АН-ЫН БҮЛЭГ: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2025.04.21)-ийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн ч дэмжээгүй байна.

Тус намын бүлэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан энэхүү хэлэлцээрийг нухацтай хэлэлцэх ёстой гэж үзээд, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас завсарлага авсан.

Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ.

Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас "НК Роснефть" НХН ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар заагаад байгаа юм.

Хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгална. Түүнээс гадна тийзний үнэ буурахад нөлөө үзүүлэх боломжтой гэж Засгийн газрын сайд нар тайлбарлаж байв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Sarnaihan [122.201.31.170] 2025-04-23 11:55:59

Muusain nusnud yu ch gej hutsad nemerguie. Orostoi bur olon taliin orgon hureetei hamtiin ajillagaatai boloh heregtei. Muusain hyatadiin tagnul erliiz hurliizudiig tgd huu tseverlene ustgald orulnaa. Oros Monholiin hariltsaa mandtugai

Зочин [202.55.188.110] 2025-04-22 21:12:11

Орос манднааа. Хятадаас бензинээ авхуу хэдүүлээ.

Зочин [202.126.90.50] 2025-04-22 10:00:48

АН ын тонуулчидаас салахгүй юм байна даа

Иргэн [202.9.40.203] 2025-04-21 19:34:22

Оросууд дархлаагүй шүү, харин монголд өчнөөн бүтээн байгуулалт хийсэн, хар эргүү малаас дор малаа....

ЗОЧИН [202.9.40.207] 2025-04-21 17:34:17

ТЭГЭЭД ЯАХИЙН БОЛ? БЕНЗИНГҮЙ БИЕ ДААСАН БАЙДЛАА ХАДГАЛАХ УУ? БЕНЗИНТЭЙ МАНАЙХЫГ ТАСРАЛТГҮЙ ХАНГАЖ ИРСЭН ИХ ХӨРШ ТУУШТАЙ ХАНГААД ЯВЪЯ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ ???

Зочин [86.85.55.114] 2025-04-21 17:03:52

За гялайлаа. Одоо Оревагийн ураны төслийг зогсоочихвол, монгол улсад минь нар буцаад мандана. Үгүй бол мөнхийн тэмцэлтэй бослоготой улс болно шүү

Алдааг залруулья. [66.181.182.61] 2025-04-21 20:10:46

Дээрх сэтгэгдлийн эхний мөрөнд “төлөөлөгчийГ” гэж “Г” үсэгтэй бичих ёстой юм. Би алдаа гаргасан байна.

Нар буцаад мандаад эхэлчихсэн. [66.181.182.61] 2025-04-21 20:05:29

Францын Оревагийн франц төлөөлөгчийн монгол хүүхнүүд нийлж загинаад, байсан газарлуу удаа дараа нэвтэрч ороод толгой түрүүгүй зодоод байнлээ. Өнөөдөр зурагтаар гараад байнлээ. Оревагийн төсөл тэгээд зогсох юм биш үү? Монгол тэгээд Оросын шатахуунгүй, Францын урааны төсөлгүй болж байгаа юм биш үү. Одоо тэгээд Хятадаас Синопетролеумын түлш л авч байхаасдаа. Мөн Энэтхэгийн босгож өгөх үнэтэй Шатахууны үйлдвэрийн шатахуунаар хэрэгцээгээ хангах байхдаа. Кх!

Зочин [202.9.46.196] 2025-04-21 15:57:29

АН-ынхан аль зүгийн угшилтай нь ил боллоо.

Зочин [66.181.190.97] 2025-04-21 17:49:01

Хүзүү богино, хорчин удамтай ш дээ.

Зочин [86.85.55.114] 2025-04-21 17:02:55

За битгий хор хутгаад бай оросод дарлагдахдаа таарсан гэчий


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000