АНУ даяар эсэргүүцлийн жагсаал өрнөв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тэрбумтан Илон Маск нарын бодлогыг эсэргүүцэгчид бямба гарагт орон даяар жагсаал цуглаан хийж, засаг захиргааны шийдвэрүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Иргэний эрхийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, ЛГБТ төв, ахмад дайчид, сонгуулийн идэвхтнүүд зэрэг 150 гаруй бүлэг 1200 гаруй жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. Эсэргүүцлийн жагсаал нийслэл Вашингтон хот болон 50 муж улсад өрнөсөн байна.
Жагсагчид олон мянган төрийн албан хаагчийг халсан, нийгмийн хамгааллын албадыг татан буулгасан, агентлагуудыг хаасан, цагаачдыг албадан гаргасан, трансжендэр хүмүүсийг хамгаалах үйл ажиллагааг хумисан, эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг танасан зэрэг шийдвэрүүдийг эсэргүүцжээ.
Д.Трампын зөвлөх, Tesla, SpaceX болон олон нийтийн сүлжээний X платформыг эзэмшдэг И.Маск нь шинээр байгуулагдсан засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийн /DOGE/ даргын хувиар төрийн албаны цомхотголд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Шүүмжлэгчид түүнийг иргэдийн саналаар сонгогдоогүйгээс гадна Конгрессоос ч батлаагүй гэдгийг онцолж байна.
Массачусетс муж улсад олон мянган хүн “Ардчиллаас гараа тат” гэх зэрэг бичиг бүхий уриа лоозон барин жагссан байна. Мөн Охайод бороотой байсныг үл харгалзан олон зуун хүн эрх барих байгууллагын гадна жагссан бол Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн төвд олон мянган хүн эсэргүүцлээ илэрхийлжээ. Флоридагийн Палм-Бич хотод Д.Трампын гольфын талбайгаас холгүй олон зуун хүн жагссан байна.
Вашингтонд жагсагчдын нэг нь И.Маскыг америкчуудын хувьд амин чухал хөтөлбөрүүдийг үлэмж хэмжээгээр танах зорилгоор DOGE-ийг удирдаж байна гэж буруутгаад, түүний хийж байгаа зүйлд бүх хүн сэтгэл дундуур байна гэжээ. Харин Д.Трампын хувьд И.Маскийн ажлыг өндрөөр үнэлсээр ирсэн юм. Гэхдээ И.Маск хэдхэн сарын дараа захиргааг орхиж, компаниуддаа анхаарал хандуулах болно гэж Ерөнхийлөгч мөн мэдэгджээ.
Сэтгэгдэл
HeartLand [202.126.90.162] 2025-04-08 07:16:14
Эдээр засглах эгэлгүй мунхаглалд мянга,зуу,зуун жилээр тэнэгтэж буй сууМалууд одоо л нэг яльгүй ухаарч,Римын клубын хэд хэдэн цуврал мэдэгдэл,Давосын жил бүрийн хэлэлцүүлгээр Оюунаар засаглах тийш гадарлаж эхлэж одоо Трамп тээр жилийн Горбачёв адил дөвчигнөж эхлэв.Трамп гавьяат үйлс их,бага амжилт олох,эсвэл алагдах аль ч тохиолдолд Капитализм мөхөх үйл явц улам хурдасна....Оюунаар засаглах Монгол уламжлалт,хамтын хариуцлагат,ёс зүйт төвшин сайхан нийХэмт Тогтолцоо Монголд эхлэн сэргэн мандаж цаашдаа ОХУ тэгээд АНУ тэгээд Хятад гэсэн 3 том Манлайлагч гүрэнээр дамжин даяаршина.....Тэр цагт Хүн төрөлхтөн " Мөнх Тэнгрийн хүчин дор Их суу залийн ивээл дор" хэмээх нэгэн тугийн дор хязгааргүй хөгжлийн замд шуударч Galaxy Federation-д элсч Дээд соёл иргэншлүүдтэй зиндаархан мөнх Оршихуйн хүрднээ мөнхийн жам ёс зүйд хүрнэ....!!!!!!!!!!!
Зочин [202.9.46.77] 2025-04-08 06:54:49
Америкт халамжаар амьдардаг харууд Трампын зургийг шатааж урж тасдаж байна.
Зочин [103.57.93.164] 2025-04-08 02:19:11
ганц л тбб
Зочин [139.5.218.50] 2025-04-07 22:17:32
Америк хүчтэй байвал цэнхэр дэлхийд хэрэгтэй.
Зочин [202.9.40.136] 2025-04-07 15:57:09
Жомбого Трамп
УЛААНГОМ [98.247.142.118] 2025-04-07 11:42:04
Далд засгийг атгаж ирсэн сандарч байна. Тэдэнд гудамжинд хумуусийг гаргаж жагсаал хийх монго байна. Байр суурь, хулгайн орлогоо алдаж буй улсууд цаашид ч эсэргуйцэх байх. АНУ байгуулагдсанаас хойш анх удаа том цэвэрлэгээ хийхийг зорьж байна. Трампыг ихэнх америкчууд дэмжиж байна. Монголчууд, монголд зарим талаар халтай байж мэдэх ч улсын удирдагч гэж ийм л байдаг юм байна гэж бодогдож байна.
Зочин [124.158.104.25] 2025-04-06 21:18:36
Эцсийн дүндээ энэ 2-ын зөв л болнодөө
Зочин [202.9.46.123] 2025-04-06 15:20:30
Барууны сатанууд наад хоёроо буудаад алчихаач.