Ж.Байден: АНУ Украиныг “чадлынхаа хэрээр” дэмжинэ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ Украиныг “чадлынхаа хэрээр” дэмжинэ гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн нь өмнөх мэдэгдлүүдээс илт өөрчлөгдлөө.

Энэ нь Украинд үзүүлэх АНУ-ын шинэ тусламжийг батлахад томоохон саад бэрхшээл тулгараад байгааг харуулсан өөрчлөлт байлаа. В.Зеленский Капитолын ордонд хууль тогтоогчидтой уулзсаны дараа ч шинэ тусламжийг он дуусахаас өмнө үзүүлэх эсэх нь тодорхой болсонгүй. Хэвлэлийн бага хурлын эхэнд Ж.Байден мэдэгдэхдээ, АНУ-аас Украинд шинэ тусламж үзүүлж чадахгүй гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин найдаж байна хэмээгээд шинэ тусламж үзүүлэх талаарх Америкийн санал зөрөлдөөн Орост ашигтайгаар эргэж байна гэжээ.

“Бид Украиныг дайнд ялахыг харахыг хүсэж байна. Ялалт бол Украин бүрэн эрхт, тусгаар тогтносон улс гэдгийг илэрхийлнэ. Мөн өнөөдөр өөрийгөө хамгаалж, цаашдын түрэмгийллийг таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ бол бидний зорилго юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Украйнд америкууд ялагдаж байгаа. [59.153.112.151] 2023-12-14 00:00:37

Чадлаа мэдэх хэрэгтэй ш дээ. АНУ "баян баян, чадалтай чадалтай" гэлээ гээд хязгааргүй баян биш. Тэгээд ч америкууд хэмжээлшгүй тэнэг хүмүүс биш. Хаана ялж, хаана дийлдэхээ тэд сайн мэдэрч байгаа. Украйнд бол америкууд ялагдсан.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000