200 жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй маркетингийн зөвлөгөө өгнө

“Монголын Маркетингийн Холбоо”-ноос Жижиг дунд бизнес эрхлэгчдэд МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ-ийг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулах гэж байна.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү өдөрлөгөөр салбартаа олон жилийн туршлагатай, тодорхой чиглэлүүдээр мэргэшсэн 20 маркетингийн зөвлөх – 200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх аж.
Жижиг дунд бизнес эрхлэгчид нь:
- Маркетингийн судалгаа
- Борлуулалтын арга, хэрэгсэл
- Нийгмийн сүлжээний маркетинг
- Хэрэглэгчидтэй холбогдох нь
- Эвент, арга хэмжээ зохион байгуулах
- Хүчирхэг брэнд бүтээх нь
- Зар сурталчилгаа, идэвхжүүлэлт
- Үнэ тогтоох аргачлал
- Маркетингийн албаны чиг үүрэг
- Бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл явц гэх зэрэг зөвлөгөө авах чиглэлүүдээс урьдчилан сонгож бүртгэл үүсгэн оролцох боломжтой юм.
/Жижиг дунд бизнес эрхлэгчдэд маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2018он/
Жижиг дунд бизнес эрхлэгчид хүний нөөц, хөрөнгө санхүүгийн боломжоос хамааран тусгайлсан маркетингийн нэгжгүй байх нь элбэг. Мөн Ковид-19 цар тахлын үед жижиг дунд бизнес эрхлэгчдийн өмнө цөөнгүй саад бэрхшээл, сорилтууд тулгараад байгааа энэ цаг үед маркетингийн зөвлөхтэй нэг бүрчлэн уулзаж, өөрсдийн тулгамдсан асуудалд шийдэл, шинэ санааг олж авах боломж бүрдэж байгаа нь өдөрлөгийн давуу тал юм. Тус өдөрлөг нь тавдугаар сарын 19-нд МҮХАҮТ-нд 14:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
- Бүртгэл 5-р сарын 17-ны өдөр хаагдана.
- Бүртгэлийн холбоос: https://forms.gle/cnqBKVCmTZTKDgDZ9
- Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8810 2018
Оросын арми Украинд асар хүчтэй агаарын цохилт өглөө
Л.Мөнх-Эрдэнэ: Миний бие профессорын ажлын байраа огт орхиогүй, ажлаа хийж байгаа тул чөлөө авах ёсгүй
Сангийн сайд Б.Жавхлан нэр бүхий гишүүдийг АНУ-д ажиллахад төсвөөс 217.7 сая төгрөг илүү өгчээ
ШИНЭ МЭДЭЭ: Трамп Орос-Украины энхийн хэлэлцээрт зориулж "эцсийн хувилбар"-аа санал болгосон нь шуугиан тарьж байна
Б.Ганбаяр: Татвар, НДШ-ийн дарамтаас болж дотоодын том компаниуд Монголоос гарах гэж байна
ШИНЭ МЭДЭЭ: АНГЛИ ОРОСТ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ
Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын эмч нар захидал ирүүлжээ
Ж.Энхбаяр: Гурил үйлдвэрлэлийн 40 хувийг гаднын зах зээлд алдсан
Трамп: Зеленский дайныг үргэлжлүүлвэл улсаа бүхэлд нь алдана
ЧУУЛГАН: “Цаашид бие биеэ үзэн ядсан 3.5 сая хүн бий болох вий дээ"