Трамп: Би Орост ямар их дарамт шахалт үзүүлэхийг та нар төсөөлөх ч үгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины хямралыг шийдвэрлэхийн тулд Орост хүчтэй шахалт үзүүлнэ гэж мэдэгдсэн ч энэ талаар олон нийтэд мэдээлээгүй байв.
Тэрбээр Вашингтон яагаад Москвад илүү их шахалт үзүүлэхгүй байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад "Би маш их дарамт шахалт үзүүлнэ. Би Орост ямар их дарамт шахалт үзүүлэхийг та нар төсөөлөх ч үгүй" гэж хэлжээ.
Ерөнхийлөгч Трамп хэлэхдээ энэ талаар Оросын албаны хүмүүс болон нөхцөл байдлыг хариуцаж буй хүмүүс үүнийг сайн мэдэж байгаа гэж тэмдэглэсэн байна.
Украины хямралыг шийдвэрлэхийн тулд Орос улс ямар буулт хийхэд бэлэн байгаа вэ гэсэн асуултад Трамп "Дайныг зогсоож, Украиныг бүхэлд нь эзэлж авахаас татгалзах. Энэ бол том буулт" гэж хариулжээ.
Түүний засаг захиргаа Украинд ч мөн адил шахалт үзүүлж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэсэн бөгөөд тэрбээр “Бид тус хоёр талын аль алинд нь маш их дарамт шахалт үзүүлэх болно” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: interfax.ru
Ж.Бат
Сэтгэгдэл
Зочин [203.17.23.197] 2025-04-28 17:37:23
Яг үнэн хэлжээ. Бүхэлдээ эзлэгдэхээс өмнө бууж өгсөн нь дээрдээ
хүннү [202.55.188.82] 2025-04-28 14:15:15
Трапын оросуудад тавьсан хоригийн төлөөс нь Украйн байх болно. Өвгөн амны зоргоор донгосч бллохгүй. Хүүхдээ эрхлүүлж байгаа юм ш л байх юм. Ер нь энэ Зеленский гэх хувь хүнд асар их ашигтай.
Зочин [122.201.31.248] 2025-04-28 12:42:08
Хошного өвгөнөөс хүн айлаа юу
Өвгөн ч бай, залуу ч бай, айхаас өөр аргагүй. [66.181.183.203] 2025-04-28 13:25:57
Монголчуулыг айлгахад амархан. Монголд олгож байгаа долларын зээл тусламжийг зогсоочихно. Монголчуудыг АНУ-руу оруулахыг болиулчихна. Монголтой харьцахгүй 2 хөрштэй нь үлдээчихнэ. Монголоос хэдэн Боинг онгоцоо буцаагаад авчихна. Монголд Дэлхийн банк, АХБанкнаас зээл олгохыг зогсоочихно. Нэмж бичих үү?
Трамп бол сайн бизнесмэн ба улс төрч. [66.181.160.37] 2025-04-28 12:27:28
Ялахгүй дайнд цэргээ алуулж, хөрөнгө оруулахгүй байхыг хичээж байгаа САЙН бизнесмэн. Байдены үед Украйнд зарсан мөнгөний барьцаанд Украйны байгалын баялгийг барьцаанд тавиулж байгаа САЙН бизнесмэн. Америкийн бизнесын орчныг сэргээж, агуу Америкт Канад, Гренланд, Мексикийг "холбох" гэж байгаа САЙН бизнесмэн. Бизнесын сэтгэлгээ нь улс төрдөө бүрэн үйлчилж байна. Монгол хэдийд ийм лидертэй болох бол оо???
Эрдэнэ [202.179.18.5] 2025-04-28 10:48:24
Трампп Путин 2 Монгол гаралтай бх. Тэр тусмаа Хэнтиинх. Ямар ч бодлогогүй, худлаа ярина, эргэж буцна.
Зочин [202.55.191.194] 2025-04-28 10:50:22
за ганц хэнтий тийм тэнэгүүдтэй биш нутаг болгонд л тэнэгүүд байдаг шүү, нутаг битгий доош нь хийгээд бай
Зочин [202.55.191.194] 2025-04-28 10:42:57
шаадаг шарков, КГБ-ын бөлдөгдүүлсэн өвгөн чинь
Зочин [202.70.34.115] 2025-04-28 08:52:43
ТЭНЭГ ӨВГӨН, ......БҮГДИЙГ ЭЗЛЭХЭЭС ТАТГАЛЗАХ ГЭЖ ЧЭЭ БАС .....................