"Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ

Aдмин / Энтертайнмент

2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

08:00 цагт:

"Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх чөлөөт уулзалт болно.

09:30 цагт:

Сүрьеэтэй тэмцэх эрүүл мэндийн болон иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн уулзалт Блью Скайд болно. Холбогдох утас: 99199346 95952976

10:00 цагт:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн энэ оны эхний хуралдаан Төрийн ордонд болно.

Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд:

11:00 цагт:

“Уран гулгалтын дэлхий одод Монголд” тоглолтын хэвлэлийн хурал болно. Холбогдох утас: 99073025

11:30 цагт:

Өмнөговь аймгийн иргэдээс “Цагаан дэл уул”, алдарт Борзонгийн говийг хамгаалах 33 мянган иргэдийн цахим гарын үсэг цуглуулахыг уриалж мэдээлэл хийнэ.

14:00 цагт:

“Төсвөө мэдье, төсвийг мөшгөе: Сэлбэ гол” хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд болно.

БУСАД

-Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.

-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

-Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна.

-МҮХАҮТ-д Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сангийн төслийн бүртгэл эхэллээ.

-“Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна.

-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Орон нутагт:

-Ховд аймгийн Жаргалант сумын тариаланчдын зөвлөгөөн болно.

Хилийн чанадад:

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Дэлхийн тэргүүн мэдээг тавьдаггүй юм уу? [66.181.160.54] 2025-04-22 11:01:59

Цаана чинь Ромын пап Франциск нас барчихаад байна. Мэдээ.мн-ийхан ямар нэг мэдээлэл тавьдаггүй юм уу? Юүн тэмцээн? Юүн уран гулгалт вэ?

Хүний гавъяаг мартаж болохгүй. [66.181.160.54] 2025-04-22 12:28:45

Тэгээд ч энэ Ромын Пап Франциск бол Монгол Улсад хамгийн АНХ айлчилсан гавъяатай пап. Эртний Христийн сургаальд Христ шашныг үгүйсгэгч хүч, бүх бузар нь Төв Ази хавьцаа байдаг гэж номлодог байсан. Иймд Франциск Пап 2023 онд Монголд айлчилснаар энэ утгагүй номлолыг үгүйсгэж, Христ шашны ертөнцөд Монголын нэрийг хэвийн болгож өгсөн. Их буянтай шашны тэргүүн.

Анхаараачээ [66.181.160.54] 2025-04-22 12:11:10

Ер нь Монгол Улс нь Барууны улсуудаас хэнтэй нь хамгийн АНХ харьцаж байсан юм бэ? 13-р зуунд 1245 онд Гүюг хаан Ромын Пап-д захиа илгээж байсан байна. Иймд Барууны улсуудтай харьцсан хамгийн АНХНЫ том хүн нь Ромын Пап басйан болотой. Монгол Улс нь Ромын Пап нас барахад үүнийг харгазсан байх ёстой шүү.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000