"УБТЗ-ын албан тушаалтны 4 тэрбумын үл хөдлөхийг шалгаж байна"

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнөөдөр /2023.01.06/ үүрээр саатуулсан. Түүнийг богино хугацаанд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна. Түүний тухайд УБТЗ-д олон жил ажилласан. Одоо ч мөн Тээвэр зохицуулалтын газарт ажилладаг гэх урьдчилсан мэдээлэл байна.
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр зам болон тусгай зөвшөөрөлтэй газар олголтууд дээр хяналт шалгалт хийж байгаа талаар мэдээлсэн. Мөн Ерөнхий сайд цаашид авлига, албан тушаалын бүхий л хэрэгтэй тэмцэхээ мэдэгдсэн.
Цаашид газар олголт, төрийн худалдан авах ажиллагааны бүхий л хэлтэст авлига, албан тушаалын хууль бус үйлдэл байвал илрүүлж, хариуцлага тооцоно. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Мөн Ерөнхий сайд өчигдөр нэг зүйлийг нэмж хэлсэн. Тодруулбал, зургадугаар сарын 1-ний дотор төрийн албанд ажиллаж байгаа хэрэглээнээс давсан хэрэглээтэй ажилтнуудыг ажлаа сайн дураар хүлээлгэж өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс орлого, хэрэглээ нь хязгаартай байх нь шударга гэж үзсэн" гэв.
“Зеленский үнэхээр солиорчихож”
Путин: Орос дайнд бэлдээгүй, харин Донбассын асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг эрмэлзсэн
Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ
АН: Парламентыг басамжилж, үл хүндэтгэж, засаглалын хямрал руу түлхэж болохгүй
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт Зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгэн, шалгаж байна
П.Батчулуунд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
АНУ-ын "Юнайтэд Эйрлайнс" ХХК-ийн Монгол-АНУ чиглэлийн нислэгийн нээлт боллоо
Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
К.Харрис шинэ засаг захиргааг хатуу шүүмжилжээ