Улаанбаатар хотод ХААН Банкны 23 салбар нэгж ажиллаж байна

Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед зайнаас үйлчилгээ авах боломжгүй харилцагчдадаа зориулж Улаанбаатар хотод ХААН Банкны 23 салбар нэгж 12-р сарын 10-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж байна.
Одоогийн байдлаар үүдээ нээсэн салбар нэгжүүдэд ачаалал хэвийн, ажил жигдэрсэн байна. Энэ нь ХААН Банкны харилцагчдын ихэнх хувь нь цахимаар үйлчилгээ авдаг болсонтой холбоотой төдийгүй банкны зүгээс сүүлийн жилүүдэд бүрэн цахимжсан банк болох зорилт тавьж, ихээхэн хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөр зарцуулсны үр дүн юм.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө авах болон банкны бусад төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй харилцагчид дараах салбар нэгжээс өөрт ойрхон тооцооны төвийг сонгон үйлчлүүлээрэй. Манай салбар нэгжүүд хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн, ажилтнууд болон харилцагчдаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж буй.
Мөн бүх төрлийн зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг цахимаар www.khanbank.com вэбхуудсаар хүлээн авч байна. Харилцагч та хүсэлтээ банканд цахимаар гаргаснаар зээл төлөлт тань хойшлох юм.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан Архангай аймгийн нэр бүхий сумд, Сэлэнгэ аймгийн зарим салбар нэгж 12-р сарын 10-ны өдрийг дуустал ажиллахгүй. Бусад аймаг сумдын хувьд орон нутгийн онцгой байдлын газраас тухайлан заагаагүй бол ажлын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Улаанбаатар хотод 2020.12.10-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагийн хооронд ажиллах тооцооны төвүүд:
Дүүрэг |
Ажиллах тооцооны төв |
Хаяг |
|
Их хүрээ тооцооны төв |
БГД 18-р хороо, 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө 87 тоот |
Баруунхүрээ
|
БГД 8-р хороо, 4-р хороолол, “Лаки март” үйлчилгээний төв |
|
Андууд |
БГД 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Гангажаргалан” ХХК-ийн байр |
|
|
Амгалан тооцооны төв Б заал |
БЗД 8-р хороо, Улаанхуаран 1-р гудамж 102а тоот |
Баянзүрх тооцооны төв |
БЗД 4-р хороо, Жоби 72 үйлчилгээний төвийн 1 давхар |
|
Дарь-Эх тооцооны төв |
БЗД 1-хороо, Сансарын колонкийн зүүн талд “КиЭфСи” байрны 2 давхар |
|
Да хүрээ тооцооны төв |
БЗД 17-р хороо, “Да хүрээ” зах, Эмнэлгийн 29-1 |
|
Их цайз
|
БЗД 22-р хороо, Доржийн гудамж “Кестл плаза” төвийн 1 давхар |
|
Зүүн дөрвөн зам |
БЗД 15-р хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө |
|
Налайх |
Налайх тооцооны төв |
Налайх дүүрэг, 2-р хороо, Дамдины гудамж |
|
Өнөр тооцооны төв |
СХД 13-р хороо, “Өлзийт хайрхан трейд” ХХК-ийн байр |
Хархорин |
СХД 17-р хороо, Москвагийн гудамж 97/3 |
|
Толгойт |
СХД 20-р хороо, Хүнсчдийн гудамж, “Гэрэлт цамхаг” 13а байр 1 давхар |
|
Баянхошуу тооцооны төв |
СХД 9-р хороо, Баруун Баян Уул 1-р гудамж |
|
Сүхбаатар |
Сүхбаатар тооцооны төв |
СБД 1-р хороо, “Алтай бьюлдинг” барилгын 1-р давхар |
Зуун-Айл |
СБД 10-р хороо, “Тугсан” ХХК-ийн байр |
|
|
Яармаг тооцооны төв |
ХУД 4-р хороо, Сансар супермаркет |
Алтаргана тооцооны төв |
ХУД 3-р хороо, “Алтаргана” хотхон 44-р байр |
|
Нисэх |
ХУД 16-р хороо, “Анар” хотхон үйлчилгээний байр |
|
Жаргалант |
ХУД 2-р хороо, 19-р хороолол, “Жаргалант” үйлчилгээний төв |
|
|
Арван долоогийн буудал тооцооны төв |
ЧД 14-р хороо, “Далайхүү” үйлчилгээний төвийн 1 давхар |
Ард төвлөрсөн тооцооны төв |
ЧД 1-р хороо, 1-р Дөчин мянгат, 8-9-р байрны дунд |
|
Долоон буудал |
ЧД 18-р хороо, “Эмон трейд” ХХК-ийн байр |
2020.12.04-ний өдөр. Баасан гараг
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ
Б.Пүрэвдорж: Монголын ард түмний илгээсэн дулаан хувцастай улаан армийн цэргүүд дайны хувь заяаг бүрэн эргүүлж чадсан
АН: Парламентыг басамжилж, үл хүндэтгэж, засаглалын хямрал руу түлхэж болохгүй
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт Зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгэн, шалгаж байна
АНУ-ын "Юнайтэд Эйрлайнс" ХХК-ийн Монгол-АНУ чиглэлийн нислэгийн нээлт боллоо
П.Батчулуунд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооноос дөрвөн хүний гавлын яс олджээ
Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон шийдвэрийг хүчингүй болгов