Японы Шинмоэмакэ галт уул идэвхжиж III түвшний сэрэмжлүүлэг зарлав

Aдмин / Гадаад мэдээ

Японы цаг уурын албаны мэдээгээр Миязаки, Кагошима хоёр мужийн дунд байрладаг Киришимагийн галт уулсын бүс дэх Шинмоэмакэ галт уул өнөөдөр идэвхжиж байна.

Тус галт уул дэлбэрэлтийн аюулын 2 дугаар түвшний “Галт уулын амны эргэн тойронд хязгаарлалт”-аас 3 дугаар түвшний “Ууланд гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох болсныг мэдээлэв.

Цаг уурын газрын мэдээллээс үзвэл, дэлбэрэлтээс үүссэн тогооноос ойролцоогоор 4 км-ийн зайд галт уулын чулуу шидэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.

28-ны өдрөөс эхлэн галт уулаас үүдэлтэй газар хөдлөлтийн давтамж нэмэгдэн, 30-ны орой галт уул тэлж, газар зүйн хэлбэлзэл өөрчлөлт ажиглагдаж байгаа талаар мэдээлэл гаргасан байна.
Иймд Японы улсын Токио хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсээс өнөөдөр /2025.03.30/ монгол иргэддээ анхааруулга, мэдээлэл хүргэв.


Сэтгэгдэл

Heartland [202.126.90.170] 2025-04-09 11:05:12

Өрөвч уужуу Монгол уламжлалт сэтгэлгээгээр хандаж япончууддаа 1-2 сумын нутагтай тэнцэх газар 30,40,50 г.м жилээр дахин богино сунгалтаар үргэлжилэхээр түрээслээд хажууд нь Монгол Японы " чөлөөт бүс" байгуулаад хамтын ажиллагаа,найрамдал андлал өрнүүлвэл ямар вэ?Өтөл миний мунхагдуу санааг түмэн олон юу гэх бол.....!!!!!?????? Хөөрхийс сониуч зарим нь огт газар хөдлөхгүй ,цунамигүй,торнадагүй сар,жил,жаранаар аж төрөх гэж байдгийг сонирхоосой билээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000