ЭЗБХ: ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээс татгалзлаа

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Тус байнгын хорооны гишүүн Б.Мөнхсоёл "Судалгаа сайн хийгдээгүй шалтгаанаар хэлэлцэхээс татгалзаж хойшлууллаа. Энэ хэлэлцээр бол үйлдвэрлэгчдийн анхаарлыг татсан чухал асуудал. Эдийн засгийн байнгын хороо үүнийг хэлэлцэх байсан боловч хойшлууллаа. Яагаад вэ гэхээр, олон нийтийн хэлэлцүүлгүүд маш сайн хийх ёстой. Гэтэл энэ ажил дутуу хийгдсэн гэж үзэж байна.

Мөн УИХ-ын гишүүдэд Хүнсчдийн холбооноос албан бичиг ирсэн. Судалгааны үр дүнгүүд хоорондоо зөрчилтэй гараад байна. Хүнсчдийн холбоо МУИС-ийн эдийн засгийн шинжилгээ хийдэг хүрээлэнд захиалга өгч судалгаа хийлгэсэн юм байна.

Судалгаагаар энэ хэлэлцээрийн үр ашиг нь тааруу байна гэж дүгнэсэн юм байна. Харин Эдийн засаг, хөгжлийн яамны хийсэн судалгаагаар бол хэлэлцээр хийх нь зүйтэй гэж үзсэн юм билээ" гэлээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

ооооо [66.181.176.212] 2025-04-17 15:36:29

Зөв. Баярлалаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000