Засгийн газар 10 тэрбумын дотоод бонд арилжаалж, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэв

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр явагдаж, Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжаалжээ.
Зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай бондын жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалсан байна
Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор 2025 оны 2 дугаар улиралд хоёр долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах аж.
Засгийн газар нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалахаар төлөвлөжээ.
Өчигдөр буюу 2025.04.17-ны өдөр Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа доорх товч тэмдэглэгээтэйгээр эхэлжээ.
Үнэт цаасны төрөл |
Хугацаа |
ISIN код |
Товч тэмдэглэгээ |
Хямдруулалттай |
26 долоо хоног |
MNZGKHB13034 |
ZGEB-BL-15/10/25-A0350-0 |
Купонтой |
2 жил |
MN0ZGEB13042 |
ZGEB-BD-16/04/27-A0352-10.477 |
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.227] 2025-04-18 16:11:57
Млнголчууд аа, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!
Зочин [66.181.161.243] 2025-04-18 10:26:58
Хүү нь инфляцитайгаа тэнцэж байна. Тэгэхээр энэ хувьцааг хувийн компани аваагүй ТӨХК авсан гэсэн үг