Б.Энхбаяр: Хоригдлыг галчаар амраасан юм байна

Aдмин / Улстөр

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг тус албан тушаалд улираан томилох асуудлыг хэлэлцэх үеэр /2025.04.02/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "7.5 тэрбум төгрөгийн авлигын мөнгө сейфэндээ хадгалж байгаад баригдсан С.Батдөл ШШГЕГ-ын Богд Уулын амралтын газар ялаа эдэлж байна. Засгийн газар яагаад байгаа юм бэ. Энийг амралтын газар амрааж байгаа хүн нь мөнгө мэддэг сайд байна гэсэн үг. Амрааж байгаа хүнээ олж шийтгээрэй" гэж хэлсэн.

Харин өчигдөр Б.Энхбаяр “Хоригдлыг галчаар амраасан юм байна. Галч гэж хоригдол байдаг юм уу. Б.Жавхлан сайдын сонгуулийн ерөнхий менежер нь ямар хүн байсан бэ. Тэр хүн С.Батдөлтэй хамаатан байна уу, аав нь байна уу, ээж нь байна уу үз. Улс төрийн хүрээнд ямар албан тушаалд хэнийг лоббидож томилогдсон бэ гэдэг мэдээллүүд байдаг. С.Батдөлийг Б.Жавхлан авчирсан гэсэн мэдээлэл бий. Би 2023 оны 12 дугаар сард нүүрсний сонсгол хийж байхад л энэ асуудлыг ярьж байсан. Б.Жавхланг гэрчээр дуудаж байсан” гэв.

Б.Жавхлан: тэр залуутай огт холбоо сүлбээ байхгүйгээ онцолж хэлье

Сангийн сайд Б.Жавхлан эл асуудалд хариу тайлбар хийв. Тэрбээр “Б.Энхбаяртай Засгийн газарт хамт ажиллаж байсан. Засгийн газарт ажиллахын жаргал, зовлонг маш сайн мэддэг хүн. Өөрөө энэ салбарын хүн, иймэрхүү юм ярьж байгаа нь маш харамсалтай. Юунд ингээд хорсоод яваад байдаг юм бэ, мэдэхгүй. Би гайхаж байна.

Сэдэв болгон дээр ингэж орж ирж, над руу дайрдаг. Би нэлээн хүлээцтэй, тэвчээртэй харж байгаа. Хүний тэвчээрт хязгаар байгаа шүү. Өөрөө төсвийн ерөнхийлөн захирагч байсан хүн. Өөрийнх нь харьяа байгууллагын төсвийг ярьж байх шиг байна. Харьяа байгууллагынх нь төсөв нэмэгдээд үйл ажиллагаа нь сайжирч байвал сайн.

Тэр залуу Дарханы залуу. Дарханд төрж өссөн. Аав, ээж нь манай намын ахмад гишүүн. Хүүхдүүдээ захиж байсан тал байгаа. Тэр асуудалтай холбож, намайг буруутгаж, хар буруу юм наах гэж байгаа бол ёстой амжихгүй шүү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар бол бие даасан байгууллага. Тэр хүн хаана хуулийнхаа дагуу ялаа эдлээд байж байгааг огт мэдэж байгаа юм алга. Тэр асуудалд санаа тавьж явах зав ч алга. Сангийн сайд ийм юманд оролцдог юм уу гээд ШШГЕГ-аас асуучих хэрэгтэй. Хуулийн байгууллага нь шалгаж тогтоогоод, тэр залуу ялаа эдлээд явж байгаа гэж ойлгосон.

Дарханых л бол сайн ч бай, муу ч бай надад наах гэж оролддог. Ер нь мууг нь л надтай холбодог. Ийм өнцгөөр явчихсан юм болов уу л гэж харж байна. Тэр залуутай огтын холбоо сүлбээ байхгүй гэдгийг онцолж хэлье.

Шүүхэд хандах эсэх тухайд Б.Энхбаяр гишүүнийг өөрийг нь харъя, нотлох хэрэгтэй. Юунд хорсоод гүйгээд байгаа юм бэ, бүү мэд” гэв

Б.Нандинболор: С.Батдөл хорих ангидаа ялаа эдэлж байна

ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор "Гурван шатны шүүхээс 7.4 жилийн ял авсан С.Батдөл гэж хүн 409 дүгээр хорих ангид ялаа эдэлж байгаа. Энэ хүн 2023 оны арваннэгдүгээр сард шүүхээр таслагдаад, манай хорих ангийн мэдэлд ирсэн. 2024 оны есдүгээр сарын 29-нд Төр хурахын аж ахуйн хэсэгт хуваарилагдсан.

Хүйтний улирал эхлэхээр галчаар дөрвөн хоригдол ажиллуулдаг. Төр хурах бол амралтын газар биш. Манай ахмадуудаа сувилах, албан хаагчдаа амраах чиглэлийн үйл ажиллагаатай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Тэнд аль ч хоригдлыг ажиллуулж болно. Хуулиар хориглосон зүйл байхгүй.

Манай байгууллагын тэргүүн дэд даргын ахалсан Хорих ял эдлүүлэх албаны зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлөөр хэлэлцүүлээд ажилд гаргадаг. Мөн прокуророос зөвшөөрөл авдаг. С.Батдөлийг нэг сар 20 хоног ажиллуулаад, буцаагаад хорих анги руу татсан юм билээ. Одоо хорих ангидаа ял эдэлж байна" гэв.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Д.ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.55] 2025-04-07 13:48:15

sangiin said hiih chadvar, medleg javhlan d uneheer dutaad bnaa. ene tosoviin tosol hiij oruulj ireed, hucheer hamgaalsaar bgaad hunii ug sonsolgui batluulsan. odoo ediin zasag bgaa tsaraigaa har. dongoj ehnii uliral duusch bhad aldagdal ni taliisan, inflyatsi het osson, dollariin hansh ossoor bgaa. getel ogt asuudal bhgui met hudal medeelel, prognoz ogchihood gemgui hun shig suugaad bdag. yaraltai solihgui bol yun 14 mega tosol , or shirendee ulam barigdahaar bgaag meddeg humuus ni heleed l bgaa

зочин [59.153.86.103] 2025-04-07 10:52:49

Батдөлийн аав ээж МАН хуучин цагийн МАХН ын гишүүд гэнэ . яагаад хүүхэд нь орон байр ны хулгайч байгаад ахиж дэвшин төрийн авилгач болсон юм бол . коммунист угшилтангууд ийм л нүүр царайтай хүмүүс . тэд хоёр нүүртэн байдаг нь яс маханд нь шингэсэн зан чанар .хоригдож байхдаа хүртэл давуу байдал эдэлнэ . энэ. бас нам эрх мэдэлтний нөлөө юу .

Зочин [66.181.176.92] 2025-04-06 21:19:06

Энгийн ардын ялтан хүүхэд энгийн хүнд ч ийм гоё ажил олдохгүй шүү.энэ жавхлан новшид хариуцлага тооц

Se [38.27.115.23] 2025-04-06 10:07:50

Yal edeldguin Tod jishee.busad n baricah heregtei Odoo mglchuudad baricah ganc l arga uldsen.

үГЛЭЭ өвгөн [66.181.177.225] 2025-04-05 22:13:00

гайтай авлигачид дэлхий сөнөтөл авлига.авцгаа.

Зочин [103.168.34.34] 2025-04-05 21:10:51

Жавхлангаа зайлуула бузартсан гар угаасаа

Зочин [202.55.188.83] 2025-04-05 20:22:13

Арай юу. . Шударга шүүж хариуцлагыг үүрүүлэх хэрэгтэй ш дээ. Та нар ял эдлэх нь зочид буудалд байдаг шиг байдаг байх даа.

Зочин [66.181.160.89] 2025-04-05 10:52:35

Javhlan gej bas neg shaar

Зочин [66.181.178.135] 2025-04-05 10:51:08

эд нар ер нь яах гээд байгаан кастын систем ,ардчилал гэдэг нь энэ үү ангит нийгэм байгуулж байгаа юм уу

Зочин [66.181.178.135] 2025-04-05 10:49:16

ялзарсан заваан төр балиар амьтрдахр дүүрэн хоорондоо холбоо сүлбээ нь дэндүү их ялтан бол ялтан ялаа эдлэх ёстрй газраа л эдлэх ёстой муухай хүмүүс шүү эд нар

Зочин [139.5.216.204] 2025-04-05 10:16:14

Enxbayar bol shudarga gishuun gej boddog. Xarin Javxlan bol xuuramch xudalch dur gej xumuus yaridag shuu. Javxlan Enxbayaryn xaana ni ch xurexgui

Зочин [66.181.160.89] 2025-04-05 10:51:33

Thh

Иргэн [66.181.189.194] 2025-04-05 08:09:11

Энэ бол хууль шүүхийнхэн хүчний байгууллагын ялзрал ...Мэдээж Жавхлан нөлөөлж байгаа ...Гэхдээ энэ авилгачын төлөө төсөв нэмээгүй бхйх ..Харин төмөртзамын дарга нарынмнэг Амарбаясгалан гэх авгайнмнөлөө их байгаа Тэр авгай гар хөл бүүр бөгс бөөрөндөө ч ашиглаж байгаа байх ..АТГ даргын эгч гэсэн биз дээ Рашын доор хэвтэж насаараа дарга хийсэн авгай хүүхнүүдийн нэг л байсан Төиөр замынхан мэднэ

Ээгий [103.212.119.181] 2025-04-05 00:49:42

Эд нар одоо үе удам хамаатан садан амраг найзуудаа төрд шургалуулаад Төрийг минь бузарлаж дууслаа.

Галч нар айхтар шү [66.181.183.236] 2025-04-04 21:38:59

Ерөнхий сайд болгох нь л дээ.

Галч нар ч эвгүй шүү. [66.181.160.85] 2025-04-08 10:24:20

Айхтар, айхтар. Оросын нэрт рок од Виктор Цой хүртэл эхэндээ кочегар буюу галч хийж байсан. Тэгэж байгаад л ОД болсондоо. Даан ч 1990 онд машины аваарт ороод нас барчихсан.

Зочин [46.212.54.236] 2025-04-04 20:03:37

Урдах ажлаа олигтойхон хийгээд улс орон иргэдийнхээ амжиргаанд нэмэр болоочээ, чадахгүй бол суудлаа орхиод дуртай ажлаа хийгээчээ жавхлан чи.

Зочин [66.181.179.231] 2025-04-04 18:30:03

Жавхлан гэж нэг муу авлигач хулгайч шүү дээ

Зочин [202.9.41.84] 2025-04-04 18:18:42

Жавхлан оролцсон л байж таараа

Зочин [66.181.191.193] 2025-04-04 18:15:38

Ха ха жавхлан мэтийн луйварчид их л том болж

Зочин. [66.181.160.13] 2025-04-04 18:09:24

Мөнгөтэй хүн хориход хаан шиг амьдардаг нь нууц биш үнэн шүү дээ.

Зочин [103.212.116.40] 2025-04-04 17:58:52

Жавхлан сайд үнэний ортой юмыг нуух гэж их л оролдсон байх юм,энхбаяр сайдыг ер нь шудрага хуульч гэж хардаг,харагдаад байгаа шүү,амжилт.

Зочин. [66.181.160.95] 2025-04-04 19:33:54

Жавхлан хамаагүй. Дашдаваа өөрөө хамаатай. Эгч нь Батдөлийн дарга. Төмөр замын дарга авгай..

Зочин [202.131.248.102] 2025-04-04 14:29:23

19216801


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000