ЗГ: Зүүнбаян, Цогтцэций, Ханги-Мандал талд явж байгаа төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувь бууруулсан

Aдмин / Нүүр

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Зам, тээврийн яам нүүрсний тээвэрлэлтийг хэвийн явуулах, экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг багасгах, ачиж, буулгаж байгаа нүүрсний илүү зардлыг хэмнэх тал дээр ажиллаж байна. Монголын төмөр замын Зүүнбаян, Цогтцэций, Ханги-Мандал талд явж байгаа төмөр замын тарифыг 50 хувь бууруулсан. Үүнийг зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тээврийн хөлсийг бууруулсан мэт ойлгуулж байна. Энэ ойлголт буруу. Өөрөөр хэлбэл суурь бүтцийн тарифыг 50 хувь бууруулсан. Тэрнээс зам дээгүүр нь явж байгаа хөдлөх бүрэлдэхүүний тарифыг бууруулах боломж байхгүй. Яагаад гэвэл түлш гардгаараа гарна, зүтгүүр явдгаараа явна. Тэнд ажиллаж байгаа машинистууд ажилладгаараа ажиллана. Цалин хөлс хэвээр байдаг учраас зардал буурсан юм байхгүй.

Гашуунсухайтын боомт хүртэлх төмөр замын тээврийн тарифыг мөн өнөөдөр “Тавантолгой төмөр зам”-ын ТУЗ-ийн хурлаар оруулж, 50 хувиар багасгаж буй.


Сэтгэгдэл

ЗОЧИН [139.5.219.226] 2025-03-31 17:06:42

ИХ ОЙЛГОМЖГҮЙ МЭДЭЭ БАЙНА.ТӨМӨР ЗАМЫН АЧАА ТЭЭВРИЙН ТАРИФ/ТЭЭВРИЙН ХӨЛС ГЭДЭГ/ ГЭЖ БАЙНА. ЭНЭ НЬ ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМЫН ХУВЬД ЦААШААГАА ӨӨРИЙН ЗАМ ДЭЭР 1 ТН ТӨРӨЛ БҮРИЙН ӨӨРИЙН БА БУСДЫН АЧААГ 1 КМ-Т ХЭДЭН ТӨГ-Р ТЭЭХ ЮМ БЭ ГЭСЭН АСУУДАЛ ЮМ. НААД ТАЛДАА ХҮНИЙ ЗАМУУД ДЭЭР ТӨМӨР ЗАМЫН ТАРИФИЙГ, СУУРЬ БҮТЦИЙН ТАРИФИЙГ 50% БУУРУУЛСАН ГЭЖ ЮУГАА ХЭЛЭЭД БАЙНА ВЭ. НААШААГАА ХҮНИЙ ЗАМ ДЭЭР ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМЫН ЗҮТГҮҮРЭЭР АЧАА ТЭЭЖ БУЙ БОЛ ТӨМӨР ЗАМЫН ТАРИФ ГЭЖ ЮУ ЮМ БОЛОО. ЭНД ХҮНИЙ ЗАМ ДЭЭР БОЛ ЗҮТГҮҮРИЙН ТҮРЭЭСИЙН ҮНЭ ХОНОГООР, ЭСВЭЛ ТЭЧНЭЭН ТОНН АЧААГ ТЭДЭН КМ-Т ТЭЭСЭН ТОНН/КМ-ИЙН ҮНИЙГ ТОХИРОХ ГЭЖ БАЙХ БОЛОВ УУ. ЦААШААГАА ӨӨРИЙН ЗАМ ДЭЭР ӨӨРИЙН ЗҮТГҮҮРЭЭРЭЭ ТЭЭЖ БУЙ ТЭЭВРИЙН ТАРИФ БУЮУ ТЭЭВРИЙН ХӨЛСИЙГ 50% БУУРУУЛСАН ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА.

Зочин [66.181.183.246] 2025-03-26 22:08:51

Транзит бус чиглэлийн шинэ төмөр замаа давхар чингэлэгийн төмөр замаар тавь

Зочин [198.244.151.194] 2025-03-27 19:27:21

Тэгэх хэрэгтэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000