“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно

Д.Тулга / Эдийн засаг

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкнаас “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэн худалдаа нь байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах,тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээхэд чиглэсэн төдийгүй салбарын мэргэжилтнүүд тулгамдаж буй асуудлуудаараа бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэн, илтгэл тавьж, олон нийтийн асуултад нээлттэй хариулан зөвлөгөө өгдгөөрөө онцлогтой.

Өнгөрсөн онд тус үзэсгэлэн худалдааны үеэр “Аминыорон сууцны шинэ технологийн шийдэл, өртөг бууруулахболомж, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмжнэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж үр дүнд харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд зогсохгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, барилгачдыг ажлын байраар хангах боломжийг бүрдүүлсэн байна. Тэгвэл энэ удаа салбарын экспертүүд, бодлого тодорхойлогчид “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-НОГООН БАРИЛГА” сэдвийн хүрээнд дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлж, одоо, ирээдүйд хэрэгжих ногоон төсөлхөтөлбөрүүд ирээдүйн чиг хандлага болоод салбарын хөгжилд ямар боломж, шийдлүүд байгаа талаар хэлэлцэхаж.

Мөн энэ удаа төр болон хувийн хэвшлийнбайгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцохболсон нь тус арга хэмжээ цар хүрээгээ тэлж, дотоододзохион байгуулагдаж буй Тогтвортой хөгжилд чиглэсэнхамгийн том үзэсгэлэн худалдаа болж байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр харилцагчид байгальдээлтэй, сүүлийн үеийн, дэвшилтэт технологиудтайтанилцан, ногоон зээлүүдийг газар дээр нь судлуулан дараахбүтээгдэхүүнүүдийг авах боломж бүрдэх юм. Үүнд:

• Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж;

• Эко бохирын систем, дулаалгын материал;

• Эко тээврийн хэрэгсэл;

• Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц;

• Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа;

Хэзээ: 2025 оны 04-р сарын 17-23-ныг дуустал өдөр бүр11:00-20:00 цагт

Хаана: МҮЭСТО

Эрхэм харилцагч таныг “Тогтвортой хөгжил-Ногоонирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчиндээлтэй сонголт хийхийг уриалж байна.

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.227] 2025-04-17 22:01:40

Төрийн банк улсын банк учраас Төрийн банкны ажилтнууд үйлчлүүлэгчдээс хахууль авах гээд байдаг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000