Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Киргиз улсаас баривчиллаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад шилжүүлэн авах тусгай ажиллагааг Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь 2023 онд эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд Интерполын шугамаар зохион байгуулсан тусгай ажиллагааны үр дүнд түүнийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Киргиз Улсын нутаг дэвсгэрт баривчлуулсан.
Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг Цагдаагийн Ерөнхий Газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яам, Киргиз, Казахстан Улсын Интерполтой хамтран зохион байгууллаа.
Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл
хаха [103.9.89.103] 2025-04-24 18:35:05
сдаакууд акулуудаа барихгүй байж жараахайны хойноос хамаг хүчээ дайчлах юм... албаар тиймааааа сдаакуууд
Зочин [188.162.254.97] 2025-04-21 10:28:04
зангиатай худалч хулгайч баривчилж сурах хэрэгтэй байна !!!
Dash [66.181.181.134] 2025-04-21 08:27:50
Tomoos n bari
Зочин [203.91.115.46] 2025-04-20 22:16:29
Хүүхэд хүчиндсэн.
Зочин [202.9.41.73] 2025-04-23 09:10:08
Боов нь ТАСТ
Зочин [139.5.216.148] 2025-04-20 20:41:39
Томчуудаа авчирч чаддаггүй юм болов уу?.
Сүртэй юм. [66.181.182.61] 2025-04-20 19:29:40
Ямар хэрэг хийчихсэн хүн юм бол оо? Хариугүй хэрэг хийсэн байхдаа.
Бүх юм харьцангүй. [66.181.160.49] 2025-04-21 12:26:47
Хүн алах, терроризм хийх, олон тэрбүм төгрөг хулгайлах, хүн наймаалах гээд үй олон ХҮНД, ОНЦ ХҮНД гэмт хэрэг байдаг. Үүний хажууд хүчингийн хэргийн хохирол юү бил ээ?
Зочин [86.85.55.114] 2025-04-21 05:51:14
Хүүхэд хүчиндсэн хүн гэж хэлээд байна. Чамд л хариугүй санагдах байх даа
Зочин [59.153.114.60] 2025-04-20 16:45:23
Өрөвдмөөр юм
Зочин [86.85.55.114] 2025-04-21 05:50:46
юуг нь өрөвддөг юм? Хүүхэд хүчиндсэн хүн чамд сайхан байна уу
Зочин [66.181.161.82] 2025-04-20 14:29:05
Том дарга нараа барихгүй жархайнуудтай хөөцөлдөөд л явах юм даа хөөрхий
Зочин [86.85.55.114] 2025-04-21 05:50:19
Хүүхэд хүчиндсэн хүн шүү
Зочин [66.181.176.212] 2025-04-20 20:32:21
Хар н тийм ээ, тэрийгээ мх сүртэй зарлаж энэ тэр. Инээдэмтэй
Зочин [122.201.31.75] 2025-04-20 20:03:29
Чиний эби сахал зжргийг чинь трамп салтаандаа хавчуулчихаад өгөхгүй байна