Дональд Трамп: Энэ дайнд гурван хүн буруутай

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сальвадорын ерөнхийлөгч Наиб Букелетэй хамтарч Цагаан ордны Зууван танхимд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг “чадваргүй” хэмээн шүүмжилж “Хэрэв та дайн эхлүүлбэл дайнд ялж чадна гэдгээ мэдэж байх ёстой.

Чамд пуужин өгнө гэж найдаж чи өөрөөсөө 20 дахин том хүний эсрэг дайн эхлүүлж болохгүй” гээд “Би Украинд хамгийн түрүүнд “Жавелин” пуужин өгсөн” гэж мэдэгджээ. Мөн Доналд Трамп “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон өмнөх ерөнхийлөгч Жо Байден нар энэ дайн гарахыг хэзээ ч зөвшөөрөх ёсгүй байсан.

Тэд энэ дайнд хариуцлага хүлээх ёстой хүмүүс” гээд “Байден, Зеленский хоёр энэ дайныг дуусгаж болох байсан, харин Путин үүнийг хэзээ ч эхлүүлэх ёсгүй байсан. Гурван эрэгтэйгээс болж сая сая хүн үхэж байна. Үүнд гэм буруугаараа Путин нэгд, юу хийж байгаагаа ч мэдэхгүй Байден хоёрт, Зеленский гуравт орно” гэж онцлоод “Би Путинд Украинд гал зогсоох тодорхой хугацаа өгсөн” гэж мэдэгдэв.

Түүний энэ мэдэгдлийн өмнө энэ сарын 11-нд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский CBS телевизийн “60 минут” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Трампыг Украинд урьж, эндхийн сүйрлийг өөрийн нүдээр үзэхийг хүсч “Бид таны байр суурийг хүндэтгэж байгаа учир таныг энд ирж үзээсэй гэж хүсч байна.

Та энд ирээд юу болоод байгааг ойлгож авна. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө, ямар нэгэн хэлэлцээр хийхээсээ өмнө ирж, ард түмэн, энгийн иргэд, цэргүүд, эмнэлэг, сүм хийдүүд, хүүхдүүд, сүйрсэн эсвэл үхсэн хүмүүсийг хараарай. Ир, хар, тэгээд ... Та хэнтэй тохиролцсоноо ойлгох болно. Путин юу хийснийг ойлгох болно. Үүний дараа дайныг зогсоох төлөвлөгөөгөө урагшлуулъя” гэж хэлсэн билээ.

Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.196] 2025-04-21 15:46:55

Бузар

зочин [66.181.188.131] 2025-04-18 19:19:41

Украйн орос 2 нилээд ялгаатай, хэл соёл нь ч өөр, өөр өөрийн нутаг дээр аж төрж буй ястнууд биз дээ? Путин гуай энэ дайныг эхлүүлсэн биз дээ? Украйнчууд нутгаа хамгаалж байгаа биз дээ? Киевын Русь гэж түүхэнд байдаг биз дээ? Новогородын орос гэдэг нь их хожуу бий болсон байдаг биз дээ? Дайны төлбөрийг хэн хэзээ хэрхэн яаж барагдуулах вэ? Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

Дэлхийн чиг хандлага. [66.181.182.61] 2025-04-19 12:54:19

Орос Украйнаас тодорхой нутгийг булааж авч байна. АНУ нь ойрын 50 жилийн дотор Канад, Мексик, Гренландыг Даниас булааж авна. Хятад ойрын 20 жилийн дотор Тайванийг булааж өөрийн болгоно. Энэ бол “real politics” буюу “бодит улс төр” юм.

Дэлхийд ойрын 50 жилд гарах өөрчлөлт. [66.181.164.56] 2025-04-18 18:48:10

Ер нь дэлхий юү болох гэж байна? АНУ Европоос цэргээ яагаад татаад байна? ХАРИУЛТ:: Америк нь Гренланд, Канадыг, болвол Мексикийг өөртөө татаж нийлүүлэх гэж байна. ЯАГААД: Америк Хятадтай Номхон далйн бүс нутагт үзэлцэх гэж байна. ИЙМД Орос Украйнд өөрт холбоотой байгаа нутгуудаа ЭРГҮҮЛЖ Авч байгаа юм. Энэ бол бодит улс төр.

Зочин [66.181.190.146] 2025-04-17 20:23:44

энэ дайнд путин буруугүй ард түмнээхамгаалсан хүн яахлаараа буруутан болдог юм

Зочин [66.181.188.31] 2025-04-18 15:10:38

Энэ дайныг баруун өдөөсөн,Нацистүүдийг ашигласан, Аюулыг олон арван жилийн турш анхааруулсаар байхад үл тоон, тэдний цэргийн эвсэл,зүүн европын орнуудыг ээлж дараалан идэж,оросын хилд тулж ирсэн, Ойрын зайнаас гэнтийн цохилт өгч орос орныг устгахыг санаархсан, Барууны 52 орон бүлэглэн асар хүчтэй хориг тавьж оросын эдийн засгийг сүйрүүлэхээр оролдож байна,Оросууд эх орноо хамгаалжтэмцэж байна,Үүнийг В,Пүтинээр толгойлуулсан эх орончид манлайлж байна, Улс орноо хамгаалагчид яахаараа дайн өдөөгч болдог билээ, Бүр 1960-аад оны үед Туркэд АНУ, цөмийн пуужингууд байрлуулсаны хариуд ЗХУ-аас Куба-д цөмийн пуужин байрлуулсан ,Үүнээс болж Карибийн тэнгэсийн хямрал үүсч,дэлхий цөмийн дайнд сүйрэх аюул нүүрлэсэн, Үүнийг баруун мартаа юу, Ийм аюулаас эмээх мэдрэмжээ алдаа юу, Цөмийн дайн үүсгэхгүй гэж оросууд асар их тэвчээр гаргаж байна,

Зочин [66.181.161.243] 2025-04-17 13:34:43

Жомбого Трамп

зочин [66.181.190.52] 2025-04-17 09:23:34

Украйн дайн эхлэх үндэс суурь 8 жил орос үндэстнээ гадуурхаж хавчиж галдан шатааж мөргөлдөөн үүсгэсэн үүнийг Зеленский эв найрамдалаар зохицуулахыг хүсээгүй НАТО д элсэж оросуудыг устгах санаархалыг эсэргүүцсэн Зеленский ЕХ Франц Англи Германи дэлхйн 3р дайн мөрөөдөөд АНУ эсэргүүцэж бна

Зочин [59.153.112.14] 2025-04-16 20:10:37

Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Гээд ардын маань сайхан үг бий. Путин хүрээний нутаг руу өнгөлзөөгүй бол Украйн юу гэж байлдах вэ. Оросыг өмөөрөөд байгаа хүмүүс нэг юм ойлгох хэрэгтэй. Хятад Хэрвээ танай Монголын Хас тэмдэгтэй үндсэрхэг үзэлтнүүд манай Хятад иргэдийн эрх ашгийг зөрчөөд байна гээд Монголд цэрэг оруулвал та нарын зөв гээд эзлэгдэх үү.

зочин [66.181.188.31] 2025-04-18 15:40:27

Украины нийт нутгийн бараг хагас нь оросынх, Тэнд оросууд амьдардаг,Өвөг дээдсээ нутаглуулсан, Украинд социалист төрийг бэхжүүлэх зорилгоор бүр 1917 онд большевикууд оросын нутгаас нилээд хэсгийг зориуд тасалж Украинд харьяалуулсан гэдэг, Украинчууд үндсэндээ бараг орос хэлтэй,нэг үндэстэн,ЗХУ-ын харьяа БНУ болж олон жил оршсон, Найрсаг хэвийн харилцаа тогтоож,хамтран ажиллах гэрээ байгуулж ,оросууд Украины тусгаар тогтнолыг 2000-аад оны үед зөвшөөрсөн,Гэтэл баруун үүнийг хортойгоор ашиглан,Украины төрд нацистүүдийг хууль бус аргаар гарган,ОХУ-ын эсрэг гар хөлөө болгов, Орос орныг устгахаар санаархаж байна, Оросууд эх орноо хамгаалж тэмцэж байна, Баруунаас ирэх аюул арилахаас нааш энэ тэмцэл зогсохгүй биз, Украинд нацист засаглал байхыг оросууд хэзээ ч зөвшөөрөхгүй биз, Иймээс ч Украиныг ,төвийг сахисан, энхийн эрмэлзэгч,зэвсэглэлийн хязгаартай,нацист бус орон болгохын төлөө тэмцэж байна

Уншсан зүйлээ ойлгодоггүй юм уу? [66.181.160.5] 2025-04-17 10:47:54

Хэн ч тэр 3-ыг дайн өдөөснийг ҮГҮЙСГЭЭГҮЙ байна. Чи бичсэн зүйлийг уншаад ОЙЛГОДОГГҮЙ юм уу, мангар аа? Монгол энэ байдалд ямаршүү ДОРОЙ байдалд байгаа, 2 хөршөөс ямар ХАМААРАЛТАЙ байгааг л бичсэн. Энэ хамаарлыг чи арилгаж өөрчилж чадах юм уу?

Зочин [202.9.46.132] 2025-04-17 06:18:28

Дайныг өдөөгч нь Байден Зеленский хоёр дайныг эхлүүлэгч Путин мангараа. Энэ гурав дайнд буруутай гэж үнэн хэлсэн байна тэнэгээ

Муугаа мэдээд солиорохгүй байх нь өлзийтэй [66.181.191.40] 2025-04-16 23:47:26

Хятад Монголд цэрэг оруулахгүй. Учир нь энэ бол Хятадын Ардын Чөлөөлөх Армийн үзэл баримтлалд нийцэхгүй. Хятадууд манайд зүгээр л гурил будаа, хүнсний ногоо, аж үйлдвэрийн бараа, баоилгын материал, тоног төхөөрөмжөө өгөхөө больчиход л монголчууд мухай царайлаад жижгэрээд явчихна ш дээ.

Байдал нэг иймэрхүү хэцүү л байнадоо. [66.181.191.40] 2025-04-16 23:38:35

Оросыг нэг сүрхий өмөөрөөгүй. Зүгээр л “реал политикс” буюу “бодит улс төрийн” хүрээнд бодож сэтгэж байгаа юм. Монгол бол зөвхөн 2-хон хөрштэй, энэ 2-оос Монголын тусгаар тогтнол хамааралтай. Өөр хэнээс ч хамааралгүй. Украйн бол Европт хол байгаа улс, олон хөрштэй. Харин Монгол бол уртаашаа 2-хон хөрштэй, Азийн хойд мухарт байгаа улс, хөгжил буурай, нөөц баялаг хязгаартай, хүн ам нь 3-хан сая гаруй, бараг армигүй, том дэд бүтцээ өөрийн хүч хөрөнгөөр авч явах чадалгүй. Тэгээд л том том дугараад хэрэггүй. Монголын Ерөнхийлөгч Ялалтын 80 жилийн ойн парадад удахгүй оролцно. Тэгээд ОУ-ын Эрүүгийн шүүхийн гишүүнчлэлийг удахгүй хязгаарлуулах байх, хөөгдөж ч магадгүй.

зочин [202.9.41.81] 2025-04-16 19:28:50

үнэн.

zochin [202.55.188.103] 2025-04-16 14:10:00

huts. Zonog naimaanii tembujchin. Ene dainiig delhiin nomer 1 terrorisst Amerik ehluulj..alia salbadai natsist Nogoonoo ulsaa suiruuln.Augaa Oros hun torolhtoniig Baruunii Natsizmaas hamgaalsan yum aa. Tramf ogor nohoi oilgoj av.

чи оросын золиос [145.53.68.69] 2025-04-16 18:31:05

Чи яадаг гөлөг вэ чи. Оросын талд буриад тува цэргийн хамт фронтод махан золиос болж үх чи. Наад оросуудынхаа бөгсийг үнсээд.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000