Л.Цог: Энэ УИХ чадваргүй, боловсроогүй, ёс зүйгүй хүмүүсээр дүүрчихсэн байна

УИХ-ын дэд дарга асан Л.Цогтой ярилцлаа.
-Та сайхан хаваржиж байна уу? Улс төрөөс нэлээд хол байгаа бололтой. Одоо юу эрхэлж байна вэ?
-Сайхан сайхан. Улс төрөөс насны эрхээр холдож байна даа (инээв.сурв). Одоо 73-тай.
-Олон жилийн өмнө тантай хөөрөлдсөн, өнөөдөр Төрийн ордонд ярилцах байжээ. Улс төр, улс орны өнөөдрийн амьдралын талаар санал, бодлоо хуваалцахгүй юу?
-Ер нь нийгмийн амьдралын янз бүрийн хүрээг хамарсан ярих юм зөндөө болчихлоо л доо. Бид ухаан нь Монголд байнгын ажиллагаатай парламентын суурийг тавьсан. 1990 оны ардчилсан сонгуулиар сонгогдон. Хуучин тогтолцоог нураачихаад, ямар шинэ тогтолцоо бий болгочихов гэж үнэхээр их санаа зовж явсан хүний нэг ээ, би.
-Яагаад санаа зовдог талаараа ярихгүй юу?
-Монгол Улсын дөрөв дэх буюу ардчилсан нэртэй Үндсэн хууль боловсруулан баталсан. Амьдралд хэрэгжээд, 30-аад жил болж байна. Ерөнхий утгаараа нэгд, тогтолцооны гажуудал ч бий боллоо. Хоёрдугаарт, 30 гаруй жилийн өмнөх бидний үйл явдлыг үзвэл социалист нийгмийг тогтолцоогоор нь бараг нураагаад, өөр шинэ нийгэм байгуулсан. Тэрнийгээ хамгийн хураангуйгаар ардчилсан, зах зээлийн нийгэм гэж хоёр баганатай юм шиг ярьж, ойлгож ирсэн.
Бид дэлхийн 44 орны Үндсэн хуулийг жишиж хараад, дээр дооргүй “хүн төрөлхтний зүй ёсны жамаас хазайгаад, 70 гаруй жил болсон” гэсэн ойлголттой болоод, ийм алхам хийсэн. Одоо бид энэ түүхэн зурвасыг гадны гэлтгүй өөрийнхөө туршлага дээр мэднэ, тийм ээ. Юу гээч юм болчихов гэж эргэцүүлэх, санаа зовох зүйл олон болсныг хэлье гэж бодож байна.
Яагаад вэ гэвэл, бид зүйрлэх эрхтэй. Би 1977 онд тэр үеийн ЗХУ-д хуулийн сургууль төгсөж ирснээсээ хойш төрд ажиллаж байсан. Тэгэхээр хоёр нийгмийн гэх үү, хоёр тогтолцоог зүйрлэн харах, эргэцүүлэн бодох үүднээс ярьж байгаа хэрэг шүү дээ.
-Өнөөдөр байдал хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?
-Яг өнөөдөр хүний эрх утгаараа хэрэгжээд, зах зээлийн үед жаргах асуудал байхгүй болж хувирч байна. Үнэн хэрэг дээрээ бид капиталист нийгэм байгуулж байна. Бид хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан, хүнлэг нийгэм байгууллаа гэж бодож байсан.
Нийгмийн амьдрал, улс төр, эдийн засаг, оюун санааны хүрээг аваад үзвэл, суурь нь нэлээд ганхаж гажсанаас болж өнөөдөр ард түмэн бухимдаад, баян хоосны ялгаа гарчихсан байна. Шүүмжлэлтэй, хатуухан хэлэхэд, хорвоо дээр байдаг зүйлийг дуурайгаад л ийм болчихлоо доо гэж бодож сууна даа.
Өнөөдөр дэлхийг дахин хуваарилж, дэлхийн бүх харилцааг орвонгоор нь өөрчилж буй Америкийн бодлого ерөнхий агуулгаараа биднийг дахин ухаарах алхамд хүргэж байна.
-Хамгийн их санааг тань чилээж байгаа, харамсалтай санагдаж буй ямар асуудал байна вэ?
-Одоогоос гурван жилийн өмнө санаж байна. Төрийн ордонд болсон нэг хурал дээр би хэлж байсан юм. Хураангуй утгаар хэлвэл, “Эрх мэдэл, мөнгөнд дулдуйдсан залилангийн нийгэм болчихлоо шүү дээ”, “МАН, АН гэдэг хоёр улс төрийн нам хамтарч, дангаараа өнгөрөөсөн 30 жил байлаа” гэж хэлж байсан.
Бодоод байхад, нийгэмд болж байгаа харш, сөрөг үзэгдлүүд рүү аваачиж тулгаж байна. Би яг л ийм хөдлөхгүй бодолтой болж байна. Баян, хоосны ялгаа гарчихсан энэ нөхцөлд энгийн жирийн хүмүүс яах вэ гэдэг бодолд хөтлөгдөж байна. Би ч гэсэн өөрөө худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй учраас тэтгэврийн мөнгөөрөө амьдарч байгаа хүний нэг болж хувирсан. Эргэцүүлэн бодох юм зөндөө байна.
Би өөрийн амиа бодсондоо бус, нийгмээ бодсондоо, нийгмийн элдэв дарамт, тухайлбал татварын дарамтад өртөж буй, тэтгэврийн мөнгө нь хүрэхгүй байгаа ахмадуудын талаар яримаар байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн турш инфляцын түвшин гэж ярилаа. Энэ хямрал байнга байдаг тийм нийгэмд тулчихсан байхгүй юу. Тэгэхээр энийгээ ухаарч, төрийн бодлого явахгүй байгаа нь харамсалтай.
Сонгууль болохоор л баллаад” өгөх юм ярьдаг. Яг үнэн хэрэг дээрээ 30 жилд юу гээч юм болов оо гээд том утгаар нь үзвэл Үндсэн хуулиа өөрсдийнхөө дур зоргоор баахан тонгочуулсан. Хоёр, гурван удаа өөрчлөлт оруулсан. Энэ нь тогтолцооны гажгийг бий болгосон. Энийг ухаарахгүй байна.
-УИХ 126 гишүүнтэй боллоо. Тоо ихсээд, чанаржих төлөв ажиглагдаж байна уу?
-УИХ хоёр жилийн өмнө Монголын парламент 76 гишүүнтэй байсныг 126 болгосон. Тэрийгээ ухаан нь Монголын нийгмийн амьдрал, эдийн засаг тэллээ, одоо цөөхөн гишүүнтэй болохгүй юм шиг байна гээд, ард түмнээс гишүүдийн тоог нэмэх үү, үгүй юу гээд санал асуулга асуусан.
Санал өгсөн хүмүүсийн олонх болохгүй, хэрэггүй гэж хэлсэн. Энэ бол маш зөв, эрүүл бодол байсан. Гэтэл хажуугаар нь нэг заалт оруулаад, Монголын парламентыг боловсронгуй болгох хэрэгтэй юү, үгүй юү гэдэг санал руу гулгуулаад. Парламентыг боловсронгуй болгохгүй бол болохгүй нь ээ гэсэн юм хийсэн. Өөрөөр хэлбэл, парламентын чанарыг сайжруулахын тулд хүний тоог нэмэх ёстой гэж гуйвуулчихсан.
За яах вэ, хүний тоо нэмэгддэг юм байж. Гэтэл ямар хүнийг Монгол Улсын төрийн эрх мэдэлд хүргэж байна вэ гээд харахаар тэр шалгуурыг давахгүй хүн олон байна. Энийг би хэлж байгаа юм биш. Энэ их хурлын байж байгаа царай, асуудлаа хэлэлцэж байгаа царай ард түмэнд бэлхэнээ харуулж байна. Юун төрийн эрх мэдэлд байх битгий хэл, доод шатны хурлуудын түвшинд ажиллах чадваргүй, боловсроогүй, ёс зүйгүй хүмүүсээр энэ УИХ дүүрчихсэн байгаа нь харагдаж байна.
-Тогтолцооны гажуудлын гол шалтгаан юунд байна вэ?
-Холимог тогтолцоо хийж байна гээд бантанг нь хутгаж байгаа байхгүй юу. Намын нэр дор, нийгэмд танигдаагүй, ямар ч шалгуургүй, эрх мэдэлд мөнгөөр хүрдэг ийм баахан хүмүүс орчихоор өөр яах юм бэ. Ингэж харж байгаа хүн байхгүй, харин ч сайхан тогтолцоо боллоо, олон намын төлөөлөл орж байна. Эмэгтэйчүүдийн квот нэмэгдсэнээрээ сайхан болж байна гэж ярьж байна. Би энэний эсрэг байгаа юм.
Яагаад вэ гэвэл, би тэр санал асуулгад орохдоо “Хүнийхээ тоонд ерөөсөө биш ээ. Энэ 76 хүнээ харин чанаржуулвал Монголын төрийн шийдвэр гаргах үйл явцын чансаа амьдралд нийцэх юм аа” гэж дуугарч байсан хүний нэг. Энийг засаагүй нөхцөлд Монгол урагшаа явна гэсэн нөхцөл байхгүй.
Гарч байгаа шийдвэр нь өөрөө хууль хэлбэртэй гардаг. Тэр нь Монголын амьдралд нийцээгүй, шударга биш, Үндсэн хуулиа зөрчиж гараад байхад түүнийг биелүүлэх, мэдээлэх үйл явц өнгөтэй өөдтэй байхгүй шүү дээ. Энэ бүхэн ард түмнийг бухимдуулж байна гэж хэлмээр байна.
-Хариуцлагын механизм хамгийн сүүлийн арга хэмжээ гэдэг. Монголчууд бид хариуцлага гэдэг зүйлийг эргэж хармаар санагддаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Тийм ээ. Энэ нийгэмд хариуцлагын тогтолцоо байхгүй болж байна. Байгаа хуулиа мөрдөхгүй, хүсэлгүй, баахан идсэн уусан хүмүүсийн хэрүүл маргаантай. Бие биенийхээ мууг үзээд байгаа ч юм уу. Хуучин хууль хамгаалах байгууллага гэж нэрлэдэг байсан шүүх, прокурор, цагдаа, тагнуулд өөрсдийнхөө хүнийг тавиад, ангийн ялгаа гэдэг шиг намын ялгаа гаргаж, бие биенээ хардаг ийм марзан юм руу орчихлоо шүү дээ.
Хуучин 1990 оноос өмнөх тогтолцоо Монголын төрийн шийдвэрийг эцсийн утгаар нь явж явж Улс төрийн товчооны есөн гишүүний шүүлтүүрээр гаргадаг байсан. АИХ гэж байсан, жилдээ хоёр удаа хуралддаг. Тэрүүгээр асуудлуудаа батлуулна, санаа оноог нь авна. Тэгэхээр хүнийхээ тоонд ерөөсөө биш байхгүй юу.
126 гишүүнтэй боллоо, түүнийг дагаад туслах, зөвлөх гээд явна, төсөв ямар их тэлж байна вэ. Тэгээд сүүлд нь тэтгэврийн мөнгө нэмэх боломжгүй боллоо, ийм боллоо гэж ярьж байгаа нь шударга ёсны асуудал мөн юм уу.
-Төсвийн орлогын дийлэнхийг нүүрсний экспортоос бүрдүүлж буй. Монгол Улс урд хөршөөсөө нэлээд хараат байдалтай болчихсон. Энэ мэтчилэн эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй байгаа нь төрийн бодлого, шийдвэртэй холбоотой юу?
-Эдийн засгийн асуудал их савлагаалж байна. Энэ нь мөн л тогтолцооны мөн чанартай холбоотой. Таваар мөнгөний харьцаа гэж юм байдаг. Мөнгө ихэдвэл таваар хомсдож байдаг. Таваар нь ихэсчихвэл мөнгө нь байхгүй болж, хямрал үүсдэг. Нэг төгрөгөөс олох ашиг нь нэмэгдэж байж эдийн засаг тэлдэг зүй тогтолтой гэдэгтэй хэн ч маргадаггүй байх.
Гэтэл Монголбанкны бодлого, Засгийн газрын бодлого бүхэн чинь болохгүй байна шүү дээ. Мөнхийн инфляц гэдэг юмтай, тэдэн оронтой гээд л яриад байдаг. Яг эцсийн утгаараа амьдрал дээр яаж буухыг харах ёстой. Тэрнийг бодитойгоор ярьж байгаа хүн байхгүй байна. Энэ чинь явж явж ядарсан улсынхаа нуруун дээр л очиж байна.
-Монголд бизнес эрхлэх хэцүү, дарамт их. Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд 5-6, томоохон аж ахуйн нэгжийн хувьд 12.8 хувийн татварын ачаалалтай байдаг гэсэн судалгаа гарсан байсан?
-Хувийн секторуудаа дэмж л гээд сүүлийн 30 гаруй жил ярилаа. Яаж ийм өндөр хүүтэй байж дэмжиж байна гэж ярьж байгаа юм бэ. Би ганцхан юм л хэлье. Тэр татвар матвараа ч больё. Зээл гэдэг хувийн хэвшил үйл ажиллагаа явуулахад хүний цустай адилхан хамгийн чухал зүйл болж хувирч байна. Гэтэл одоо зээлийн хүүг харцгаа. Банкны том том луйвруудыг харцгаа.
-Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж, санд хуримтлагдсан баялгийн хувиас иргэд бодит өгөөж хүртэх боломжтой болсон. Зөв, шударга хуваарилалт явагдаж байна гэж та боддог уу?
-Бидний өвөг дээдэс монгол үндэстэнд заяасан байгалийнхаа баялгийг хадгалж, зөв бодлоготой явуулж ирсний хүчээр л бид баялагтай үлдсэн. Үүнийг сүүлийн 30 жил ховх сорж байна шүү дээ. Үндсэн хуульд байгальд хэн ч бүтээгээгүй энэ бүх баялгийг ард түмэн нийтээрээ хүртэнэ гэж бий. Ийм бодлого явуулж хүртэх ёстой байтал цөөхөн эрх мэдэлтэй хүмүүс гартаа хийчихсэн.
Одоо хулгай хийсэн, дээрэмдсэн том баялгууд, лицензүүд байна. Эзэд нь дандаа эрх мэдэлд хүрсэн хүмүүс. Бүгдээрээ л өмч хөрөнгөгүй, нэг гараанаас эхэлсэн. Гэтэл яаж ийж байгаад мөнгөтэй болчихсон нь дарга болж хувираад, дарга байсан улсууд нь ямар ч юм хийлгүй, хахууль аваад баяждаг ийм л байдалтай байна. Ард түмнийхээ баялгийг хүртээх аргаа хүртэл олохгүй байна. Заавал ухаж байж хэдэн төгрөг гаргаж өгч байх юм шиг болж хувираад.
-Төр засгаас ард түмэн илүү их ашиг хүртэх бодлого шийдвэр гаргасан удаа бий юу?
-1992 оны Үндсэн хуулийн дараа батлагдсан 1994 оны Ашигт малтмалын тухай хууль үнэхээр чамбай сайн хууль гарсан. Энэ хуулинд энэ том баялгийг яаж ашиглах тухай их нарийн бодлого хийсэн байсан. Ард түмэн илүүг хүртэж болохоор бодлогын том сурвалж Гэтэл үүнийг гадны хөрөнгө оруулалт татна гэж хэлээд, дуртай хүн нь ухдаг болсон.
Ямар ч мэргэжлийн бус хүн ухдаг, лицензийг тоо хязгааргүй авдаг болсон. Хамгийн гол нь, хайгуул хийх, ашиглалтын А, Х хоёр лиценз бий. Энэ нь үйл ажиллагаа явуулах эрхийн бичиг байхгүй юу. Гэтэл тэр ордыг эзэмших эрхийн бичиг шиг хувьдаа авчихаж байна. Ингэж гуйвж дайваад, дараачийн гарсан, Үндсэн хууль зөрчсөн хуулиудтай зоочихоод, тэрийгээ бариад сууж байна шүү дээ.
Энэ бүхнийг засахгүй бол Монгол баялаг ард түмэндээ, тэр тусмаа амьдрал тарчиг байгаа хүмүүс зөв хүртээнэ гэж байхгүй. Ордын ашгаас тараана гэдгийг зөв арга биш гэж бдож байна. Монголын эдийн засаг хөл дээрээ босож, огцом өсч, эрчимжээд, үйлдвэрлэл явагдаж, баялаг бүтээж байж үр шимээр нь явах ёстой.
Гэтэл одоогийн байгаа улсууд нь хуваагаад, идэж уугаад, аль ч үгүй дуусдаг байж болохгүй. Хоёрдугаарт, энэ баялаг өөрөө зөвхөн өнөөдрийн бидний баялаг биш. Хойч үедээ бид ямар хөгжил, ямар хот тосгон, ямар үйлдвэрлэл үлдээх юм бэ гэж бодох ёстой. Тэгээд тулга тойрсон юм яриад, 10, 20 саяар нь идсэнээ гайхаад л.
Идсэн уусан нь их, гэмт хэргийн шинжтэй баахан үйлдэлтэй том дээрэмчид гарч яваад, алга болчихдог. Сингапурт, Америкт байна гээд. Энэ чинь нийтийг хамарсан гамшиг болж хувирч байна. Ийм нөхцөлд сайхан болж байна, болж байна гэж ярих юм байна уу. Би бол тэгж бодохгүй байна. Сэтгэл хүрэхгүй, хэл ч эвдлэхгүй байна.
-Монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх алхам тутамд зөрчигдөж байна. Гэхдээ хүний эрх нэр барьж, утгыг нь гажуудуулдаг үзэгдэл бас байсаар байна. Таны эрх энэ нийгэмд хангагдаж байна уу?
-Хүний эрх гээд их л том юм яриад байдаг. Хүний эрхийг дээдлээд, ардчилсан орон болоод байгаа юм биш үү гэж ярьж байна. Би бол энэнтэй санал нийлэхгүй байна. Хүний эрх ярих нь зөв. Гэхдээ хүний эрхийн баталгаагүй, хоосон чалчдаг л болоод байна. Энд тэнд очоод галзуу солиотой нь мэдэгдэхгүй юм ярьж байгаагаа хүний эрх гэж дөвчигнөөд л. Ингэж болохгүй шүү дээ.
Хөндлөнгөөс харахад инээдтэй, хөгийн байгаа байхгүй юу. Том утгаар нь яривал Монголоос шалтгаалж байгаа дэлхийн болоод бүс нутгийн бодлого байгаа юм уу. Тэгэхээр бид энэ бүхнийг ухаарахгүй бол орвонгоороо эргэнэ. Дахин хуваарилагдаж буй энэ том юманд Монголын байр суурь ямар байх юм бэ.
Мөнхийн хоёр хөрштэйгөө хэл амаа олохгүй, дургүйгээ хүрэхээр хараачихаад, үгүй бол нэгнийх нь өвөр түрийнд орчихоод явна гэвэл Монгол бүтэхгүй шүү дээ. Энэ нөхцөлд эдийн засгийн тусгаар тогтнол, төрийн тусгаар тогтнол гэж ярих ямар ч боломжгүй. Алсыг харж чаддаг, жинхэнэ төрийн зүтгэлтэн хараад учрыг нь олж чадахгүй байна.
-Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудын талаар та ямар бодолтой явна вэ? Бид юуг анхаарах ёстой вэ?
-Монголын оюун санааны тусгаар тогтнол юу болж байна вэ. 1990 онд биднийг хууль баталж байхад төрөөгүй байсан хүүхдүүд одоо 30 гараад явж байна. Хууч үеийнхээ үүх түүхийг нулимаад, авах юмыг нь авалгүй газар булчихаад хаашаа харах юм бэ.
Гадныхныг дуурайгаад, тоть шиг л явж байна. Тэр хуулж авч байгаа юм нь юу байна вэ гэдгийг мэдэж байгаа амьтан байна уу. Энэ бүхнээс харахад, Монголд оюун санааны хүрээнд маш том хямрал явагдаж байна. Бидний уламжлалт үнэ цэнтэй зүйлс хаана байна вэ.
Гадны, хүн төрөлхтөний эсрэг явж байгаа том том үзэгдлүүдийг, хүнийг хүн биш болгож байгаа, хүнийг технологи ашиглан био робот болгож байгаа энэ юмнуудыг л бид хуулаад байна. Түүнээс биш энэ чинь жинхэнэ ардчилсан, хүний эрх чөлөө мөн үү гэдэг талаас ерөөсөө бодохгүй байна. Үр хүүхдүүдээ хар л даа. Гадны л юм хуулаад байх нь сайхан гэж бодоод байдаг. Үндсэн хуулинд үндэсний бичиг төрийн бичиг гээд заачихсан. Гэтэл гадны баахан бичгээр биччихээд. Гадны хэл, бичиг сайхан гэж ярих гээд.
Монгол хэл бас байхгүй болох тийшээ явж байна шүү. Ялангуяа техник, технологийн бүх хэл тэр чигээрээ гадаад хэл дээр орж ирж байна. Энийг юу гэж ойлгох ёстой вэ. Бид олон үеэ мэднэ. Ахмад үеэ хараадаг тийм үетэй тулж байна. Бидний мэдэх чадах хэмжээнд очиж төрийн ухаан суугаагүй хүмүүс төр лүү, эрх мэдэл рүү зүтгээд байна.
-УИХ-ын гишүүн болчихвол бүх боломж нээлттэй байна гэж ойлгоод байх шиг?
-Тийм ээ. Үнэхээр ч УИХ-д суугаад баяжиж байна л даа. Төрөөс төрсөн тэрбумтанууд болж байна. Энэ чинь ингэх ёстой юм байна, болдог юм байна гэж жирийн залуусын ой тойнд бууж байна шүү дээ. Бид түүхэн замналаасаа байнга суралцаж байх ёстой. Тэгэхээр энэ бүхэн задрахаар нийгэм үнэхээр сад тавьсантай адилхан.
1990 онд үнэхээр нэг сад тавьсан. Одоо эргээд 30 гаруй жилийн дараа гадаад нөхцөл байдалтай холбоотойгоор сад тавьж мэдэх нь. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засаг, оюун санааны тусгаар тогтнол аль ч үгүй болвол гадны хоол болох амархан шүү дээ.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Д.ЭРДЭНЭТУЯА
Сэтгэгдэл
зочин [139.5.219.32] 2025-04-25 06:59:29
Үнэн. Морь унасан толгойгүй хүмүүс
Зочин [66.181.187.172] 2025-04-24 10:43:55
эрх мэдэл, мөнгөнд дулдуйдсан залилангийн нийгмийг МАН л бүтээсэн ... өөр хэн ч биш
зочин [103.215.14.2] 2025-04-24 08:27:00
Эцгийнхээ сайхан Логийн гэдэг нэрийг Хогийн болгосон олиггүй 2 нүүртэй урвагч хулгайч
ТӨМӨР [66.181.189.110] 2025-04-24 07:51:23
ЭНЭ ИХ ХУРАЛ ТАРАХ ЁСТОЙ ШИРЭЭНИЙ ХҮҮХЭН.ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ УЛАН ДОРОО ГИШГЭГЧ АЛБАН ЁСНЫ ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭЭД ҮҮРЛЭЭГҮЙ НИЙГМИЙН ШААРГҮЙ БОЛСОН НИЙГМИЙН ХОГ ШААРУУДЫН ЦУГЛУУЛГА ТАРВАЛ ШУДАРГА .ҮХСЭНИЙХ НЬ ИХ ХУРАЛ.УРАНЫ ГЭРЭЭГ БАТАЛСАН МОНГОЛ ТҮМНИЙ ДАЙСНУУД.
Иргэн [66.181.184.87] 2025-04-23 16:38:03
Зөв хэлж Ер нь энэ их хурал тарвал яасийн, засаг ч гэж хоосоа ярьсан хүчгүй сул дорой
зочин [202.126.93.61] 2025-04-23 16:15:17
энэ хүний хэлсэн санааг ингээд зоригтойхон хэлдэг хүн даан ч ховордож дээ. ингэж хэлсэн нэгийх нь амыг барих гэдэг болсон юм уу. ийм байдлаар удаан явах боловжгүйг эрхбиш бодож байгаа байх даа.
Зочин [122.201.31.250] 2025-04-23 14:31:17
Ард түмэн сонгуульд хариуцлагтай хандаж сураагүй,хэгийг нь ч сонгохгүй явуулж болно,дахин сонгууль явуулж болно.Сонгосон хүнээ дуудаад байцааж,ажиллуулах,огцруулах бүхий л арга хэмжээг авч болно. Сонгогчид мөнгө,хахууль горьдохоо болих ёстой,эс тэгвээс энэ нийгэм цэвэршихгүй.
Зочин [103.212.162.154] 2025-04-23 08:43:35
ҮНЭН. 2 танхимтай парламёнт байгуулж, Ардын Их хурал нь зөв.
Тлм [66.181.161.49] 2025-04-23 04:55:49
Монголд багаа бүрдүүлсэн сайн удирдагч хэрэгтэй. УИХ бол хууль гаргаж өгдөг хянаж байдаг газар болохоос 126 түр зуурын үзэгдлүүд төрийн эрх барина гэж байхгүй. Яах ёстой вэ. Бүх нам хэмээгчээ татан буулгаад манлайлагч дагасан шинэ намууд байгуулах.
Иргэн [66.181.189.156] 2025-04-22 23:45:10
Хэзээ цэвэр хүмүүс байсан юм болоо??? Хэдэн оны УИХ- гишүүд соёлтой боловсролтой хүмүүс байсан юм болоо даргаа??? Арай Намбарын үед гэж хэлэв дээ!!! Ккк
Х [122.201.31.161] 2025-04-22 14:05:40
Ойлгомжтой ийм хог новшнуудын үүр болсон новшнуудыг тараах хэрэгтэй
Kk [103.57.95.147] 2025-04-22 12:24:52
Uul n ulsiin ih hural bol huuli bataldag huuliin mergejiltei hun l baimaar um eroosoo oilgohgui um bas deer n tiim humuusiig songood bga ard tumniig buur oilgodgui ee tgd daraan araas olon um yariad bdg kk
Зочин [66.181.191.193] 2025-04-22 12:22:26
Ха ха их хурал нь байтугай засгийн газар гэгч нь өлөн хулгайч луйварчидын үүр оромж болцон байхад л
Иргэн [66.181.184.191] 2025-04-22 11:20:58
Бүх ард түмнээс сонгогддог 50-60 гишүүн бүхий Ардын Их Хурал байгуулж байж Монгол улс зөв хөгжиж магадгүй үе ирлээ. Дандаа луйварчин, авилгач, хогийн хулгайчууд төрд гараад байх боллоо. Ялангуяа сүүлийн 20 жилд.
Зочин [59.153.114.67] 2025-04-22 23:08:58
Маш зөв шүү
Зочин [66.181.189.210] 2025-04-22 10:32:56
ЯНХАНЫ СҮЛЖЭЭ БИЗНЕСИЙН ТОЛГОЙЛОГЧИД ИХ ХУРАЛД СУУЖ БАЙХААР ЯАХ ВЭ
Зочин [59.153.115.89] 2025-04-22 09:01:41
Яг үнэн
Зочин [202.126.89.156] 2025-04-22 08:41:28
Ийм гишуудийг гаргаж байгаа нь намуудын царай!!! Боловсролгуй, хариуцлагагуй, ес зуйгуй намуудыг татан буулгаж, тогтолцоог сольж байж улс хегжих юун.
Зочин [103.57.94.135] 2025-04-22 00:35:08
Үнээн. 126 бүр дордсон. Лайвчин бараа зарагч, боловсролын дипломгүй сэтгүүлч нэр зүүгчид, гудамжны төлбөртэй жагсагч, намын даргын хөнжлийн охин гээд л явж өгнө. Монгол төрийг бодлогоор доройтуулж байна
Зочин [59.153.114.67] 2025-04-22 23:09:59
Бүгд гэмт хэрэгтнүүд,ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс.
Зочин [202.9.41.93] 2025-04-21 20:47:42
Эдний үеийнхэн боловсролтой хулгайчууд, луйварчид. ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙГЭЭ ЗАВХАРСАН ИХ ХУРЛЫН СЭНТИЙ БУЗАРЛАГЧИД, ЕРӨНХИЙ САЙДУУДТАЙГАА ХАМТАРСАН БҮЛЭГ ХУЛГАЙЧИД ЦӨЛМӨГЧИД БИЛ ДЭЭ, ТЭДНИЙ БАЛАГ ДЭНДҮҮ БАРАГДАШГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА, АЛХАМ ТУТАМД АВЛИГА НЬ ................СААД БОЛЖ, ХИЙХ АЖИЛ БҮХЭНД ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ХАРААЛ ҮҮСГЭЖ, ЦАГ ҮРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ХАРИН Ч ОДОО УХААЛАГ, ЭХ ОРНОО ГЭСЭН САЙХАН ЗАЛУУС МИНЬ ОЛНООРОО ГАРЧ ИРЖ БАЙНА....ЛОДОЙ МЭТ МӨНГӨНИЙ МӨЛХӨӨ ЖААЛУУД ТЭДЭНДЭЭ ГЭЭГДЭНЭ
Зочин [202.9.41.93] 2025-04-21 20:39:36
Энэ хүнийг цэвэр гэж бодохгүй л байна
Зочин [103.212.118.66] 2025-04-21 20:32:19
Социализмаас ардчиллалруу шилжих шилжилтийн энэ үед нийгмийн хог шаарууд төрд шургалсан. Хулгай, алуурчин , зальтай зайтайчууд төрд гараад , тендер, ЖДҮ, концес , газар, ашигт малтмал гээд аль болох бэлэн зарж идэх зүйл рүү хошуурсан. хамсаатнуудаа төрд татан оруулсан. Юун үйлдвэржих.!!! Хэдэн малчин, тариаланчдыг тооцохгүй юм бол. 2 хөрш хилээ хаахад монголчууд дэлгүүрийн лангуун дээр давс ногоо 2 үлдэх 1990 он хэвээрээ л байна. . Энэ нийгмийг дээрээс нь доош хүртэл хог шаарууд аас цэвэрлэх хэрэгтэй.
Зочин [66.181.179.191] 2025-04-21 20:15:07
Монгол орноо аврахын тулд олон юм хуцалгүй зөвхөн диктатур тогтоох хэрэгтэй!
Зочин [66.181.182.186] 2025-04-21 17:42:43
Яг үнэн мэргэжилгүй, боловсролгүй, ёс зүйгүй, мэдлэггүй, мэдэлгүй кнопчингоор УИХ дүүрсэн нь мангаруудын хийж байгаа ажил, Нара мэтчилэн ангалзуур, хэрүүлч хэрэг алга
Энхээ [66.181.188.65] 2025-04-21 17:38:37
Үнэн шүү бодож болгох тунгаах асуудал ярьж байнаа.Үнэхээр УИХ ын чанар чансаа нэг л сэтгэлд хүрэхгүй байгаа. Нэг л их ярьж цэцэрхдэг гишүүд. Одоо сүүлдээ бие биенээ сайн муу, идсэн уусан, хулгайч луйварчнаар нь дуудсан хүмүүс. Энэ нөхдийн цалин, зардал ч дийлдэхгүй их болсон юм шиг байгаа. Ийм ч байж болохгүй дээ. Сануулж зөвлөж хэлсэн үгийг үл тоодог, ахмад үеээ ад үзэх маягтай, ийм л нөхөд Монголыг сайн сайхан болгох үлгэр яриад зүүдлээд байна даа
Зочин [202.21.126.109] 2025-04-21 17:25:55
Наараа сайндаа суучихсан эс бөгөөс азаар суучихсан юм биш цаанаас олон олон наарааг суулгах зохиомжит жүжиг тавигдаж бгааг ойлгож бна уу засгийн газарт луйварчин хулгайч нараар дүүргэж байгаа нь ар хударгаар нь хүчийг нь дагуулж тонгороод наядаар нь цөлмөх санаа олон наядаар хусая гэвэл олон яамтай абхй хэрэгтэй
Зочин [103.212.116.30] 2025-04-21 16:42:55
Үнэн юм ярьжээ 90 онд Монголын нийгэм урьд гь баримталж байсан улс төр эдийн засгийн үзэл баримтлалаа үндсээр нь өөрёлөх шаардлагатай тулгарсан Өөрчилсөн Уламжлалаа бүрэн хаяж ард иргэдийнхээ амьдралыг орвонгоор нь доройтуулсан Өнөөдөр Америк Өрнөдөд неолиберализмаас татгалзаж байна Шалтгаан нь гэвэл баян ядуугийн зааг хэтэрч Америк зээл хөрөнгиын биржийн цаас шүтэж аж үйлдвэрүүд баыхгүй болж улсынх нь өр дийлдэхээ больж орон гэргүйчуудийн тоо сая дөхөж жилд зуунн мянган хүн хар тамхинаас болж үхэх болсон Төр нь ард түмэн руугаа хандах шаардлагатай болсон Манайх бүх юман дээр тэднийг луурайсан учраас одоо Америк дахь өөрчлөлтийн уг шалтгааныг сайн судлах хэрэгтэй Хятад ч мөн тиым л замаар чваад одоо хүнд боллоо
Зочин [114.188.210.118] 2025-04-21 16:40:07
Шударга бустай эвлэрээгүйнхээ төлөө өөрсдийгөө улстөрч хэмээн алдаршуулсан нам намын луйварчдад адлуулж явсан даа энэ хүн
Зочин [188.162.254.97] 2025-04-21 15:53:05
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!
Зочин [66.181.185.192] 2025-04-21 15:48:05
Үнэн үг шар тос. Ржлгарууд жншаасай билээ. Ялангуяа шодой албуу п.цогтбаатао цогтгэрэл нар уншаасай.
Зочин [66.181.182.186] 2025-04-21 17:39:22
Шодойгүй хүн бичсэн бололтой.
хүннү [202.179.25.41] 2025-04-21 12:59:03
Цог хашир хүн яг л хэллээ. Олон түмэн ч яг ийм бодолтой байдаг. 126 бол арай л хэцүүхэн тваршууд ш дээ. Тэдний хэлж ярьж байгаа нь гологдоод байна.
Иргэн [59.153.114.141] 2025-04-21 12:58:33
Ёстой жинхэнэ үнэнг хэлсэн байна улс төрч хүн иймл алсын хараатай зөв бодлоготой сэтгэлтэй хэдхэн хүн байхадл улс орон хөгжиж ард түмэн сайн сайхан амьдрана
Зочин [66.181.160.54] 2025-04-21 12:22:26
Маш зөв хэллээ
иргэн [103.157.184.78] 2025-04-21 11:47:38
Ямарч боловсролгүй ёс зүйгүй Нарантуяа мэтийн гудамжны галзуу солиотой хүмүүсээр УИХ дүүрсэн байна, Үнэнийг л ярьсан байна,
Зочин [59.153.115.10] 2025-04-21 11:32:10
126 гишүү илүүгийн илүү