120 асрагч, сувилагч мэдлэгээр өөрийгөө цэнэглэнэ

Цар тахлаас үүдсэн шинэ нөхцөл бидний амьдралын хэв маягийг өөрчилж, ажил мэргэжил бүрийн онцлогийг олж харах, тэр дундаа эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлэх, тэдний мэдлэг, хөгжилд хөрөнгө оруулах нэн чухал шаардлага тулгарсаар байна. Энхийн манааны тэргүүн эгнээнд ажиллаж буй сувилагч, асрагч нарт мэдлэгээ цэнэглэх, өөрийгөө хөгжүүлэх боломж олгохоор ХААН Банк Сан “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачлан өдгөө хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.
Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэдний хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих, мөн албан тушаал, ажил үүрэг, мэргэжлийн онцлог, давуу талыг нийгэмд таниулах, эерэг хандлага бий болгох зорилготой энэхүү хөтөлбөрийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан сувилагч асрагч нарын дунд орон даяар нээлттэй зарласан юм. Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос нийт 170 гаруй хүн хөтөлбөрт оролцох хүсэлтээ ирүүлж, хоёр шатны сонгон шалгаруулалтын дүнд 120 сувилагч, асрагч энэхүү хөтөлбөрт оролцохоор шалгарлаа.
Хөтөлбөрийн оролцогчид хувь хүний хөгжил, англи хэл, санхүүгийн боловсрол, сэтгэлзүйн болон мэргэжлийн сургалтуудаас сонгон суралцаж идэвх оролцоо, сурлагын үзүүлэлтээрээ манлайлсан 40 оролцогч дотоодын их, дээд сургуулийн мэргэшүүлэх хөтөлбөрт 90 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхийн эзэн болох юм.
Өөртөө үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийж, мөрөөдлөө бодит болгоход нэг алхам ойртсон 120 оролцогчийн нэрстэй ЭНД дарж танилцаарай.
Жич: Шалгарсан оролцогчидтой бүртгүүлсэн утас болон цахим шуудангаар нь холбогдож, мэдээлэл хүргэх болно.
Хөтөлбөрт шалгарсан нийт оролцогчдодоо баяр хүргэж, амжилт хүсье!
ХАМТЫН ӨСӨЛТ ТӨГӨЛДӨР-ХААН БАНК
Оросын арми Украинд асар хүчтэй агаарын цохилт өглөө
Л.Мөнх-Эрдэнэ: Миний бие профессорын ажлын байраа огт орхиогүй, ажлаа хийж байгаа тул чөлөө авах ёсгүй
Сангийн сайд Б.Жавхлан нэр бүхий гишүүдийг АНУ-д ажиллахад төсвөөс 217.7 сая төгрөг илүү өгчээ
ШИНЭ МЭДЭЭ: Трамп Орос-Украины энхийн хэлэлцээрт зориулж "эцсийн хувилбар"-аа санал болгосон нь шуугиан тарьж байна
Б.Ганбаяр: Татвар, НДШ-ийн дарамтаас болж дотоодын том компаниуд Монголоос гарах гэж байна
ШИНЭ МЭДЭЭ: АНГЛИ ОРОСТ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ
Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын эмч нар захидал ирүүлжээ
ЧУУЛГАН: “Цаашид бие биеэ үзэн ядсан 3.5 сая хүн бий болох вий дээ"
Трамп: Зеленский дайныг үргэлжлүүлвэл улсаа бүхэлд нь алдана
Ж.Энхбаяр: Гурил үйлдвэрлэлийн 40 хувийг гаднын зах зээлд алдсан