Чухал ашигт малтмалын эрэлт 2040 онд гурав дахин нэмэгдэнэ

Aдмин / Технологи

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд цэвэр эрчим хүчний технологийн хэрэгцээ өсөж байгаа тул чухал ашигт малтмалуудын эрэлт 2040 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ Дэлхийн чухал ашигт малтмалын төлөв байдлын тайланд бичжээ.

Геополитикийн өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь чухал ашигт малтмалын нөөцийг ногоон эрчим хүчний салбарт байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж буй талуудын хувьд эдийн засгийн төдийгүй стратегийн тэргүүлэх чиглэл болоход нөлөөлсөн байна.

Дэлхий даяар 4000 гаруй ашигт малтмал олдсон байдгаас лити, никель, кобальт, бал чулуу, зэс, газрын ховор элементүүд зэрэг нь цэвэр эрчим хүчний салбарт амин чухал ач холбогдолтой юм. Эдгээр нь бүгд ногоон шилжилтэд гол үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд голчлон цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэг хураагуур, сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний хуримтлуурт ашиглагддаг.

Иймд чухал ашигт малтмалын урт хугацааны нийлүүлэлт нь эрчим хүчний системийн аюулгүй байдлыг хангах гол түлхүүр юм. ОУЭХА-ийн тайланд дурдсанаар, 2040 он гэхэд газрын ховор элемент зэрэг чухал ач холбогдолтой ашигт малтмалын хэрэгцээ жилд 35 сая орчим тоннд хүрэх тооцоо гарчээ.

Түүнчлэн чухал ашигт малтмалын хөрөнгө оруулалт 2023 онд 45 тэрбум ам.доллар байсан бол 2040 он гэхэд 800 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Зэс нь хөрөнгө оруулалтын хувьд хамгийн чухал ач холбогдолтой ашигт малтмалын нэг бөгөөд 2040 он гэхэд 490 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах төлөвтэй байгаа бол удаад нь никель /160 тэрбум ам.доллар/, лити /80 тэрбум ам.доллар/ орж байна.

Дэлхий нийтээрээ цэвэр эрчим хүч рүү шилжиж байгаа нь чухал ашигт малтмалын нөөцийн стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлж, эрэлт нэмэгдэж байгаа нь олборлогч орнуудыг илүү ашигтай байр сууринд аваачиж, импортлогч орнуудыг дотоодын үйлдвэрлэл, боловсруулах хүчин чадлаа хөгжүүлэхэд түлхэц болж байна. Улс орнууд нүүрсхүчлийн давхар ислийн ялгарал, шингээлтийн зөрүүг 0 болгохын тулд цэвэр эрчим хүчний төслүүдэд улам ихээр анхаарлаа хандуулж байна.

Тайланд дурдсанаар, 2023 онд дэлхий даяар 28.1 сая тонн түүхий эд олборлож, 32.6 сая тонн хүдэр боловсруулсан байна. 2040 он гэхэд дэлхий даяар ашигт малтмалыг боловсруулах хүчин чадал 32 хувиар нэмэгдэж, 43.7 сая тоннд хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: ANADOLU
Э.ХУЛАН


Сэтгэгдэл

Temuul [66.181.180.224] 2025-04-18 20:40:52

Ireedui hoich uedee barih hamgiin tom beleg bol gazriin hovriin tom ord ilruuleh yum. Neg bus nejgeediig

Зочин [86.85.55.114] 2025-04-18 17:07:32

Манайд байгаа бөгөөд олборлоход хамгийн хоргүй хамгийн амар элементүүд дээ уг нь. Одоо бүр үнэ цэнэтэй болчиж


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000