Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын аварга Оргихын Хангай 8500 оноогоор тэргүүлж эхэллээ.
Тэрбээр 2022 оны 1024 бөх барилдсан түүхт барилдаанд өвдөг шороодолгүй 10 даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн.
2012 оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн.
2013 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн. Мөн тухайн жилдээ Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртжээ.
2017 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Өсөх" чимэг хүртсэн.
Улсын наадмын дэвжээнд
2017 оны АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч "Улсын харцага" цолыг хүртсэн.
2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Бямбадоржоор дөрөв давж, тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон. Гэвч тухайн жил улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн нь нотлогдсон тул 2020 онд АХ-ын 99 жилийн ойн баяр наадмын дараахан давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн.
2022 оны АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Батдоржоор дөрөв, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяраар тав, аймгийн харцага Б.Сосорбарамаар зургаа, улсын начин О.Мөнх-Эрдэнээр долоо, улсын аварга С.Мөнхбатаар найм, улсын аварга П.Бүрэнтөгсөөр ес, улсын харцага Б.Орхонбаяраар арав даван түрүүлж " Монгол улсын аварга " цол хүртсэн.
2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан У.Батгэрэлээр дөрөв, аймгийн арслан Д.Эрдэнэтулгаар тав, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар зургаа, аймгийн арслан Г.Ганхуягаар долоо давж чимэг нэмсэн.
2024 оны АХ-ын 103 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Э.Дашдэмбэрэлээр дөрөв, аймгийн арслан М.Эрхэмбаяраар тав, аймгийн хурц арслан Д.Төрболдоор зургаа давж чимэг нэмсэн.
Бусад бөхчүүдийн чансаа болон дэлгэрэнгүй мэдээллийг https://www.devjee.mn/chansaa эндээс харна уу.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Засуул [202.126.89.192] 2025-04-25 22:40:07
Бөхийн бөгсөнд хүрэх нь над шиг гомо хүнд яг тохирсон ажил. Аваргын бөгсөнд хүрч нэг хийморио сэргээх боломж гарна гэж найдаж байна.
Зочин [104.28.162.97] 2025-04-22 13:10:38
Ene chansaa maani tegeed yund hereg boloh ve? Daraa n naadamd am ugtuul avahad hereg bolohgui bol, iim yum gargah hereg bna uu?