Тусгай үүрэгт элчин сайд Зандаахүүгийн Энхболд ажлаа хүлээн авч, хийн хоолойн асуудлаарх уулзалтууд эхэллээ

Aдмин / Улстөр

Томоохон төслүүд бодит ажил хэрэг болж, хөгжлийн хөдөлгүүр эрчимжиж эхэлж байна. Үүний нэг тод жишээ нь Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл юм. Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн энэхүү төслийн асуудлаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд, эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд З.Энхболд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс газ” төслийн удирдагч Д.Даваа зэрэг албаны хүмүүстэй уулзаж, төслийн явц мэдээлэлтэй танилцлаа.

Өнөөдрийн байдлаар инженерийн судалгааг хийж дуусгасан бөгөөд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг энэ онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Хоёр хөрш хоорондоо гэрээ хэлэлцээрээ хийж баталгаажтал бид бэлтгэлээ хангаж байна.

Монгол, Орос хоёр талын хүрээнд “Харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Эрмэлзлийн санамж бичиг” байгуулж, маршрутаа тогтсон. Хятадын тал Орос-Монгол-Хятадын байгалийн хийн хоолойн төсөл удахгүй хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсээр байгаа.

May be an image of 7 people, newsroom and text

Төслийн онцлох үр нөлөө:

  1. Эдийн засгийн өсөлт: Хийн хоолой баригдсанаар манай улсын эдийн засагт шинэ хөрөнгө оруулалт орж, төсөвт тодорхой хэмжээний орлого нэмэгдэнэ.
  2. Ажлын байр нэмэгдүүлэх: Төслийн хэрэгжилтийн явцад олон ажлын байр бий болж, иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлнэ.
  3. Эрчим хүчний шинэ эх үүсвэр: Байгалийн хий нэвтэрснээр аж үйлдвэр, айл өрхүүд байгальд ээлтэй, хямд эрчим хүчний эх үүсвэрээр хангагдаж, улмаар Улаанбаатар хотын агаарыг бохирдлыг бууруулах боломжтой болно.
  4. Олон улсын хамтын ажиллагаа: ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй энэ төсөл нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Энэхүү төсөл нь Монгол Улсын хөгжилд шинэ хуудас нээж, ирээдүйд олон боломжийг авчрах болно.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.127] 2025-04-07 16:04:41

Монголд байгалийн хий гарсан гэсэн тэр юу болж байна.Түүнийг монгол ашиглахад болохгүй байгаа юмуу

эгээ [139.5.217.161] 2025-04-07 06:02:31

монгол улс голоороо 2 хуваагдаж ахиж хэзээч нийлэхгүй үүрд баяртай

Зочин [66.181.182.184] 2025-04-06 19:56:33

Амжилт хүсье

Baatar [103.212.119.217] 2025-04-06 10:40:26

Энэ хтйн хоолой МУ - ирээдүйд хэрэггүй. Өөрсдийн олборлох хийгээ ашигласан нь дээр. Тэгээд ч Хядад баталгаатай авна гэсэн юм байхгүй. Орсыг гөлөг төөрүүлж цаг хожих л юмдаа. ЗИКАА өөрөө бүтэхгүйг мэдэж байгаа.

Зочин [139.5.216.37] 2025-04-08 16:53:47

Ó

Зочин [202.126.88.101] 2025-04-04 11:36:57

АНУ ХИЙН ХООЛОЙГ ТАВИУЛАХГҮЙ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГАА. Энхболд америкийн бууны нохой хийн хоолойн асуудлыг энэ хүн унагана . Угийн хор найруулан хүмүүсийг хооронд нь харгалдуулагч итгээд шүү дээ.

Зочин [94.230.252.174] 2025-04-04 17:00:47

Харин ээ...

Иргэн [124.158.104.176] 2025-04-04 10:06:00

Яс хаяж, хор цацдаг зангаа татаж, төрийн эрх ямбыг түвшин зөв эдлээрэй!!!

иргэнЦ.Баясгалан [76.20.76.94] 2025-04-04 04:09:27

Харанхуй бүдүүлэг монголчууд бид дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн үр дүн. эдийн засаг.улс төрийн харилцан хамаарлын уялдаа холбооны талаар ямарч ойлголтгүй байж шинэлэг гэгээлэг бүхний эхлэлийг буруушааж шүүмжлэх хэнээтэй болсон нь даанч харамсалтай.Энэ хамтарсан засгийн газар харинч зөв төтөвлөж зөв ажиллаж эхэлж байгаа бусуу? З.Энхболд бол тун няхуур чамбай. шударга. бас мэдлэг чадвар сайтай.төрийн ажил хийх туршлага сайтай зөв хүн. Ерөнхий сайд Оюун Эрдэнэд баярлаж.Засгийг бүх талаар нь зөв чиглүүлж байгаад нь гүн талархлаа илэрхийлж байна.Сайн үйлс дэлгэрэх болтугай.Түмэн олны минь оюун цэлмэж. Төрийн сүлд минь өндөрт туяаран мандаг.

Булган [202.179.4.248] 2025-04-06 18:40:31

Чимэнтэй сайхан ерөөлд талархлаа.

Шударга ёс [66.181.181.38] 2025-04-04 08:32:52

Бэлтрэг хэзээ шударга болчихоов,төрөл арилжаагүй л бол?

ЗОЧИН [59.153.112.100] 2025-04-03 20:03:55

ЭНЭ ХИЙН ХООЛОЙ ЯВАХГҮЙ БАЙХАА. УЧИР НЬ УКРАЙНД ХИЙЖ БУЙ ОРОСЫН БУЛААН ЭЗЛЭХ ТҮРЭМГИЙ ДАЙНААС БОЛООД АНУ, ЕВРОП ТЭР ЧИГЭЭРЭЭ ОРОСТ БҮХ ТАЛЫН ХАТУУ ХОРИГ ТАВЬСНЫ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НЬ ОРОСООС ХИЙ, НЕФТЬ АВАХГҮЙ БОЛСНООР ОРОС ЗУУ ГАРАН ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОРЛОГОО АЛДСАН. ОРОСЫН ГАЗПРОМ ХЭДЭН ЗУУН ТЭРБУМ РҮБЛИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ ДАМПУУРЛЫН ИРМЭГТ ИРЭЭД БГАА. ЭДИЙ Н ЗАСАГ НЬ БҮРЭН УНАЛТАНД ОРЧИХЛОО. МАНАЙХ ДЭМЖЭЭД ХООЛОЙ БАРИГДВАЛ АНУ, ЕВРОП, БУСАД ХӨГЖИНГҮЙ УЛСУУДЫН ХАТУУ ХОРИГТ ОРЖ МЭДНЭ ГЭДГИЙГ ТООЦОХ ЁСТОЙ. ТИЙМЭЭС ҮҮНД ИХЭЭХЭН БОЛГООМЖТОЙ ХАНДАХ НЬ ЗӨВ.

Зочин [103.140.11.27] 2025-04-03 20:08:08

Энэ төсөл Орос, Хятад хоёр улсын төсөл. Маршрут нь Монголоор дайрна.

Зочин [66.181.187.108] 2025-04-03 14:41:20

Хятад зөвшөөрвөл Зи урагш түлхэх хүчтэй хүн шүү

Зочин [66.181.180.45] 2025-04-03 14:18:49

Сайн дураараа ажил хүлээн авсан юм биш үү Энэ Зика.

ЗОЧИН БГД Ж [103.57.94.46] 2025-04-03 12:34:07

Тусгай үүрэгт Элчин сайд гэдэг ямар учиртай юм дээ. Урд нь ойлгохдоо гадаадад Улсаа төлөөлөөд томилолтоор ажиллах ажилтан гэж ойлгодог байлаа даа??!!!! Гэтэл одоо сайдууд юмуу? Хариуцсан байгууллагууд нь муу ажиллаж байгаа болохоор нэмэлтээр дарга нарыг томилоод байгаа ЮМУУ даа. Орон тоо зардал нь яадаг болж байна даа!!!!! ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОН ТООГ ЦӨӨЛӨХ БИШ БҮР НЭМЭГДЭЭД БААХАН ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛ ГАРААД БАЙНА ДАА. ХЭМНЭЛТ - ҮР АШИГ - ҮР ДҮН - БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД ХЭРЭГТЭЙ??!!!!!! ЗАСГИЙН ГАЗАР ОРОН ТООНДОО ЦОМХОТГОЛ ХИЙГЭЭЧЭЭ??!!!!!

Бодлого, томилгоо 2 зөрчилдөж байна. [66.181.160.80] 2025-04-03 11:16:05

"Мордохын хазгай" гэдэг л болж байнадоо. Эхнээс нь эхлээд Орост аллергитэй буюу харшилтай хүнийг томилчихоор Монголоор оросын хийн хоолой барина гэдэг юү л болдоо. Томилохгүй байх нь дээр байсан юм.

Зочин [94.230.252.174] 2025-04-04 17:03:14

Америкийн буун нохойг тавьлаа даа

Зочин [103.57.94.46] 2025-04-03 12:24:40

Оросууд хийн хоолой зэрэг талдаа мэргэшсэн Улсдаа. Улсын хөгжил эдийн засгаа барьж ажиллаарай даа. Улс төр хамааралгүй шүү...

Зочин [202.126.89.14] 2025-04-03 10:52:22

Зөв

Иргэн [103.57.93.93] 2025-04-03 10:40:09

Хөөрхий дөө дараа нь гарах үр дагаврыг тооцоолоогүй далдагнах хэрэг бн уу Энхболдоо!!! Эхлээд Эгийн голын УЦС- шийдчихээд далдагнаарай МАН-АН-Н мафиууд минь!!!

Зочин [202.9.40.83] 2025-04-03 10:25:09

Орос

Зочин [202.126.89.28] 2025-04-03 08:16:07

Энхболд чаднаа. Хамгийн зөв томилгоо.

Болд [202.55.188.107] 2025-04-02 21:46:32

Чадвал зөвхөн энэ хүн л чадна . Өөр хэнч биш

Зочин [66.181.176.182] 2025-04-02 20:52:10

Хятад бүрэн татгалзсан, гэтэл энэ мангарууд хоолой яриад, бас нэгийгээ томилоод сууж байдаг......

Зочин [124.158.107.37] 2025-04-03 10:53:52

shaadag ergyy ve. Tatgalzsan gedeg notolgoogoo gargaad xutsaarai omxii slava min

Зочин [103.57.93.244] 2025-04-02 19:44:13

АНУ-ын нохойнд Оросын асуудлыг хариуцуулсан юм уу? Мангар дээрээ АНУ-ын зааврын дагуу хуцаж байгаа биз.

Ken [139.5.219.144] 2025-04-02 19:47:58

Bti huts, chi harin nymbaatrin zaavraar hutsaj bnu??

Иргэн [66.181.161.106] 2025-04-02 18:08:08

Дэмжиж байна. Эзэнгй тал газрыг өөр хэн нэгэнд алдаж байснаас хийн хоолой явуулсан хамаагүй дээр

Зочин [66.181.185.158] 2025-04-02 17:54:36

Женко Зика хоёрыг хаданд гаргавал Монгол Улс хөгжихгүй хэрүүл маргаанаас салахгүй тулга тойрсон хэрүүл Улсын хөгжилд чөдөр тушаа л болно доо

Зочин [66.181.191.193] 2025-04-02 16:45:09

Ха ха топ луйварчид л даам болчих гэж.

Иргэн [202.21.100.210] 2025-04-02 15:21:15

Хийн хоолйг эхлээд дэмждэг байлаа. Одоо бол хэрэггүй зүйл гэдгийг Орос, украйны дайнаас харагдаж байгаа шүү. ОХУ-с ирэх ирээдүйн аюулыг бид өөрсдөдөө авч ирж байна

Зочин [110.233.207.252] 2025-04-02 23:31:21

Яг үнэн

Иргэн [66.181.161.106] 2025-04-02 17:46:59

Балаар даа.энэ чиний л бодол бахь байдгаарай л байх дуртай чамд хамаагүй хол бай даа

иргэн [59.153.86.144] 2025-04-02 14:43:42

Хий МУ-ын нутгаар дамжин өнгөрөх учир манайд мөнгө орж ирнэ шүү дээ.

Зочин [103.212.119.217] 2025-04-06 10:42:42

Юун ч гэнэн юм боддогий.

Зочин [139.5.218.242] 2025-04-02 14:31:56

Зика вирус их зальтай шугам ярьсан газрыг яаж ийгээд Оросд өгөөд цавчаагаа авах юм шургуулж мэднэ шүү

aagi [103.236.189.162] 2025-04-02 14:21:47

з,энхболд бол женко баттулга шүү дээ тэгээд орсуудтай ажиллуулж байгаа новшууд улс төрөөс зайлах хэрэгтэй

Зочин [66.181.161.106] 2025-04-02 17:53:30

Монголд бүтээн байгуулалтад оролцож ажиллах залуучууд цөөн байна.ажил хийхгүй эсвэл ширээ сахьчихаад шүүмжэхээс өөр юм хийхгүй. Эх оронд чинь хэн бүтээн байгуулалтад ажиллах вэ.залуучууд нь юм хиййхгүй шүүмжлэхээс өөр юу ч хийж чадахгүй мэдлэг байхгүй. Ганц цахилгаан станцын зураг төсөв ч хийчих чадвартай компани боловсон хүчин алга.нөгөө гадаадад сураад бгаа нөхдүүд хаана бна

Горьдох муухай. [66.181.160.80] 2025-04-02 14:18:17

Ямар ч бодлого байхгүй. Оросууд манайд ийм, тийм юм хийнэ гэж амласан уу? Үгүй ш дээ. Зүгээр л тэд Хятадруу хий шахаж гаргах санаатай байгаа. Хятадууд хий авахгүй бол хий Монголруу орж ирэхгүй. Горьдох хэрэггүй.

Зочин [66.181.183.183] 2025-04-03 09:01:40

Зочин [202.126.89.11] 2025-04-02 14:14:01

Хэдэн жил ярьдаг төсөл вэ. Хятад руу Монголын нутгаар дамжуулж хийн хоолой хэзээ ч тавихгүй гээдХятад ах дүү нар маань тангараг өргөсөн юм бишүү. Хичнээн жил хичнээн хүнийг хоосон цалинжуулж тэжээж байгаа буянтай төсл вэ. Улсын мөнгийг ингэж гарын салаагаар урсгаж болохгүй байхаа. З. Энхболд очиж ярьлаа гээд бүтдэг ажил биш.

Зочин [82.144.201.2] 2025-04-02 13:22:25

Энэ хийн хоолойг манай орны газар нутгаар дамжуулан тавина гэж яриад бгаа шүү дээ. Хэзээ, яаж манай тал энэ хийн хоолойг ашиглах гээд бгаа нь маш ойлгомжгүй бндаа. Тэр хоолойгоор дамжин өнгөрч бгаа байглын хийг манайд ашиглана гэвэл бүхэл бүтэн том бүтээн байгуулалт хэрэгтэй!!! Энэ талаар ард түмэнд мэдээлэл өгөөч дээ!!!!????


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000