"Open Tech Summit - 2022" тун удахгүй...

Голомт банк, CIO club, START компани, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ нар хамтран “Open Tech Summit-2022” форумыг зохион байгуулах гэж байна. Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн форум Open Tech Forum-2022 арга хэмжээг 2022.05.05-ны өдөр ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ЕРТӨНЦ - THE WORLD IS OPEN уриан дор зохион байгуулахаар төлөвлөөд буй юм.
Энэхүү арга хэмжээний гол зорилго нь технологийн салбарын төлөөллүүдийг нэг дор цуглуулан, тэдний уялдаа холбоог сайжруулах, салбарыг хөгжүүлэх шинэ алхам, нуугдаж буй шинэ боломжуудыг олж нээхэд оршино. Форумд Монголд үйл ажиллагаа явуулдаг мэдээлэл технологийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд уригдан оролцож, салбарын өнөөдрийн дүр зураг, маргаашийн чиг хандлагын талаар санал солилцох юм.
Арга хэмжээг Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудас болон Gogo.mn, iKon.mn хуудаснуудаар 2022 оны 05-р сарын 05-ны өдрийн 13:00 цагаас шууд дамжуулан хүргэнэ.
Харин та арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, оролцогч байгууллагууд болон форумтай холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл ЭНД дарж бидэнтэй нэгдэнэ үү.
#OpenTechSummit2022
#TheWorldIsOpen
Оросын арми Украинд асар хүчтэй агаарын цохилт өглөө
Л.Мөнх-Эрдэнэ: Миний бие профессорын ажлын байраа огт орхиогүй, ажлаа хийж байгаа тул чөлөө авах ёсгүй
Сангийн сайд Б.Жавхлан нэр бүхий гишүүдийг АНУ-д ажиллахад төсвөөс 217.7 сая төгрөг илүү өгчээ
ШИНЭ МЭДЭЭ: Трамп Орос-Украины энхийн хэлэлцээрт зориулж "эцсийн хувилбар"-аа санал болгосон нь шуугиан тарьж байна
Б.Ганбаяр: Татвар, НДШ-ийн дарамтаас болж дотоодын том компаниуд Монголоос гарах гэж байна
ШИНЭ МЭДЭЭ: АНГЛИ ОРОСТ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ
Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын эмч нар захидал ирүүлжээ
Ж.Энхбаяр: Гурил үйлдвэрлэлийн 40 хувийг гаднын зах зээлд алдсан
Трамп: Зеленский дайныг үргэлжлүүлвэл улсаа бүхэлд нь алдана
ЧУУЛГАН: “Цаашид бие биеэ үзэн ядсан 3.5 сая хүн бий болох вий дээ"