Голомт банк “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа

Монгол Улсын татварын ерөнхий газраас жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг улс орон даяар “Татвар төлөгчдийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ удаа “Та баялаг бүтээгч” уриан дор тэмдэглэж буй юм. Энэ өдрүүдэд улс орныхоо хөгжилд манлайлан, эдийн засгаа дэмжин хувь нэмрээ оруулдаг шилдэг татвар төлөгч байгууллага, иргэдийг тодруулан талархал илэрхийлж, татварын холбогдох хууль тогтоомжийг сурталчилдаг.
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк үүсгэн байгуулагдсан 27 жилийн хугацаанд үргэлж хариуцлагатай татвар төлөгч байж, Монгол Улсынхаа хууль журмыг чандлан мөрдөж ирсэн билээ. Өнгөрсөн онд ковид-19 цар тахлын нөлөө үргэлжилж, улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарын нөхцөл байдал амаргүй байсан ч бид үүссэн нөхцөл байдалд дасан зохицож, шуурхай арга хэмжээ авч ажилласнаар 2021 онд улсдаа 137 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэн төлж, ингэснээр сүүлийн гурван жилд нийт 360 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөн эдийн засагтаа дэмжлэг үзүүлсэн байна. Улмаар Татварын ерөнхий газраас Голомт банкийг 2021 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулж, батламж гардуулж өглөө.
Бидэнд итгэл хүлээлгэн, амжилт бүрд үргэлж хамт байдаг харилцагч, хамт олон та бүхэндээ баярлалаа.
Оросын арми Украинд асар хүчтэй агаарын цохилт өглөө
Л.Мөнх-Эрдэнэ: Миний бие профессорын ажлын байраа огт орхиогүй, ажлаа хийж байгаа тул чөлөө авах ёсгүй
Сангийн сайд Б.Жавхлан нэр бүхий гишүүдийг АНУ-д ажиллахад төсвөөс 217.7 сая төгрөг илүү өгчээ
ШИНЭ МЭДЭЭ: Трамп Орос-Украины энхийн хэлэлцээрт зориулж "эцсийн хувилбар"-аа санал болгосон нь шуугиан тарьж байна
Б.Ганбаяр: Татвар, НДШ-ийн дарамтаас болж дотоодын том компаниуд Монголоос гарах гэж байна
ШИНЭ МЭДЭЭ: АНГЛИ ОРОСТ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ
Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын эмч нар захидал ирүүлжээ
Ж.Энхбаяр: Гурил үйлдвэрлэлийн 40 хувийг гаднын зах зээлд алдсан
Трамп: Зеленский дайныг үргэлжлүүлвэл улсаа бүхэлд нь алдана
ЧУУЛГАН: “Цаашид бие биеэ үзэн ядсан 3.5 сая хүн бий болох вий дээ"