ.

Мөн Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч “АНУ-ын засаг захиргааны гаргаж байгаа үйлдлийг ойлгохгүй байгаагаа илэрхийлж "Хэрэв тэд өөрт байгаа багаж, хэрэгслээ ашиглахгүйгээр цааш явах гэж байгаа бол миний гол асуулт бол яагаад.

Тэд яагаад энэ дайныг бодитоор дуусгахын тулд өөрт байгаа бодит боломжоо ашиглахгүй байгаа юм бэ?" гээд “Трамп Москватай энэ удаа хэлэлцээ хийхдээ урьдын адил тохиролцох оролдлого хийсээр байх болно гэж би эмээж байна” гэж мэдэгдэв.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 26-нд Ромд болох Ромын Пап лам Францискийг оршуулах ёслол дээр Трамптай уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж “Тийм ээ, би үүнийг хүсч байна, би бэлэн байна. Бид АНУ-ын түншүүдтэй уулзахад хэзээд бэлэн байна. Украин гал зогсоосны дараа Оростой ямар ч хэлбэрээр хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж мэдэгдэв.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Орос, Украин хоёр энэ долоо хоногт тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байна” гэж мэдэгдсэн бөгөөд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт “АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Виткофф энэ долоо хоногт ОХУ-д айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Орос-Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг тохиролцох талаар дахин хэлэлцээ хийнэ” гэж мэдээлэв.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.220] 2025-04-25 14:26:52

Энэ үнэхээр солиотой эмэгтэй бна Трамп тусламжаа зогсоох нь маш зөв 1д Амёрик улс Украйнд маш их тусламж үзүүлсээр өөрсдөө эдийн засгийн хямралд өртсөн 2д Тусламж өгөхгүй байвал дайныг зогсооход хувь нэмэр болно Бусад барууны орнууд Одоог хүртэл дайныг улам үргэлжлүүлэхийг хүссээр зэр зэвсэг бусад төрлийн тусламжийг илгээсээр байхад Орос юү гэж зогсох билээ дээ Барууны орнуудад Украйны хувь заяа ёрдөө ч хамаагүй зөвхөн бодлого нь Украйнаар далимдуулан Орос руу чиглэсээр бгаа нь илт харагдаж бна

Гомбоо [66.181.161.181] 2025-04-25 14:03:15

Жомбого Трамп

Зочин [202.9.46.75] 2025-04-25 05:56:07

Европын холбоо бол хувийн байгууллага ардаа санхүүжүүлдэг эзэдтэй

Зочин [202.21.103.198] 2025-04-25 02:34:31

Нэг өдөр ч гэсэн Орос Украйн цэргүүд хэдэн зуугаараа үхээгүйд Каяа Каллас харамсаж байгаа юм байна.

Нэг хүний нэрийг зөв бичичихэж.чаддаггүй, арчаагүй юмаа. [66.181.183.203] 2025-04-24 18:41:19

Кая буюу Кайя Каллас гэдэг нэртэй Эстонийн гаралтай бүсгүй, удс төрд сүүлийн 10 жил болж байгаа. Гэтэл гарчигаа хар. Нэрийг нь зөв бичээчээ. Оросын мэдээ үздэггүй юмаа гэхэд ядахдаа Евроньюс, эсхүл БиБиСи үзэж байгаач, Мэдээ мн-ийхан. Уг нь та нар бүгд л дээд боловсролтой, ажлын туршлагатай биздээ?

Россия [202.126.88.89] 2025-04-24 16:27:48

Энэ балай авгай залуусын үхлээс кайф авдаг гаж донтон

[103.145.234.83] 2025-04-25 17:37:46

Эстони, Латви, Литва хэзээнээсээ оросуудыг үзэн яддаг. Хөгийн гарууд...


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000