“Шувуу” ажиллагааг хэрэгжүүлэхдээ гадаад паспортыг нь хүчингүй болгоно

Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байхдаа гадаад орнууд руу оргон зугатсан албан тушаалтнуудыг “Шувуу” ажиллагаагаар эх оронд нь албадан авч ирэх ажиллагааг эхлүүлнэ гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдээд байна.
“Шувуу” ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд албан тушаалтнуудын дипломат болон энгийн паспортыг нь хүчингүй болгох, авлигын эсрэг конвенцид нэгдсэн гишүүд орнуудаараа дамжуулан, нэр бүхий хүмүүсийг шилжүүлэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд тодотгосон.
Харин Засгийн газрын энэхүү “Шувуу” ажиллагааны жагсаалтад “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар багтсан гэх мэдээлэл байгаа юм.
“Зеленский үнэхээр солиорчихож”
Путин: Орос дайнд бэлдээгүй, харин Донбассын асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг эрмэлзсэн
Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
"Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын 2 компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл"
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
Иргэд эмчлүүлэгчдийн төлөөлөл төрийн гурван өндөрлөг болон гишүүдэд хандлаа
Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судалж байна
Л.Гантөмөр: Ардчилсан нам Ж.Баярмаа гишүүний асуудлаар далимдуулсан юм байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье
Алтан медаль хүртсэн “Athletes in Action Mongolia” клубын бяцхан тамирчид өнөөдөр 12.00 цагт эх орондоо ирнэ
Говийн бүсийн зөвлөл хуралдана