Дэлхийн уран гулгалтын од Никита Кацалапов, Виктория Синицина нар Монголд ирж, үзүүлбэрээ толилуулна

Aдмин / Энтертайнмент

Олимпын наадмын багийн төрлийн хүрэл медаль, дэлхийн аварга, европын аварга Никита Кацалапов, Виктория Синицина нар Монгол ирж, энэ сарын 24, 25-ны өдрүүдэд үзүүлбэрээ сонирхуулах юм байна.

2014 оноос эхлэн хамт гулгасан тэд өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 2-нд гэрлэжээ. 2015 оноос үерхэж эхэлсэн ч хайр сэтгэлийн харилцаагаа нууж байсан тэд 2022 оны тавдугаар сард сүй тавьсан байна.

Өмнө нь Елена Ильиныхтэй хамт гулгаж, багийн төрөлд мөн л Олимпын аварга болж байсан Никита Кацалапов хайртай бүсгүйдээ өвдөг сөгдөн сүйн бөгж барьсныхаа дараа цахим хуудастаа “Тэр надад зөвшөөрлөө!

Би үүнийг удаан мөрөөдсөн... Бөгжөө эртнээс бэлдээд биедээ авч явангаа энэ мөчийг хүлээж байсан юм. Би ухаангүй аз жаргалтай байна! Бид ухаангүй жаргалтай байна” гэж бичиж байжээ.

Виктория Синицина 29 настай, Никита Кацалапов 33 настай бөгөөд тэдний үзүүлбэр бүр хайр дурлал, хүсэл тэмүүллийг мэдрүүлж, гайхалтай байж чаддаг.

Тасалбарыг https://ticket.mn/event/2474 хаягаар захиалан авах боломжтой юм.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Sanction [172.225.43.157] 2025-04-21 22:22:46

ZSail muusain orosuud


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000