SIPRI: Цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл хүйтэн дайнаас хойших хамгийн дээд түвшинд хүрсэн

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /RIA Novosti/. Дэлхий дахинд цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл хүйтэн дайны үеэс хойших хамгийн дээд түвшинд хүрээд байна гэж дэлхийн тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэн (SIPRI) тайландаа дурджээ.
Түүнчлэн Энэтхэг, Пакистан улсууд "цөмийн зэвсгийнхээ нөөцийг нэмэгдүүлж, зөөвөрлөх шинэ систем боловсруулж байгаа" бол Израил улс мөн "цөмийн зэвсгээ шинэчилж байгааг" онцолсон байна. Үүний зэрэгцээ БНАСАУ "цөмийн зэвсгийн туршилтыг идэвхтэй явуулж" байгаа билээ. Шинжээчдийн тооцоолж буйгаар, тус улс "хэдийнээ 20 цэнэгт хошуу үйлдвэрлэсэн бөгөөд нэмж 45-55 нэгжийг үйлдвэрлэх хангалттай нөөцтэй болжээ". Эцэст нь SIPRI -ийн шинжээчид Хятадад пуужин хөөргөх 300 шинэ цооног барих ажил үргэлжилж байгааг хиймэл дагуулын зургууд харуулсныг дурдсан байна. Ойрын арван жилд цөмийн зэвсгийн нөөц нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна. Хэрэв одоогийн чиг хандлага энэ хэвээр үргэлжилбэл хүйтэн дайнаас хойш анх удаа дэлхийн цөмийн цэнэгт хошууны тоо нэмэгдэж эхлэх төлөвтэй байна.
Д. Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Xgidhn [178.68.41.154] 2025-01-08 13:46:00

generic stromectol - <a href="https://ivercand.com/">atacand 8mg oral</a> cost carbamazepine 200mg


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000