Түмэн өнгө, есөн өнцөг

Гоо үзэсгэлэн, цаг хугацаа, улирал, шим ертөнцийн түмэн өнгөн дунд амьдарч буй атлаа үүнийгээ бид төдийлэн олж хардаггүй байж мэднэ.
Монгол орны 1.5 сая хавтгай дөрвөлжин км талбайн өнцөг булан бүрт “нуугдсан” олон төрх, өнгө будаг, ахуй соёлыг нэгэн хоромд үлдээж, цаг хугацаа, улирлыг мөнхөлсөн шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ. Энэ бол Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийнхний хамтран гаргаж буй “Харах өнцөг” үзэсгэлэн билээ.
Байгалийн гэрэл зургаар цөөнгүй жил дагнан ажиллаж буй Д.Октябрь, Б.Баяр, Г.Ган-Өлзий, С.Нацагдорж, Б.Эрдэнэбулган, Ш.Төмөрсүх, Т.Рэгзэн, Э.Ганбаяр, Ч.Итгэл нар мэдрэмж, хараандаа буулган үлдээсэн бүтээлүүдээ олонд толилуулсан нь энэ.
Харц булааж, байгаль, эгэл ахуй, амар амгаланд хөтлөн аваачих мэт эдгээр бүтээлийг анзаарч харвал гоо үзэсгэлэнг мэдрүүлээд зогсохгүй эх дэлхийгээ хайрлах, хамгаалах сэдлийг ч танд төрүүлэх нь гарцаагүй.
Ташрамд, одоогоор 9 хүний бүрэлдэхүүнтэй Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг байгуулагдсанаасаа хойш томоохон ажлуудыг хийсний нэг нь Катарын үндэсний музейд тавигдах Сахар, Катар болон Монгол дахь нүүдэлчдийн соёлын өвийн үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Энэ үзэсгэлэн 2022 оны 4-р сард нээлтээ хийх аж.
Энэ сарын 10-31-ний өдрийг хүртэл үргэлжлэх “Харах өнцөг” үзэсгэлэнд саатаж, мэлмийгээ баясгахыг хүсвэл ХААН цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейг зорьж очоорой.
Ирэх сарын 11-нд бүх нийтээр амарна
Путин, Си Жиньпин нар Москвад “Сибирийн хүч-2” хийн хоолой барих асуудлыг дахин хэлэлцэнэ
Иргэд эмчлүүлэгчдийн төлөөлөл төрийн гурван өндөрлөг болон гишүүдэд хандлаа
Б.Чойжилсүрэн: Засгийн газар инфляцийг хоёр оронтой тоонд бариад, алдчихгүйн тулд дулааны үнээ нэмэгдүүлж чадахгүй байна
Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судалж байна
Ушаков: Дэлхийн 29 орны удирдагч тавдугаар сарын 9-нд Москвад ирнэ
ТЦА: Хүүхэд мөргөөд зугтсан хэргийг шалгаж байна
Алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө худалдаалж байна
Төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулах үүрэг өглөө
Хойд Солонгос 15 мянган цагаач ажилчныг ОХУ руу илгээжээ