МҮЭХ-ноос “Шударга хөдөлмөр-шударга нийгмийн төлөө” жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна

-2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт:
"Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд"-ын чуулга, уулзалт Блью скайд болно.
10:00 цагт:
“Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд болно.
11:00 цагт:
МҮЭХ-ноос “Шударга хөдөлмөр-шударга нийгмийн төлөө” жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Холбогдох утас: 99149240, 95115380
12:00 цагт:
“Амьд ертөнцийн спектр” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд нээнэ.
БУСАД
-“Хуульчийн про боно-2025” өдөрлөг орон даяар болно.
-Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна.
Орон нутагт:
09:00 цагт:
Баян-Өлгий аймагт хаврын морины нээлтийн уралдаан дааганы уралдаанаар эхэлнэ.
-Архангай аймагт цэрэг татлагын нэгдсэн үзлэгтэй.
Хилийн чанадад:
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл