Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Aдмин / Нүүр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа.

2025 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллаж байна.

Жилд нэг удаа болдог Үндэсний их баяр наадам бол монголчуудын үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын илэрхийлэл төдийгүй наадмын нээлт нь үндэсний онцлог, түүх, соёл, өв уламжлалаа жуулчдад сурталчлан таниулах хамгийн том энтертайнмент арга хэмжээ билээ.

Энэ удаагийн наадмын зохиол, тайзны зохион байгуулалт, ерөнхий зураглал, бүтээн байгуулалтын төлөвлөлт хийгдэж эхэлсэн бөгөөд наадмын нээлтийг 360 градус буюу стадионд байгаа бүх үзэгчдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөж, жуулчдад зориулсан оройны нэмэлт хөтөлбөр, энтертайнмент арга хэмжээ зохион байгуулна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Наадам жуулчид ба наадамчин олноос мөнгө салгах баяр мөн үү? [66.181.182.61] 2025-04-20 19:05:20

Монголын Ерөнхийлөгч Ялалтын 80 жилийн ойд Москвад очиж оролцно гээд л байгаа. Ялалтын баяр Орост ямар эрх зүйн статустай баяр бил ээ? Түүнийг жуулчдаас мөнгө олох гэж хийдэг үү? Монголын наадам бол эрх зүйн статусаар бол Оросын Ялалтын баяртай адил уу, өөр үү? Наадмаас ДЭЭГҮҮР Монголын төрийн өөр баяр манайд байдаг бил үү?

Энэ арга хэмжээг хэнд, юүнд зориулсан бэ? [66.181.182.61] 2025-04-20 18:58:27

Ер нь наадам чинь улсын албаны арга хэмжээ юү, Монголын наадамчин олонд зориулсан уламжлалт арга хэмжээ юү, эсхүл гадаадын жуулчдад зориулсан мөнгө олох шоу юм уу? Үүнд нийцүүлж л наадмыг найруулна ш дээ.

zochin [59.153.112.74] 2025-04-18 18:36:33

Наранбаатараа, олигтойхон юм хийгээрээ! Улиг домог болсон, уйтгартай юм хийчихвээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000